fbpx Б.Батзориг: Импортын малын тэжээл, өвс гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 29 секунд

Б.Батзориг: Импортын малын тэжээл, өвс гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөнө

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр боллоо. Чуулганы хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэж, чуулганы эхэнд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав. 

УИХ-ын гишүүн М.Билэгт "Баруун аймгуудын иргэдийг хямд үнэтэй гурилаар хангахын тулд Цагааннуурын боомтоор гурил импортлох асуудлыг төсөлд тусгаагүй нь ямар шалтгаантай вэ"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг "Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл хуралдаад дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нь зүйтэй хэмээн үзэж, улаан буудайн импортыг дэмжсэн"

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өвс тэжээл улаанбуудайг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа энэ үед оруулж  ирэх компаниудад боломжийг тэгш эрх олгох ёстой. Зөвхөн эдгээр компаниуд л өвс, тэжээл оруулж ирнэ гэж зааж, ялгаварлаж байгаа нь зөв юм уу. Аль чанартай, хурдан, хямд үнээр оруулж ирж байгаа бусад компаниудад нь яагаад болохгүй байгаа юм. Өрсөлдөөн бий болж байж л үнэ буурна шүү дээ. Заавал тогтоож өгөхөө болих хэрэгтэй” гэсэн юм. Нөгөөтэйгүүр Ховд аймагт өвөлжилт хүндрэх шинжтэй байна. Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын гишүүн О.Батнасантай хамтран Ховд аймгийн бүх сум, багийн малчин, удирдах ажилтнуудыг оролцуулсан “Малчин удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн боодол өвсгийг 2500 төгрөгөөр Цагаануурын боомтоор оруулж ирнэ гэж мэдэгдсэн. Ховд аймгийн малчид 2500 төгрөгийн боодол өвс ирэхийг хүлээж байна. Тухайн үед 3500 төгрөг гэж байсан боодол өвсийг 2500 төгрөгөөр зарагдана гээд авалгүй хүлээсээр одоо боодол өвс 7000 төгрөгт хүрээд байна. Татвараас нь чөлөөлж байгаа энэ үед 2500 төгрөгөөс ч хямдаар зарах боломжтой шүү. Ховд аймгийн малчид маань хямд өвсөө хүлээсээр байна. Ярьсан бол хийх хэрэгтэй, төрийн залгамж чанар гэж байх ёстой” гэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг “Энэ жил цаг уурын байдлаас үүдэн ургац алдсан тул тодорхой хэмжээний улаан буудай, малын тэжээл, өвсийг импортоор авахаар төлөвлөөд Засгийн газар асуудлыг хэлэлцэн, хэмжээг тогтоосон. Үүний дагуу үйлдвэрүүд чанартай гурилыг тогтвортой үнээр зах зээлд хангалттай нийлүүлэх үүрэг хүлээлгэж байгаа, бусдаар өрсөлдөөнийг хязгаарлах, давуу эрх олгох асуудал байхгүй. Монгол Улс жилд 1.2-1.4 сая тн өвс, тэжээл бэлтгэдэг байсан бол энэ жил 900 мянга гаруй тн өвс, тэжээл бэлтгэсэн. Иймд дутагдалтай хэмжээний хүчит тэжээлийг импортоор авч, аймгуудын малын тоо, хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг нь тодорхойлж байгаад улсын хэмжээнд түгээхээр бэлтгэл ажил хангаж байгаа. Малын тэжээл, өвсний үнийн тухайд бид тодорхой тоо хэлэх боломжгүй. Учир нь зах зээлийнхээ зарчмаар ОХУ-аас авсан үнэ, тээврийн зардал гээд олон зүйлээс шалтгаалан эцсийн үнэ тогтоно. Салбарын яам аль болох хямд үнээр иргэдэд хүргэхээр ажиллаж байгаа, өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдсанаар импортын малын тэжээл, өвс гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөнө. Эцэст нь малчдын хотонд хямд өвс, тэжээл хүргэх гэсэн зорилготой” гэлээ.

Улмаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүд 84 хувийн саналаар дэмжлээ. 

Үргэлжлүүлэн 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах дээрх хэмжээний малын тэжээл, өвс, хүнсний улаан буудай, үрийн улаан буудайг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүхий Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн О.Батнасан "2017 оны төсвийн тодотгол хугацаа хойшлогдож батлагдсантай холбоотойгоор ОХУ-аас худалдан авах нэг боодол өвсний үнэ 1700-8000 төгрөг болж нэмэгдсэн нь малчдад хүндрэлтэй тусахаар байна, мөн импортоор оруулах малын тэжээл, өвсний хуваарилалтад цаг агаарын хүндрэлтэй байгаа Ховд аймгийн урд талын сумдыг хамруулах нь зүйтэй" гэв. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

 Ийнхүү хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72 хувь нь дэмжсэн юм. 

Б.Анир 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Хууль хяналтын байгууллагад тайлбар өгч шалгуулахад бэлэн байна
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Хууль хяналтын байгууллагад тайлбар өгч шалгуулахад бэлэн байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​