fbpx Б.Махбалд оноосон ял хүчин төгөлдөр, суллагдаагүй гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Б.Махбалд оноосон ял хүчин төгөлдөр, суллагдаагүй гэв

Ерөнхийлөгч асан Х.Баттулга албан тушаалаасаа буухын урд өдөр 13 хүнд уучлал үзүүлсэн нь олны анхаарлыг татаад байна. Тэдний дунд хүн амины хэргээр 13 жилийн ял сонссон ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал байгаа гэх мэдээлэл байгаа юм.

ШШГЕГ-аас энэ мэдээлэл худлаа гэх тайлбар хийгээд байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлд ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал багтаагүй. Түүнд оноосон ял хүчин төгөлдөр, суллагдаагүй болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээлжээ.

Харин Б.Махбалын гарт амиа алдсан хохирогч Г-гийн дүү энэ мэдээллийг баталж "Энэ алуурчин ахыг минь алсан. Төмөр замын зарцуулалтад хөндлөнгийн аудит оруулна гэснийх нь төлөө зодоод алчихсан. Ингээд Баттулгын зарлигаар өршөөгдөөд гараад ирдэг гэнэ ээ. Одоо ер нь яах ёстой юм бэ. Тэвчээр тасарч байна" гэжээ.

Эх сурвалж: shuurhai.mn

Вакцинжуулаагүй бол өдийд 1000 монгол хүн нас барах байжээ
Вакцинжуулаагүй бол өдийд 1000 монгол хүн нас барах байжээ
 
АСУУДЛЫН МӨРӨӨР: “ХЯТАДЫН МАФИ БА МОНГОЛ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ“
АСУУДЛЫН МӨРӨӨР: “ХЯТАДЫН МАФИ БА МОНГОЛ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ