fbpx Т.Баярхүү: 18 төрлийн үйл ажиллагааг үе шаттай нээгээд явж байна, нэмэлтээр хязгаарлалт тогтоогоогүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 52 секунд

Т.Баярхүү: 18 төрлийн үйл ажиллагааг үе шаттай нээгээд явж байна, нэмэлтээр хязгаарлалт тогтоогоогүй

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгасантай холбогдуулан одоогийн тогтоосон “Улбар шар” түвшингийн хязгаарлалтын дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс дараах тодруулгыг авлаа.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасан нь одоо мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ойлголт иргэдийн дунд үүсээд байна. Ямар шалтгаанаар хугацааг сунгаж байгаа, хөл хорионд өөрчлөлт орсон эсэх талаар тайлбар өгөхгүй юу?

-Монгол Улсад коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалт буурахгүй эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмж, эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлт /маш өндөр эрсдэлтэй/, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан санал зэргийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хоёр сараар сунгаж, 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл үргэжлүүлэхээр шийдвэрлэсэн.

–Хөл хорионы дэглэмд өөрчлөлт орж байгаа юу?

-Бид өнөөдөр ч гэсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буюу “Улбар шар” түвшинд байна. Үүнийг л цаашид сунгаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан байдаг. Гэхдээ Засгийн газар, Улсын онцгой комисс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 8-ны өдрөөс эхлэн дээрх 18 төрлийн үйл ажиллагааг тусгай журам, шаардлага мөрдөж ажиллах нөхцлөөр шат дараатай нээсэн. Ингэснээр худалдаа, үйлчилгээний 89 төрлийн үйл ажиллагаанаас бараг 80 төрлийн үйл ажиллагаа нь нээгдсэн. Сүүлд нөхцөл байдалтай холбогдуулан бассейн, саун, чийрэгжүүлэх төв, амралт жуулчны газрын үйл ажиллагааг 10 хоногийн хугацаатай хязгаарласан. Дээрх хугацаа 7 дугаар сарын 04-ний өдрөөр дуусч байгаа. Түүнээс биш хатуу хөл хорио тогтоохоор “Улаан түвшин”-д шилжиж, өөр, салбар чиглэлийн үйл ажиллагааг нэмэлтээр хязгаарлаагүй. Мөн хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгаж байна. Тэгэхээр одоогоор мөрдөж байгаа дэглэм л цаашид үргэлжлэхээр шийдвэрлэсэн гэсэн үг.

–Тэгвэл хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн үг үү?

-Засгийн газар, Улсын онцгой комисс аль болох хатуу хөл хорио тогтоохгүй эдийн засаг, иргэн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг явуулах бодлого барьж байна. Ингэхийн тулд бүх талын оролцоо, үүрэг хариуцлага нэмэгдэж байж эрсдэл бага гарна. Мэдээж цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч хязгаарлалтын үйл ажиллагааг тухай бүр авч шийдвэрлэнэ. Гадны улс орнуудад вирусын мутацлагдсан хувилбар эрчимтэй тархаж байгаа учир эргээд хөл хорио, хязгаарлалтын дэглэмдээ шилжиж байна. Нөхцөл байдал маш хүнд байна. Халдварын тархалт, нөхцөл байдал ч маш хурдтай өөрчлөгдөж байна. Ойрын хугацаанд нөхцөл байдал сайжрах төлөвгүй тул цаашдаа бид бүхэн халдвар хамгааллын дэглэм чанд сахиж нийгмийн харилцаанд орох шаардлага тулгарч байна гэдгийг анхааруулмаар байна.

С.ЭНХБОЛД: Эмч, ажилчдын цалинг 2 дахин нэмэхэд 1,1 их наяд шаардлагатай. Ийм боломж манайд байхгүй
С.ЭНХБОЛД: Эмч, ажилчдын цалинг 2 дахин нэмэхэд 1,1 их наяд шаардлагатай. Ийм боломж манайд байхгүй
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​