Филиппин Улсын “Абу Сайяф” бүлэглэлтэй тэмцэх зорилгоор өмнөд хэсгийг зорьж явсан цэргийн онгоц осолдож, 45 хүн амиа алджээ.
Урьдчилсан байдлаар онгоц осолдох болсон шалтгааныг илрүүлээгүй байгаа бөгөөд гаднын халдлагад өртсөн эсэх тухай шинж тэмдэг, сэжүүр байхгүй байгаа талаар албаныхан мэдээлэв. Орон нутгийн цагаар 11:30 цаг орчимд Филлиппин Улсын Жоло хотхоны ойролцоо осолдсон “Lockheed C130 Hercules” онгоц 96 хүн тээвэрлэж явсан бөгөөд одоогийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Цэргийн онгоцны ослын талаар талаар Филиппин Улсын Зэвсэгт хүчний удирдагч Ген Собижана “Онгоц осолдохоосоо өмнө дахин хөөрөх гэж оролдсон ч хүчээ авч чадаагүй” хэмээн мэдээлжээ.