Иргэдийн шинжилгээний цаг авдаг, хариугаа хардаг Eruul.gerege.mn систем өнөөдрөөс ажиллахгүй болжээ.
Үүний учир нь тус системийг ажиллуулдаг "Гэрэгэ системс" компанид ОБЕГ-аас 4 дүгээр сараас хойш төлбөрөө төлөөгүйгээс системийг хааж байгаагаа албан бичгээр мэдэгджээ.
Албан бичигт систем хариуцагч компани удаа дараа төлбөрийн нэхэмжлэл илгээсэн ч 4, 5, 6 дугаар сарын төлбөрөө төлөөгүй гэнэ. Үүнээс үүдэж компанийн үйл ажиллагаа доголдож, эдийн засгийн хүндрэлд орж байгаагаас системийн үйл ажиллагааг зогсоож байна гэжээ.
Энэ үйл явдлаас үүдэж өнөөдрөөс эхлэн PCR шинжилгээг ч авахгүй байгаа гэнэ. Цагаа авсан иргэд шинжилгээ өгөхөөр очиход буцааж эхэлсэн байна.
Одоогоор энэ асуудлаар ОБЕГ болон бусад байгууллагууд тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: shuurhai.mn