fbpx Сарны тойрог замын анхны станц байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 44 секунд

Сарны тойрог замын анхны станц байгуулна

Deep Space Gateway (DSG) станц нь дэлхийн дагуулын тойрог замд шинжлэх ухааны судалгаа хийхэд төдийгүй сарны гадаргад тусгай экспедиц ажиллуулах зорилготойг NASA-гийн төлөөлөгчийн мэдэгдлийг эш татан Space.com сайт мэдээллээ.

Сарны төсөлд БРИКС-ын орнууд оролцох сонирхолтой байна 

Төслийг хэрэгжүүлэхэд дэлхийн олон орон оролцох ч DSG нь олон улсын сансрын станцын шинэ үеийн хувилбар болохгүй. “Хэмжээгээрээ олон улсын сансрын станцаас хавьгүй бага, ашиглалтынхаа ихэнх үед хүнгүй ажиллах сарны тойрог замын станц нь эрдэмтдэд дэлхийн тойрог замын станцаас дутахгүй чухал.

Өвөрмөц тойрог замаар зорчих уг станц нь сарны гадаргуу дээрх роботыг удирдах, экспедиц ажиллуулах боломж олгоно” хэмээн NASA-гийн төвийн сансарт хүн нисгэх зөвлөхийн тэргүүлэх эрдэмтэн Бен Басси тайлбарлав. Сарны тойрог замд станц ашиглах санааг анх 2016 оны намар, олон улсын сансрын ISCWG хөлөг бүтээх олон улсын группийн хаалттай хуралдааны үеэр дэвшүүлжээ.

Одоогийн олон улсын сансрын станцыг 2020 оны дундуур ашиглалтаас гаргана. Тиймээс үүний дараа хэрэгжүүлэх төсөл төлөвлөгөөг хэлэлцэхээр дэлхийн сансрын таван гүрэн уг хуралдаанд оролцож санал бодлоо солилцсон юм. Хаалттай хуралдааны тухай мэдээллийг NASA өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нийтэд мэдээлсэн.

Дараа нь есдүгээр сард чуулсан Олон улсын сансрын нислэгийн их хурлын үеэр уг санаачилгад ОХУ-ын төрийн өмчийн “Роскосмос” корпорац нэгджээ. оролцогч талууд сарыг судлахын зэрэгцээ “алсын сансарт одох гарааны цэг” болж өгөх сарны тойрог замын станц байгуулахаар санал нэгдэв. Тойрог замын станц байгуулах ажил 2022 оноос эхэлж, Orion хөтөлбөрийн гурав дахь экспедицийн хүрээнд эхний модулийг сарны зүг хөөргөх юм.

Задгай сансарт гарах зориулалттай холбоос модулийг ОХУ-ын “Роскосмос” корпорац боловсруулах үүрэг хүлээгээд байна. Сарны гадаргад ажиллах анхны экспедиц ашиглах нөөц хэрэгслийг ч эхний модулийн хамт илгээх юм. Хөөргөх ажиллагааг АНУ-ын Orion сансрын хөлөг, эсвэл ОХУ-ын “Ангара-5” зөөгч пуужин ашиглаж гүйцэтгэнэ. Гэхдээ “Ангара-5” ашиглах тохиолдолд даацын хязгаарлалтаас шалтгаалан нөөц хэрэгсэл илгээх боломжгүй аж NASA өнгөрсөн хоёрдугаар сарын эцэс, гуравдугаар сарын эхээр эрдэмтдийг хүлээн авч уулзсан юм.

 Хэтийн ирээдүйд уг станц дэлхийг бүхэлд нь ажиглан судлах туршилтын суурь болж өгнө

Уулзалтад оролцсон дэлхийн нэр хүндтэй гараг судлаач, астробиологич, одон орон судлаач нар эрдэмтдийн судалгаанд DSG-ийн гүйцэтгэх үүргийн талаар АНУ-ын сансрын агентлагтай санал солилцжээ. Анх ердөө тойрог замын судалгаанд ашиглахаар төлөвлөж байсан DSG-г санал солилцсоны дүнд сарны гадаргуу судлах платформ болгон өөрчлөхөөр NASA шийдвэрлэсэн болохыг ноён Басси тайлбарласан юм.

Эрдэмтдийн санаанд тулгуурлан DSG станц сарыг өвөрмөц зуйван тойрог замаар тойрно гэж тооцоолсон байна. Ийм зам сонгосон тохиолдолд тойргийн алсын радиус задгай сансарт холдож, ойрын радиус нь сарны гадаргууд бараг шүргэхүйц байх юм. Үүний ачаар сарны гадаргууд газардах ажиллагаа дөхөм болох аж.

Мөн DSG станц сарны “сүүдэр”-т халхлагдах магадлал эрс буурах тул холбоо тасрах эрсдэл бараг байхгүй болох сайн талтай. Хэтийн ирээдүйд тус станц нь дэлхийг бүхэлд нь ажиглан судлах туршилтын суурь болох юм. Үүний зэрэгцээ сарны гадаргууд байгуулах дуран авайн заримыг нь нарны гэрэл тусаж чаддаггүй сарны тогоонууд дотор байршуулахаар төлөвж байна.

Сарны тойрог замын станц байгуулах санаачилгад ОХУ-аас гадна Европын сансрын агентлаг, Японы агаар, сансрын уудам судлах агентлаг, Канадын сансрын агентлаг нэгдэх магадлалтай. Мөн БНХАУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк зэрэг БРИКС-ын гишүүн орнууд оролцох сонирхолтой байгаагаа мэдэгджээ

О.Мишээл

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Хоёр хөршийн сонгууль ба Монгол
Хоёр хөршийн сонгууль ба Монгол
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​