fbpx Р.Найдандорж: Сүхбаатар хөлөг ямар ч барьцгүй. Яг “өндөг” шиг байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 24 секунд

Р.Найдандорж: Сүхбаатар хөлөг ямар ч барьцгүй. Яг “өндөг” шиг байсан

Хөвсгөл далайн гүнд живж, намагт шигдээд 33 жил болсон 309 тонн жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг монголчууд өөрсдөө татан гаргалаа. Аварга хөлгийг аюул, эрсдэлгүй шуурхай татан гаргахад эрдэмтдийн баг онцлох үүрэгтэй оролцсон юм. Тэдний төлөөлөл ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн дэд захирал, Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах эрдэмтдийн багийн гишүүн Р.Найдандоржтой ярилцлаа.

-300 гаруй тонн жинтэй хөлөг онгоцыг далайн гүнээс татан гаргана гэдэг амаргүй байсан нь мэдээж. Татан гаргах бүх үйл явц эрдэмтдийн тооцоо судалгаан дээр үндэслэлээ. Та бүхэн энэ хугацаанд хэрхэн ажилласан бэ?

-Онцгой байдлын газар болон Батлан хамгаалах яамны шийдвэрийн дагуу Хөвсгөл далайн гүнд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргахад энэ оны наймдугаар сарын 15-наас хойш ажиллалаа. Асар том техник хэрэгсэлтэй 120 гаруй бүрэлдэхүүнтэй баг Далай ээжийн эрэгт тасралтгүй 50 хоног байрлаж ажилласан. ШУТИС-ийн зургаан эрдэмтэн газар дээр нь ирж бүх тооцоо судалгаагаа хийсэн. Бид үндсэн инженерийн багийнхантай хамтарч Хөвсгөл далай дээр хэд дахин ирж нарийн хэмжилт хийсэн. Мөн гүний шумбалтынхантай хамтарч гүний судалгаагаа хийгээд буцсан. Улаанбаатарт очоод бүх бичиг баримт, техникийн тооцоог хийж ерөнхийд нь үйл ажиллагаа явуулах техникийн картыг бэлтгэж Төрийн тэргүүний түвшинд танилцуулсан.

Эрдэмтдийн зүгээс технологийн картыг хоёр хувилбараар гаргасан юм. Энэ удаагийн ажиллагааг хийх туршлага Монголд байсангүй. Нэгэнт туршлагагүй учраас дэлхий яадаг юм бэ гэдгийг харсан л даа. Гүнд осолдсон онгоцыг өргөж гаргадаг технологи байдаг юм билээ. Харин манайх шиг 14-18 метрт бол татаж гаргах нь элбэг. Гэхдээ дэлхийг харвал техник хэрэгслээс эхлээд огт өөр. Тиймээс бидний санал болгосон эхний карт бол дэлхийн жишигт нийцсэн буюу гадаадаас зөвлөх урьж, техник худалдаж авчирч байж хөлөг онгоцыг татах хувилбар байсан. Олон улсын жишгээр бол цар тахлын үеийн худалдан авалтаас эхлээд өртөг зардал ч өндөр гарсан л даа. Хоёр дахь нь монголчууд өөрсдийнхөө хүч бололцоогоор татан авах үндэслэлийг тооцсон. Тиймээс дотоодынхоо цэрэг хүчний байгууллагын нөөц боломжийг сонсч байгаад монголчууд өөрсдийнхөө хүчээр аль болох аюул, эрсдэл багатай арга замыг сонгох тал дээр нэлээдгүй хугацаанд ажиллалаа. Үүний үр дүнд өөрсдөдөө итгэх шийдвэрийг Ерөнхийлөгч гаргасан. Чадах ч ёстой гэж бодсон. Олон хүний сэтгэлийн хүч гэж гайхалтайг мэдэрлээ.

-Хүний нөөцөөс эхлээд техник хэрэгслийг нарийн тооцсон гэлээ. Татах үйл явцад аюул, эрсдэл ямар байсан бэ?

-Хөлгийг усан дээр ил гаргахад 50 гаруй таталт хийлээ. Технологийн троссоос эхлээд олон ч техник хэрэгсэл, хүн хүч шаардлагатай болсон. Таталт болгон дээр бэрхшээл гарч байсан учраас шийдэл, тооцооллыг нарийн хийж, гар бие оролцсон бүх хүн чаддаг зүйлээрээ туслахыг хичээж ажиллалаа.

Энэ хугацаанд шантармаар, бэрхшээмээр олон зүйлтэй тулсан ч тэр болгон дээр онцгой, зэвсэгт хүчнийхний ур чадвар, сахилга бат, тэсвэр хатуужлаар бахархсан. Шижигнэсэн залуучууд үүрээр гараад үдшийн бүрий хүртэл шантралгүй 50 хоног ажиллахыг харах хэчнээн сайхан. Энэ хугацаанд бид хамтдаа олон ч зүйлийг шийдэж чадсан.

Эргээд харахад 50 хоногийн хугацаа бүтэн жил шиг санагддаг юм байна. Хүнд үетэй нүүр тулсан өдөр хоногууд ч байсан. Хөлөг хазайхад юу ч хийж чадахгүй хараад зогсч байсан үе ч бий. Хөдөлмөр хамгааллын дэглэмийг ягштал баримталсны эцэст элдэв эрсдэл, аюул осолгүйгээр Сүхбаатар онгоцыг гаргасандаа сэтгэл хангалуун байгаа. Зоривол хийж чаддаг юм байна гэдгийг харлаа. Нөгөө талаас их сонирхолтой санагдлаа.

-Онгоцыг гаргасан хугацаа эрдэмтдийн тооцоололтой зөрөв үү?

-Хугацааг анх 14 хоног гэж тооцож төсөөлсөн. Гэхдээ бодит байдал дээр усны гүнд нөхцөл байдал огт өөр болж ирсэн. Гүний тооцооллыг шумбагчдын бичлэг дээрээс харж, төсөөлж тооцоогоо хийсэн. Онгоц яг “өндөг” шиг хаанаас нь ч барьж болохгүй. Барьц олдохгүй, хэврэг байсан. Хүчтэй татвал тасарч, ханзарч унана. Энэ болгон дээр тооцооллыг дахин дахин хийж алхам алхмаар урагшилсан. Анх хотод боловсруулснаас нэлээн өөр нөхцөл байдал үүссэн учраас шийдэл их хийлээ. Орой үдэш, шөнө дөл хүртэл суугаад ажилласан үе бишгүй байсан.

-Гурван ч танк, том техникүүд харагдлаа. Бүх техникээрээ зэрэг татсан гэсэн үг үү?

-Далайн гүнд шигдсэн аварга том онгоцыг татахад маш их хүч хэрэг болсон. Гаргахын тулд хаанаас нь татах, ямар бэхэлгээ хийхээс эхлээд нарийн тооцоо судалгаа хийсэн дээ. Танк суурьтай гурван татагч машинаас гадна өөр олон техник хэрэгслийг холбож байгаад зэрэг татсан. Энд тэндгүй тросс тасраад л нэлээн том ажиллагаа болсон.

309 тонн жинтэй хөлөг онгоцыг газрын байршлын онцлогоос шалтгаалаад өдөр тутам өөр өөр тооцоолол хийж, олон янзын даалгавартай нүүр туллаа. Анх бол онгоц хэвтээ байрлалд байсныг босгосон. Тэгээд хөндлөн татах уу, дагуу байх уу гэдгийг тооцно л доо. Огцом татвал буцаад гүн рүүгээ орох эрсдэлтэй.

Техникийн нарийн тооцоолол нууц байдаг. Эхлээд бид маш олон жижиг техникээр тооцоолол төсөөллөө гарсан. Гэтэл тэр олон техник Хөвсгөлд ирсэн бол байгаль дэлхийг сүйтгэхээс эхлээд ямар хэцүү зүйл болохыг таашгүй. Харин хүчтэй цөөн техник авчирсан нь оносон.

Он удаан жил болсон учраас шавар, доторх ус гээд бараг 400 тонн жинтэй эдийг оосорлож чирэхэд инженерийн тооцоо хэрэгтэй. Хүчтэй техникүүдээс гадна троссыг давхарлаж ч татлаа. 50 гаруй удаа татахад бараг тэр болгонд тасарна. Тэгээд л бүх ажиллагааг эхнээс нь хийнэ. Амаргүй цаг үе байлаа. Энэ хооронд усан цэрэг ч болж үзлээ. Ёстой л танк, усан онгоц жолоодохоос бусдыг нь үзлээ. Бид зөвхөн онолыг нь гаргачихаад суухгүй. Бүх процессыг онол, бодит байдалтай хослуулсан.

-Тооцоо алдсан, буруу татсан бол ямар эрсдэл гарах байсан бэ?

-Хэрэв буруу татсан бол хөлгийг гаргаж чадахгүй. Нимгэн төмөртэй хэсгүүд эвдрэх учраас хамгийн гол нь гэмтээлгүй гаргаж авах байлаа. “Өндөг” шиг бөөрөнхий, хэврэг зүйлийг татах гэдэг том эрсдэл байсан.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Украинд нүүрсний хомсдол үүсэж, ДЦС-уудын хүчин чадлын 90 хувь нь зогсжээ
Украинд нүүрсний хомсдол үүсэж, ДЦС-уудын хүчин чадлын 90 хувь нь зогсжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​