fbpx “Жи тайм“-ын Э.Оюунчимэгт оноосон ялыг хэвээр үлдээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/07/05
Унших
1 минут 4 секунд

“Жи тайм“-ын Э.Оюунчимэгт оноосон ялыг хэвээр үлдээлээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар:

"Жи тайм корпорейшн" ХХК нь нийт 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж нийт 11.398 иргэнд 25.801.307.70 төгрөгийн хор уршиг учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээлээ. Мөн нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
АМГТГ: Шатахууны үнэ олон улсын зах зээлээс хамаарч цаашид ч өснө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. энэ хүн маш олон хүнийг өр зээлэнд оруулж зарим гэр бүл түүнээс болж салж сарнисаншд өр барагдуул танил талын хүнээ сүлжээндээ ашиглаж маш их мөнгө луувирдаж авсан олон түмний өрийг хэзээ барагдуулах вэ

    • ө

      Өр барагдуулах уу, 5 жил хоригдоод гарч ирэх байх

Шинэ мэдээ