fbpx Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 51 секунд

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулга эцэслэн батлагдлаа.
Газар тариаланг тогтвортой хөгжүүлэх, арвин ургац авах үндсэн асуудлын нэг нь тухайн бүс нутагт дасан зохицсон сортын үрийг тариалах, хангамж, чанарыг сайжруулах явдал юм. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр манай орны тариалан эрхэлдэг бүс бүслүүрт өөрчлөлт орж байгаа нь нутагшсан чанартай сортын үрийн ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байна.
Таримал ургамлын үр, сортын тухай хуулиар таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Хуулийн зорилго нь үрийн салбарын хөгжлийг дэмжих үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжихэд чиглэгдэж байна.

Таримал ургамлын шинэ сорт бүтээх ажил нь олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог бөгөөд цаг хугацаа, хүн хүч, мэдлэг, хөрөнгө ихээр зарцуулагддаг. Харин нэгэнт шинээр гаргаж авсан сортыг үржүүлэхэд хурдан, хялбар байдаг тул сорт бүтээгчдийн оюуны өмчийг зайлшгүй хамгаалах хэрэгтэй болдог. Иймд шинэ сорт бүтээх үйл ажиллагааг санхүү, хөрөнгө оруулалтаар дэмжихээс гадна сорт бүтээгчийн эрхийг хамгаалах асуудал чухал юм. Олон улсад сорт бүтээгчийн эрх нь Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцоор хамгаалагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, шинэ сорт бүтээх ажлыг дэмжих гол хэрэгсэл нь шинэ сортыг бүртгэж, түүнийг зөвшөөрөлгүйгээр ашиглахаас хамгаалах эрх зүйг бүрдүүлэх юм. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцид нийцүүлэн боловсруулсан.

Шинэ хуулиар зохиогчийн эрх албан ёсоор хамгаалагдах тул шинэ сорт гаргах, селекци судалгаа хийх, үр үржүүлэх бизнест хөрөнгө оруулалт хийгдэж газар тариаланд үрийн аж ахуйн шинэ салбар хөгжнө.
Хөдөө аж ахуйн салбар нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлын нэг нь тухайн бүс нутгийн хөрс, цаг уурт тохирсон шинэ сортыг гарган үйлдвэрлэлд нэвтрүүлэх явдал юм. Таримлын селекци, шинэ сортын судалгааг хөгжүүлснээр таримал ургамлын өвчин, хортон, ган, хэт халалт, хүйтрэлтэд тэсвэрт чанарыг сайжруулсан шинэ сорт гарч үйлдвэрлэлд нэвтэрч ургацын чанар, хэмжээ сайжирч улмаар тариаланчдын орлого нэмэгдэхийн дээр хүнсний баталгаат байдал хангагдана.

Сортын сонголт хийх, баталгаатай сортын үрээр тариалах боломжтой болж ургацыг эрсдлээс хамгаална.
Үрийн чанарын хяналт, баталгаажуулалт, үрийн худалдааг эрхлэх, үрийн импорт, экспорт, үндэсний сортын бүртгэлийг шинээр зохицуулахаар тусгасан.
Нутагшсан сорт, сайн чанарын үр нь бүтээмж өндөртэй газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх амжилтын үндэс билээ. Иймд тариаланчид төрөл бүрийн сортын чанартай үрээс сонголтоо хийдэг, чанартай үрийн хангамж, хүртээмж сайн байх нь нэн чухал юм. Зах зээл дээр худалдан борлуулж буй үрийн чанарыг хараад шууд мэдэх боломжгүй тул таримал ургамлын хууль эрх зүйн орчны хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагаар баталгаажсан байх зайлшгүй шаардлагатай.



Таримал ургамлын арвин ургацыг бүрдүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөгөөс гол хүчин зүйлийн нэг нь тухайн бүс нутагт тохирсон арвин ургацтай, өвчин хортонд тэсвэртэй, сайн чанарын сортыг сонгож тариалах явдал юм.

Тухайн бүс нутагт хэр тохирч байгааг урьдчилан сорих, нутагшсан сортоор бүртгэх, сортын онцлогт тохирсон тариалах технологи, зөвлөмж гаргах зэрэг нь тариаланчдыг эдийн засгийн эрсдэлд орохоос сэргийлнэ.

Хууль батлагдсанаар тариаланчид баталгаажсан, нутагшсан, ган, халуун, өвчин, хортонд тэсвэртэй сортын үрээр өөрсдийн нутаг орны онцлогт тохируулан тариалалт хийх, таримал ургамлын үйлдвэрлэл, хүртээмж нэмэгдэх боломж бүрдэж байна.
Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сорт сорилт, туршилт, хянан баталгаа хийх, хяналт-шинжилгээ, үнэлгээг гүйцэтгэхтэй холбоотой төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллага болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ.

Таримал ургамлын генетик нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах нөхцөл бүрдлээ

Ургамлын генетик нөөц нь таримал ургамлыг генетикийн хувьд сайжруулахад зайлшгүй чухал хэрэгцээтэй түүхий эд бөгөөд байгаль цаг уурын өөрчлөлтүүдэд дасан зохицох цаашлаад хүн төрлөхтний ирээдүйн хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой байдаг тул түүнийг хамгаалах, зохистой ашиглах, сайжруулах ажил хийгддэг.
Тариалан эрхлэх газар нутаг нь хязгаарлагдмал учир тариалалтыг тэр бүр хүссэн хэмжээнд нэмэгдүүлэх боломжгүй юм. Харин ургамлын генетик нөөцийг селекцийн аж ахуйд ашиглан өндөр ашигтай шинэ сорт гаргаж чадвал газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж, ургацын хэмжээ нэмэгдэх боломжтой ба цаашлаад хүнсний хангамж аюулгүй байдлын баталгаа хангагдахад чухал нөлөө үзүүлнэ. Ургамлын генетик нөөцийг ашиглан өвчин, хортон, ган, хүйтэнд тэсвэртэй сорт гаргах нь бордоо ургамал хамгааллын бодисын хэрэглээг бууруулж эдийн засаг, цаг хугацааны хувьд хэмнэлт гаргаж боломжтой юм.

Ургамлын генетик нөөцийг хамгаалснаар генетик нөөцийг судалгааны зорилгоор ашиглах боломж бүрдэж таримлын өндөр ургацтай, ганд тэсвэртэй шинэ сорт хэлбэрүүд бий болох боломжтой.
Монгол нутгийн таримал ургамлын дээжийг 1922 оноос зориуд цуглуулан судалж эхэлсэн бөгөөд зөөлөн буудай, нүцгэн арвай, хошуу будааны нутгийн олон ховор унаган үнэт чанартай омгуудыг олж тогтоон дэлхийн генийн санд бүртгүүлсэн байдаг.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн зорилго нь үр, сортын салбарыг хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх явдал юм. Энэ нь тариаланчид, үр үйлдвэрлэгчдэд төдийгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчдэд ашиг тусаа өгөх юм.

Олон улсад мөрдөгддөг холбогдох стандарт, дүрэм журмуудад хуулийн төслөө нийцүүлснээр тариаланчдад хүрэх үрийн чанар дээшлэх, ирээдүйд дотоодын үрийг экспортлох боломж нэмэгдэнэ.

Төр засгаас сортын бүртгэл, талбайн хянан баталгаа, үрийн чанарын хяналт, генетик нөөцийг хамгаалах, шинэ сорт бүтээх зэрэг тодорхой ажлуудад анхаарлаа хандуулах бөгөөд үрийн аж ахуйн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлсэн, инновацийг дэмжсэн, генетикийн нөөцийг хамгаалах, түүнийг ашиглах боломжийг нээсэн бодлого баримтална.

ХХААХҮЯ: 1850 МАЛЧИН ӨРХ ОТРООР ӨВӨЛЖИНӨ
ХХААХҮЯ: 1850 МАЛЧИН ӨРХ ОТРООР ӨВӨЛЖИНӨ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​