Дэлхийг нөмөрсөн цар тахал Монголыг ч нөмрөөд байна. Жил гаруйн өмнө БНХАУ-д халдвартай хүмүүс хэрхэн хүндэрч, амиа алдаж байгаа мэдээлэл, дүрс, бичлэгийг сошиал орчинд харж байсан бол өнөөдөр Монголд ийм эмгэнэлтэй дүр гарах боллоо.
Нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн үүдэнд нэгэн иргэн тусламж авч чадалгүй нас барсан байх магадлалтай дүрс олон нийтийн сүлжээнд тархлаа. Үйл явдлыг харсан иргэд "Талийгаач машинаасаа гарч ирээд эмнэлэг рүү орж чадалгүй унаж эргэж босоогүй. Гартаа цээжний гэрэл зураг бололтой том рентген зураг барьсан байсан" хэмээж байна.
Одоогоор энэ талаар ЭМЯ болон холбогдох байгууллагууд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: shuurhai.mn