fbpx Ойрын хавьтал болсон иргэн өрхийн эмнэлгийн даргыг зодохыг завджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Ойрын хавьтал болсон иргэн өрхийн эмнэлгийн даргыг зодохыг завджээ

Коронавирусийн халдвар авсан эсэх шинжилгээ ачаалалтай, төлбөртэй байгаа асуудал олон нийтийн бухимдлыг багагүй төрүүлээд буй. Халдвар авсан эсэх эргэлзээтэй, авсан, эмчлүүлж буй хүмүүстэй тулж байгаа ажиллаж газар нь Өрхийн эмнэлэг.

Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр энэ асуудал хөндөгдөв.

"Өрхийн эмч нар уурлаж, харааж зүхэх асуудал их байгааг хэлж байна. Тиймээс иргэд бухимдлаар бус эв зүйгээр асуудлыг шийдэх боломж бийг хэлье. Үгийн сайнаар хүнийг илүү эрч хүчтэй ажиллах боломжийг олгодог. Өчигдөр өрхийн эмнэлгийн даргыг барьж авч зодонгоо алдсан тохиолдол ч гарсан байна.

Ойрын хавьтал болсон хүнийг зургаадахь хоног дээр шинжилгээ авдаг. Энэ хугацаанд өөрийгөө тусгаарлаж байх нь зүйтэй. Ойрын хавьтал болсон даруйдаа шинжилгээ өгөх шаардлагагүй.

Иргэдийн дунд ханиад хүрээд халуураад хэвтдэг шиг халуурангуут амбулаторийг дуудаж байгаа тохиолдол их байна" хэмээн ЭМЯ онцоллоо.

Эх сурвалж: shuurhai.mn

Халдвараас үүдэж өрхийн эмнэлгийн даргыг зодохыг завджээ
Халдвараас үүдэж өрхийн эмнэлгийн даргыг зодохыг завджээ
 
У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя
У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ