fbpx ГХЯ: “СПУТНИК-V“ вакцины хоёр дахь 10 мянган тун МАРГААШ ИРНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

ГХЯ: “СПУТНИК-V“ вакцины хоёр дахь 10 мянган тун МАРГААШ ИРНЭ

Спутник V вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн иргэд хоёр дахь тунгийн нийлүүлэлтийг хүлээж байгаа. Тэгвэл уг вакцин маргааш ирэхээр болжээ.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас "Спутник V вакцины 10 мянган ширхэг хоёр дахь тунг маргааш буюу зургаадугаар сарын 30-ны өдөр, үлдэх 10 мянган тунг долдугаар сарын эхний хагаст ирүүлэхээ Орос талаас илэрхийлсэн" гэсэн мэдээллийг өнөөдөр өглөө.

"Спутник V вакцин хийлгэсэн эхний 10 мянган иргэн бүрэн тундаа хамрагдсан. 50 мянган иргэний II тунгийн вакцин хүлээгдэж буй"-г ХӨСҮТ-өөс мэдэгдэж байв.

ОХУ-аас Спутник V вакцины хоёр тунгийн хоорондох зай 21-90 хоног гэдгийг зарласан билээ.

Сүүлийн 24 цагт 1,727 тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагт 1,727 тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас барлаа
 
Өнөөдөр, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
Өнөөдөр, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ