fbpx Б.Мөнхбаатар: Уртын дуу мөнх буюу дүүрэн сайхан гэсэн утгатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 51 секунд

Б.Мөнхбаатар: Уртын дуу мөнх буюу дүүрэн сайхан гэсэн утгатай

Уртын дууны үнэ цэн, ач холбогдол болон Цэвцгэр хурдан шарга дууны талаар Гавьяат жүжигчин, Улсын филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатартай ярилцлаа.

-Юуны өмнө таниас уртын дууны утга, ач холбогдлын талаар асуумаар байна. Уртын дуу дуулдаг хүний хувьд давхар судалдаг байх?

- Эхлээд уртын дууны тухай яръя. Монгол ардын уртын дуу монгол үндэстэн түүхийн тавцанд тодрон гарч ирсэн үеэс хэлбэр, хэв шинжээ олж ирсэн. Монгол ардын уртын дуу бол монгол үндэстний, монгол туургатны, монголчуудын үндэсний өв соёл бөгөөд өөрсдөө зохиож дуулсан дуулаачийн томоохон хэмжээний бүтээл юм. Монгол ардын уртын дуу гэж нэрлэсний учир нь урт удаан настай, урт удаан аялгуутай, он удаан жил дуулагдах, мөнх буюу дүүрэн сайхан гэсэн утгатай гэдэг. Энэ төрөл нэг талаараа түүх, соёлын үнэт өв, нөгөө талаараа Монголын урлагийн хамгийн анхдагч нь. Уртын дуугаа дагаад морин хуур, хөөмий, тууль хайлах үүссэн гэж үзэж болно. Би судлаач биш. Гэхдээ Монголын уртын дуугаа судалдаг хүн.

- Та Цэвцгэр хурдан шарга дууныхаа тухай ярьж өгөхгүй юу. Ямар үүх түүхтэй дуу вэ?

-Цэвцгэр хурдан шарга дуу зүүн чигийн нутагт зохиогдсон юм шиг байгаа юм. Дууны үгэндээ “вайдуу” гэдгийн оронд “байна аа”, “ивий дээ” ч гэж хэлж болдог. Цэвцгэр хурдан шарга дууг хоёр янзаар дуулдаг. Нэг нь боржигон хэлбэрээр, “Цэвцгэ-э-эр хурдан шаргыг-уу-өө, цэлмү-ү-үлэн барин засаж-ээе-ээ” гэж дуулдаг. Нөгөө нь “Цэвцгэр-ээе-аа” гээд халх аялгуугаар дуулдаг. Ийм хоёр хэлбэрээр бидний одоогийн мэдэж байгаагаар дуулагддаг.

Энэ дууг Монголын үе үеийн томчууд дуулсан. Жишээлбэл, Жигдзавын Дорждагва гэдэг XX зууны манлай дуучин. Түүнээс хойш Дундговийн тэгшийн хонхорын аялгууг барьдаг Дадьсүрэн гэдэг өвгөн боржигон хэлбэрээр дуулж байгаа. Энэ дууг Монголын найрын түрлэгт гурван түрлэг дуулж байж хангалттай гэж үздэг. Харин одоо бол дуунууд концертийн хэлбэрт орсон учир хагас түрлэг буюу эхний дөрвөн мөртийг дуулаад орхиж байгаа. Энэ дуу дуулаачаас хоолойны уран чадвар, хоолойны бяр, мэх бүхнийг шаарддаг.

Цэвцгэр хурдан шарга бол Монголын айзам уртын дууны хамгийн том хэлбэр бөгөөд гүн ухааны дуу мөн. Цэвцгэр хурдан шарга гээд хурдан шарга морийг хэлэх боловч амраг хайрыг илэрхийлсэн дуу. Ер нь монгол ардын уртын дуу бол хүний хорвоогийн тухай дуу юм. Судалж үзвэл маш сонирхолтой. Шарга гэдэг нь морь, хурдан шарга гэвэл хурдан морь гэж ойлгоно. Гэхдээ энэ бол хүний хорвоогийн тухай дуу. Хүний тухай дуу. Монгол ардын уртын дуу хүний хорвоогийн өнө мөнх бишийг агуулсан, орчлон ертөнцийн байх, байхгүйг ойлгуулах гэсэн байдаг.

Уртын дуу нэг ёсондоо дуулаачийн том бүтээл. Мөн уламжлал зан заншлын өв байж болно. Монгол ардын уртын дуу нийгэмд ухаарал өгөх, зөв зүйтэй явуулах нөлөөтэй.

Уртын дуу дотроо олон янз байдаг. Цэвцгэр хурдан шарга дууны хувьд төв халх ба боржигон аялгуугаар бидний одоогийн мэдэж байгаагаар дуулагддаг. Өмнө нь өөр хэлбэрээр дуулагдаж байсныг үгүйсгэхгүй. Боржигон аялгуу гэдэг бол Хэнтийн Бор өндөр-Говьсүмбэр аймаг-Булганы Дашинчилэн хүртэл зурвас газар оршдог. Тийм тодорхой хэсэг газар. Харин төв халх хувилбар нь Монголын бүх ард түмэн дуулах хэмжээний нийтлэг байдаг.

-Таны урын санд энэ дуу хэр удаж байна вэ. Олон түмэнд хэрхэн хүрсэн бэ?

-Би энэ дууг Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгад байхдаа дуулж байсан. Одоогоор 10 гаруй жил дуулж байна. Хүмүүсийн мэдэж байгаа хоёр хувилбарын аль ч хувилбараар нь дуулдаг. “Түмэн эх” чуулгад байхдаа гадаадын жуулчдад дуулж өгдөг байсан.

-Сүүлийн үеийн залуучууд уртын дуу, ардын дууг тэр бүр дуулахаа болилоо гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Түрүүн хэлсэнчлэн, уртын дуу бол түүхийн олон зуун жил саад, хямралыг давсаар ирсэн монгол үндэсний өв соёл. Сүүлийн үеийн залуучууд уртын дуугаа сонсохгүй байгаад их харамсаж байна.

Гэхдээ цаг өөр болох байх. Харин хүмүүс маань уртын дууг ойлгох хэмжээнд хүрч очихгүй байна. Уртын дуу минь сайхан, уртын дуу гоё гээд бичээд л байгаа болохоос уртын дуугаа ойлгодог хүн цөөхөн болсон. Энэ нь нэгдүгээрт, миний буюу уртын дуучдын буруу ч юм уу гэж бодогддог. Мөн энэ талаар судалгаа шинжилгээ хийж, түгээн дэлгэрүүлэхгүй байгаа хүмүүсийн ч буруу юм уу. Залуучууд үүнийг судлахгүй байна. Монгол ардын уртын дуу дуулж байгаа хүнийг юу гэдгийг ойлгох тал дээр тааруу байгаа юм.

Цэвцгэр хурдан шарга

Цэвцгэр хурдан шаргыгаа вайдуу зээ

Цэлмүүлэн засаж уная

Цэвэрхэн гол шиг авхай тантайгаа вайдуу зээ

Цэнгэн найрлаж жаргая

Цэлмэсэн сарны гэрэл мэт вайдуу зээ

Цэцэн тунгалаг ухаантай

Цэвэрхэн гол шиг авхай тантай вайдуу зээ

Цээжний үгээ хүүрнэе

Хэлэхээрээ л бэлэн зантай тэр минь вайдуу зээ

Гэнэтхэн зантай ч билээ л

Гэнэтхэн суугаад бодохноо нь вайдуу зээ

Гэмшиж гуниглах нь янзтай л

Хамт ойрхон суухад вайдуу зээ

Хагацашгүй амраг

Харин холдоод одоход вайдуу зээ

Хуурамч ертөнц болуузай

Энд ойрхон суухад вайдуу зээ

Энгийн хүн адил

Тэнд холдоод одоход вайдуу зээ

Санан эрэгдэх янзтай

Зунд нь барьсан гүүний шим вайдуу зээ

Зонхова бурхны рашаан

Зориглоод ирсэн авгай танд вайдуу зээ

Зоог болгон баръя

Эрдэм билэг хоёрыг вайдуу зээ

Нарийвчлан судлалтай

Арга залхуу хоёрыг орхиж вайдуу зээ

Ашдын туйлд хүрэвсүүц

Сайрхах маань биш л вайдуу зээ

Сайхан залуу насандаа

Санасан санаагаа хүүрнэн вайдуу зээ

Сайхан амар жаргая

Нарийн хөх морь чинь вайдуу зээ

Наадам юунд сойлттой

Насан болсон ээждээ вайдуу зээ

Намрын сэрүүнээр золгоё

Хүссэн хүслийг хангагч вайдуу зээ

Чандмань эрдэнэ

Эрсэн хүслээ хангаж вайдуу зээ

Энх амар жаргая.

Г.Мичидмаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МУУГЗ нэвтрүүлэгч Ш.Бямбацогт таалал төгсжээ
МУУГЗ нэвтрүүлэгч Ш.Бямбацогт таалал төгсжээ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​