fbpx Г.ГАНЗОРИГ: ЭДИЙН ЗАСАГ ӨСЧ БУЙ ҮЕД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БОЛОН ИРГЭДЭД МАШ ИХ БОЛОМЖУУД ҮҮСДЭГ ГЭДГИЙГ САНАХ ХЭРЭГТЭЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 51 секунд

Г.ГАНЗОРИГ: ЭДИЙН ЗАСАГ ӨСЧ БУЙ ҮЕД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БОЛОН ИРГЭДЭД МАШ ИХ БОЛОМЖУУД ҮҮСДЭГ ГЭДГИЙГ САНАХ ХЭРЭГТЭЙ

Өнөөдөр Монголын эдийн засаг ямар байна? Цаашид өсөх үү, буурах уу? Эдийн засгийн төлөв байдал ямар байх талаар Эдийн засгийн шинжээч Г.Ганзоригтой ярилцлаа.

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна?

 

2017 онд эдийн засгийн өсөлт 5.1 хувьтай гарсан. Эдийн засагчид дөрөв орчим хувьтай өсөлт таамаглаж байсан ч бодит байдал дээр илүү хурдацтайгаар өсч байна. Дан ганц эдийн засгийн өсөлтөөс гадна маш олон эерэг макро үзүүлэлтүүд гарч эхэлсэн. Жишээ нь, ажилгүйдлийн түвшин 2017 оны эцэст 7.3 хувьтай гарлаа. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гарсан хамгийн сайн үзүүлэлт. Тодруулбал, ажил олдоц сайжирсан байна л гэсэн үг. Мөн хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт буюу улсын инфляци 1.1 хувиас 6.4 хувьд хүрсэн. Тэгэхээр эдийн засаг бидний таамаглаж байснаас хурдацтай өсч байна гэж харж байна.

Үүнд инфляци өслөө гэхээр иргэд янз бүрээр л хүлээж авах байх л даа. Өөрөөр хэлбэл, Инфляци нэмэгдлээ, бараа бүтээгдэхүүний үнэ өслөө гэхээр иргэдэд тийм ч таатай зүйл биш. Энэ үед эдийн засаг өслөө гэж ярихаар иргэд төөрөлдөж болох юм. Гэтэл эдийн засаг өсч буй үед гардаг сөрөг үр дагавар гэж бий. Энэ нь үнийн өсөлтөөр илэрдэг. Эдийн засгийн өсөлт, Инфляци хоёр хоорондоо харилцан хамааралтай байдаг гэсэн үг. Гэхдээ тодорхой түвшинд байлгаж чадвал инфляци нь муу зүйл биш.

 

-Эдийн засгийн өсөлтөд юу нөлөөлж байна вэ?

 

Мэдээж гадаад орчны нөлөө гэж хэлнэ. Манай Монголын эдийн засгийн өсөлт, бууралтыг харвал таваарын үнэтэй шууд хамааралтай байдаг. Хэрэв олон улсын зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ өсвөл Монголын эдийн засаг дагаад өсдөг. Эсрэгээрээ нүүрс, зэсийн үнэ буурвал манай эдийн засаг туйлдаа хүрдэг. 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувь хүрч байсан. Цаад шалтгаан нь мэдээж таваарын үнэ. Австралид үер болж олон улын зах зээл дээр нүүрсний үнэ тэнгэрт хадсан. Манай нүүрсний экспортын дундаж үнэ ч мөн адил өсч, тонн нь 100 ам.доллар давсан. Гэтэл хугацааны явцад нүүрсний үнэ олон улсад муудаж, манай дундаж экспортын үнэ 2016 онд 30 ам.долларт хүрсэн юм. Энэ нь манай эдийн засгийн өсөлтөд шууд тусгалаа олсон. 2016 оны гуравдугаар улиралд эдийн засаг 1.4 хувиар агшсан. Үүнийг бид Монголын эдийн засаг тухайн үеийнхээ доод цэгтээ хүрсэн гэж хардаг. Үүнээс хойш бидэнд аз тохиож манай нүүрсний экспортын дундаж үнэ өсч 70 орчим ам.долларт хүрээд байна. Оны эцсийн байдлаар 33 сая тонн нүүрс экспортолсон байна шүү дээ. Том амжилт, бас том аз. Мөн  2017 онд бидэнд дахин нэг аз тохиож,  зэсийн үнэ өссөн. Лондонгийн металлын бирж дээр одоогийн байдлаар зэс тонн нь 7000 ам.долларт маш ойрхон дүнгээр арилжаалагдаж байна. Энэ нь ч бас бидэнд нөлөөлж манай экспортын зэсийн дундаж үнэ 2018 оны нэгдүгээр сард 1300 ам.доллар болсон. 2015 оноос хойш ийм үнэд хүрээгүй. Үр дүнд нь манай гадаад худалдааны тэнцэл оны эцэст 1.86 тэрбум ам.доллартай гарсан юм. Энэ нь түүхэнд байгаагүй өндөр дүн. Энгийн үгээр хэлбэл, 2017 онд Монголын зах зээлд зөвхөн бараа, таваарын гадаад худалдаанаас л гэхэд 1.86 тэрбум ам.доллар орж ирсэн байна.

Зөвхөн таваарын үнээс гадна ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэн нь манай эдийн засагт эерэгээр нөлөөлсөн. 2017 оны хавар ОУВС-ийн хөтөлбөр эцэслэгдэж 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэж эхэлсэн. Үүнээс 2.2 тэрбум орчим ам.доллар нь манай төв банк, БНХАУ-ын төв банктай хийсэн своп хэлцэл. Тэгэхээр яг ч манайд орж ирэх мөнгө биш. Харин үлдсэн 3.3 тэрбум нь манай эдийн засагт гурван жилийн хугацаанд орж ирж байгаа юм. ОУВС-ийн хөтөлбөр нь төсвийн сахилга бат, төв банкны бие даасан байдал болон санхүүгийн секторыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, эмзэг давхаргыг хамгаалах гэсэн үндсэн таван зорилгын хүрээнд хэрэгждэг. Үүний хүрээнд төсвийн алдагдлыг тодорхой түвшинд хүртэл буулгах зорилт тавьсан нь 2017 онд биеллээ олсон юм. Тодруулбал, жилийн дотор төсвийн алдагдал хоёр дахин буурсан. Энэхүү ОУВС-ийн хөтөлбөрийн нөлөө нь зөвхөн орж ирэх валютын урсгалаас гадна эдийн засгийн бусад үзүүлэлтүүдэд  нөлөөж, гадаад хөрөнгө оруулагчдын  итгэлийг ч сэргээж байна. Манай гадаадын шууд хөрөнгө оруулалт ч 2017 онд хоёр дахин өссөн. Дээрээс нь олон улсад гаргаж буй манай “Хуралдай” болон “Гэрэгэ" зэрэг бондууд амжилттай санхүүжилт олж байна. Сайн мэдээ үүгээр зогссонгүй, зээлжих зэрэглэл ч сайжирлаа. 2018 оны нэгдүгээр сард “Мүүдис” агентлаг манай улсын зэрэглэлийг нэг шатлал ахиулсан.

Тэгэхээр Монголын эдийн засаг сайжрахад ОУВС-ийн хөтөлбөр болон таваарын үнэ л голлон нөлөөлөөд байгаа юм. Нөгөө талаасаа гадаад орчны нөлөө их хэврэг л дээ. Таваарын үнэ савлахад л манай эдийн засаг эргээд 2016 оны нөхцөл байдал руугаа орох эрсдэлтэй.

 

Та эдийн засаг өсч байна гэлээ. Энэ нь ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

 

Иргэдийн амьдралд энэхүү эдийн засгийн өсөлт шууд нөлөөлнө. Үндсэн гурван хэлбэрээр нөлөөлдөг гэж ойлгож болно. Юун түрүүнд, компаниудын орлого өсч байна. Ажилчдын цалин нэмэгдэж байна. Ажил олдоц ч сайжирч байна. Ерөнхийдөө эдийн засгийн хэмжээг бид Дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмждэг. Эдийн засаг өслөө гэдэгт энэхүү үзүүлэлт өссөн юм байна гэж ойлгодог. Харин Дотоодын нийт бүтээгдэхүүнд тухайн жилийн компаниудын ашиг болон ажилчдад олгосон цалин хоёрыг оруулан тооцдог. Товчхондоо, Эдийн засаг өсөхөд компаниудын ашиг болон иргэдийн цалин хангамж сайжирна л гэсэн үг. Тэгэхээр шууд утгаараа иргэдийн орлого нэмэгдсэн байгаа. Хоёрт, ам.долларын ханш тогтвортой байна. Бид ихэнх бараагаа гаднаас оруулж ирдэг. Харин ам.долларын ханш  өсөхөд импортын  барааны үнэ өсч,  иргэдэд хортойгоор нөлөөлдөг. Одоо ер нь гар утас хэрэглэдэггүй хүн гэж алга. Утасны үнэ өртгөөс л бүгд тодорхой харагдах болно.

2017 онд ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах чиглэлд хөдөллөө. 2016 оны эцэст ам.доллар 2500 орчимд байсан бол өнөөдөр 2400 болж буусан нь бидний хэрэглэж буй гар, утас болон автомашины үнэ буурсан гэсэн үг. Харин бидний таамаглаж буйгаар цаашид ч ам.долларын ханш тогтвортой байна хэмээн харж байна. Дээр хэлсэнчлэн их хэмжээний валютын орж ирэх урсгалын л үр дүн юм.

Гуравт, зах зээл дээр хүү буурч байна. Зээлийн хүү ч мөн адил. Энэ бол маш олзуурхууштай хэрэг. Иргэд болон компаниуд илүү хямд өртөгтэй санхүүжилт авах боломж ийнхүү бүрдээд эхэллээ гэсэн үг. Тэгэхээр эдгээр жишээнээс макро эдийн засгийн өсөлт иргэдэд маш их хамааралтай гэдгийг харж болно.

 

Иргэдийг бухимдуулдаг зүйлийн нэг нь яахын аргагүй өндөр хүү мөн. Тэгвэл хүү хэрхэн буурсан талаар тодорхой танилцуулаач?

 

2016 оны арванхоёрдугаар сард Төв банкны бодлогын хүү буюу зах зээлийн суурь хүү 15 хувь байсан. Энэ нь мэдээж ам.долларын ханшийн огцом өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ байсан. Харин эдийн засаг сайжирч, ам.долларын ханш тогтворжихын хэрээр суурь хүү буурах боломж нь бүрддэг. Оны эцсийн байдлаар суурь хүү 11 хувь болтлоо буурсан байна. Ганцхан жилийн дотор суурь хүү ийнхүү дөрвөн нэгж хувиар бууж байсан түүх манай улсад байхгүй. Үүнийг дагаад банкуудын хадгаламжийн хүү болон зээлийн хүү ч дагаад буурах учиртай. Банкны системийг харах юм бол төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 2016 онд 20.6 хувь байсан бол 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 19.4 хувь болж буурсан байна. Харин ам.долларын зээлийн хүү 13 хувиас 10.8 хувь болж буурчээ. Хадгаламжийн хувьд авч үзвэл төгрөгийн хадгаламж 13.4 хувиас 12.6 хувь болсон ам.долларын хадгаламж 6.5 хувиас 5.8 хувь болж буурсан. Энд дандаа жигнэсэн дундаж хүүг ярьж байгааг ойлгох нь зүйтэй. Мэдээж зээл болон хадгаламжийн төрлүүд өөр хоорондоо адилгүй. Тэгэхээр хүүний түвшин нь ч өөр, өөр гэсэн үг. Гэхдээ системийн хэмжээнд банкны бүхий л бүтээгдэхүүний үнэ нь буурсан буюу бүх бүтээгдэхүүний хувьд хүү буурсан байна хэмээн ойлгож болно.

 

Эцэст нь та шинжээч хүний хувьд иргэдэд хандан юу гэж зөвлөмөөр байна?

 

Ер нь эдийн засгийн нөхцөл байдал доод цэгтээ хүрээд буцахад бизнес, хөрөнгө оруулалтын их боломжууд гарч ирдэг. Эдийн засгийн хүндрэлтэй үед бүх зүйлийн эрэлт буурч, улмаар үнэ буурдаг. Тэгвэл буцаад эдийн засаг сэргэх үед зөв хөрөнгө оруулалт хийснээр маш сайн өгөөжийг хүртэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, тийм богинохон үүсэх мөч байдаг гэх үү дээ. Жишээ нь, үл хөдлөх хөрөнгийн үнэ үүнээс цаашаа өсөх байх. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж болж байна. Цаашлаад өмнөх жилээс Монголын хөрөнгийн зах зээл эрчимтэйгээр өсч байна. Бас нэг боломж. Гэхдээ мэдээж эрсдэлийг сайн тооцох хэрэгтэй. Эцэст нь дүгнээд хэлбэл эдийн засаг өсөөд эхэлсэн энэ үед яаралтай хөрөнгө оруулалтаа хийж эхэл. Харин хөрөнгө оруулалт хийхдээ эрсдэлээ сайн тооцоод, урт хугацааны найдвартай хөрөнгө оруулалтаа сонго. Хэрэв бизнес эрхэлдэг бол одоо л эрчимтэйгээр зах зээлээ өргөжүүлэх боломж. Эдийн засгийн хүндрэл нь нэг талаасаа маш олон бизнесийг сүйрүүлдэг боловч нөгөө талаасаа эргээд маш олон бизнесийг төрүүлдэг гэдгийг санах хэрэгтэй.

 

 

О.Ариунцэцэг

“ӨДРИЙН СОНИН”

С.Баяр: Эхлээд Элчин сайдын ажлаа өгөөд орхие
С.Баяр: Эхлээд Элчин сайдын ажлаа өгөөд орхие
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​