fbpx "Улсын хэмжээнд АИ-95, АИ-98 шатахууны 30 хоногийн нөөц бий. Нөөцийг таслахгүйн тулд л БНХАУ-аас нэмж авахаар ажиллаж байна"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 41 секунд

“Улсын хэмжээнд АИ-95, АИ-98 шатахууны 30 хоногийн нөөц бий. Нөөцийг таслахгүйн тулд л БНХАУ-аас нэмж авахаар ажиллаж байна“

ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн.

Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ирэх сард дотоодын хэрэгцээг хангах шалтгаанаар ОХУ-аас АИ-95 бензинийг манай улсад нийлүүлэхэд хүндрэл үүссэн.Үүнтэй холбоотойгоор манай улс нөөцөө бүрдүүлэхийн тулд БНХАУ-ын төрийн өмчит компанитай хамтран ажиллахаар хэлэлцээрийн түвшинд явж байна.

Одоогоор АИ-95, АИ-98, АИ-92 болон дизель түлш, онгоцны түлш улсын хэмжээнд 30 хоногийн нөөцтэй байгаа.

Нөөцийг таслахгүй, хомсдол үүсгэхгүй байх үүднээс БНХАУ-аас АИ-95 болон АИ-98 шатахууныг тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байна" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шатахууны үнэ цаашид буурах боломжтой юу?

-Манай улс жилд ойролцоогоор 2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортолдог. Цар тахалтай холбоотойгоор одоогоор 800 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байна.

Нэгдүгээрт, зах зээл дээр авто бензиний үнэ өндөр байгаа. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд тасралтгүй өсөж байгаа энэ үед бензиний үнэ шууд буурна гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлийн ханшаас хамаарч өсөж, буурна.

Сая ОХУ-аас автобензин тонн тутамдаа 38 ам.доллар, дизель түлш 10 ам.доллароор нэмэгдэж орж ирсэн.

Долдугаар сард 665 ам.доллар байсан АИ-92 авто бензиний үнэ сая 733 ам.доллар болж нэмэгдэж орж ирсэн гэсэн үг.

-Зарим аймагт АИ-92 авто бензин тасалдсан, мөн ААН-үүд сар бүр 30 тэрбумын алдагдал хүлээж байна гэх мэдээлэл байна. Шатахууны үнийг цаашид барих боломжтой юу?

-Хөдөө орон нутагт АИ-92 болон дизель түлш огт тасраагүй. Улсын хэмжээнд нөөц хэвийн байна.

Харин өнгөрсөн баяр наадмын өдрүүдээр ганц, хоёр удаагийн тохиолдлоор зарим шатахуун түгээх станцад нэг удаа 30 литр хүртэлх бензин олгох асуудал үүссэн. Үүнийг засаж, залруулсан.

Мөн импортлогч компаниуд сард 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа нь ташаа мэдээлэл байна. Учир нь он гарсаар газрын тосны түүхий эдийн үнэ Сингапурын бирж дээр 50 гаруй ам доллароор орж ирсэн.

Ингээд 2021 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл авто бензин тонн тутамдаа 300 гаруй ам.доллароор буюу 416-733 ам.доллар хүртэл өссөн байна.

ААН-үүдийн алдагдал хүлээж байгаа дүн мөн тийм хэмжээнд байгаа.

Төрийн зүгээс хуулийн дагуу тодорхой зохицуулалтыг хийдэг. Түүнээс биш ААН-ийн оруулж ирж буй бүтээгдэхүүний үнэд оролцож, өсгөж эсвэл бууруулах тогтоол гаргадаггүй.

Хуулийн дагуу бид гадаад зах зээлийн үнийн өсөлттэй холбоотойгоор шатахууны үнэ өсөж эсвэл буурч байгаа эсэхэд хяналт тавьж, ААН-үүдтэй зөвшилцөлд хүрч ажилладаг.

-Шатахуун импортлогч 26 компанийг торгохоор болсон тухай мэдээлсэн. Тэдгээр компанийн заримынх нь тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон гэсэн үнэн үү?

-Манайд зарим ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар хүсэлт, албан бичиг ирээгүй. Мөн ШӨХТГ-аас өгсөн мэдээлэлд үнийн өсөлттэй холбоотой ямар нэг асуудал байхгүй байна гэж ойлгосон.

АИ-92 бензин 30, дизель түлш 42, АИ-98 хоёр гээд нийт 74 дээжид шинжилгээ хийсэн. Тухайн үед ажлын хэсэгт нь АМГТГ болон ИНЕГ, МХЕГ зэрэг төрийн байгууллагын мэргэжилтнүүд орж ажилласан.

Шинжилгээнд механик хольц зэрэг нь гараагүй. Тухайн дүгнэлтэд стандартын аргачлалыг тооцоогүй юм болов уу гэж бид харж байгаа.

Нөгөө талд хоёр лабораторийн харьцуулсан дүгнэлтийг хийгээгүйгээс тиймэрхүү мэдээлэл гарсан байх гэж ойлгож байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс тэр чигтээ чанаргүй бүтээгдэхүүн оруулж ирдэг, оруулж ирсэн бүтээгдэхүүн бүгд стандартад хүрдэггүй мэт буруу, ташаа мэдээлэл яваад байна.

-ОХУ АИ-95 болон АИ-98 шатахууны экспортоо түр хязгаарлаж байгаа тул манай улс БНХАУ-аас импортолж нөөцөө бүрдүүлэх болсон гэлээ. Үнийн зөрүү нь хэр байх бол?

- Манай улс БНХАУ-аас жилд 60 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортоор авдаг бөгөөд үнийн зөрүү нь их биш.

Нөөцийн хомсдлын хувьд зөвхөн АИ-95 шатахууны хувьд яригдах бөгөөд ОХУ-аас ёсдүгээр сар хүртэл АИ-95 шатахууны нийлүүлж чадахгүй тухай хариу өгсөн. Тиймээс бид одоогийн нөөцөөрөө явуулна. Одоогоор 30 хоногийн нөөц байгааг дахин хэлье.

Гэхдээ бид дараа дараагийн нөөцөө бүрдүүлэхийн тулд л БНХАУ-аас АИ-95 болон АИ-98 шатахууныг тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байгаа гэсэн үг.

АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТАРИАЛАНЧИД БИРЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ДЭМЖИЖ, ӨӨРСДИЙН БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ
АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТАРИАЛАНЧИД БИРЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ДЭМЖИЖ, ӨӨРСДИЙН БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​