fbpx ОХУ Украины дайны байдал 13 сая хүнийг өлсгөлөнгийн эрсдэл рүү түлхлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 42 секунд

ОХУ Украины дайны байдал 13 сая хүнийг өлсгөлөнгийн эрсдэл рүү түлхлээ

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагаас энэ оны гуравдугаар сард гаргасан тайланд “ОХУ-Украины сөргөлдөөн нь дэлхийн томоохон орнуудыг мөнгөний бодлогоо чангатгах, төсвөө танахад хүргэхийн зэрэгцээ дэлхийн даяар эрэлт буурч, цар тахлын улмаас өрийн төвшин нэмэгдсэн зэрэг нь зарим хөгжиж буй орнуудыг төлбөрийн чадваргүй болгох магадлал өндөр байна” гэжээ.

Цар тахлаас улбаатай тээвэр ложистикийн гацаа, нийлүүлэлтийн хомстол, эрчим хүчний үнэ болоод ган гачиг, үер зэрэг байгалийн хүчин зүйлээс шалтгаалж, олон түүхий эдийн үнэ өссөн. Гэтэл 2022 онд ОХУ Украины дайны нөхцөл байдал хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болсон улаанбуудайн үнийг огцом өсөхөд хүргэв. Жилийн дотор дэлхийн зах зээл дээр улаанбуудайн үнэ 67 хувиар өссөн байна. Зөвхөн улаанбуудай, арвай, эрдэнэшишийн нийлүүлэлт бүхэлдээ буурахын зэрэгцээ бордооны хомстол, үнийн өсөлт нь хөдөө аж ахуйн салбарыг эрсдэлд оруулаад байна. ОХУ гэхэд дэлхийн нийт бордооны 15 хувийг хангадаг. Калийн бордоог гол үйлдвэрлэгч Беларусь улс нь мөн эдийн засгийн хоригт ороод байгаа юм. Эдийн засагчид дэлхий нийтээр хүнсний хомстол үүсэх бодит эрсдэл бий болж, цаашид улам хүндэрч болзошгүй хэмээн бичиж байна.

НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн захирал Бийслий “дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ийм үйл явдал болж байгаагүй бөгөөд хүнсний хомстол цаашид улам лавширч, нөхцөл байдал хүндрэх магадлалтай байна” хэмээн мэдэгдэлдээ дурдсан. Тухайлбал, Европын бордооны үйлдвэрүүд эрчим хүчний үнэ өссөнтэй холбогдуулаад үйлдвэрлэлээ эрс багасгаж байгаа бол АНУ, Бразилийн фермерүүд өндөр үнэтэй бордооны улмаас хэрэглээгээ танаж байгаа гэнэ. Энэ нь дараагийн улирлын ургац хураалтанд сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой болжээ.

Турк, Египет, Бангладеш, Иран зэрэг нийт улаанбуудайн импортынхоо 60 орчим хувийг ОХУ, Украинаас авдаг улсууд энэ хомстолыг нөхөх эрэлд гарч байна. Египет улсад гэхэд хүнсний үнэ 17.5 хувиар өсжээ.

Одоогийн байдлаар дээрх орнуудад улаан буудай экспортлох боломжтой гэж болох АНУ, Канад, БНХАУ, Аргентин, Австрали, Бразил зэрэг орон нь өөрсдийн хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд экспортын бүтээгдэхүүний хэмжээнд хязгаарлалт тавихаар ярьж байгаа юм. Тухайлбал, Аргентин улаан буудайн экспортод хязгаарлалт тавиад байгаа бол АНУ, Канадын нөөцийн хэмжээ буурч байна. Австрали улсын хувьд улаан буудайн дотоодын болон экспортын хүчин чадлаа бүрэн ажиллуулж байгаагаас харахад цаашид нэмэлт бүтээгдэхүүн экспортлох боломжгүйг харуулж байна. БНХАУ-ын хувьд өнгөрсөн онд болсон их хэмжээний үерийн улмаас ургац алдсан бөгөөд энэ жилийн ургац хураалтыг маш муу байх төлөвтэй байна гэж БНХАУ-ын Хөдөө аж ахуйн сайд нь мэдэгдсэн гэнэ. Дээрээс нь газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр төсөөлж байснаас ч илүү өсөөд байна.

АНУ-ын хүнсний бүтээгдэхүүний үнэ 2022 оны хоёрдугаар сарын байдлаар өнгөрсөн жилтэй харьцуулахад 8.6 хувиар өссөн аж. Шинжээчдийн үзэж байгаагаар сүүлийн 40 жилд анхлан тохиож буй хүнсний үнийн өсөлт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд ковидоос үүдэлтэй өлсгөлөнгийн хэмжээ 18 хувиар нэмэгдсэн буюу 700-800 сая хүн өлсгөлөнгийн байдалтай байна гэх статистик мэдээ гарсан. НҮБ-аас энэ сарын эхээр хийсэн мэдэгдэлд ОХУ-Украины нөхцөл байдлаас үүдэн 7.6-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх магадлалтайг зарласан. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас дэлхийн хүнсний хөтөлбөрийн зардал сард 71 сая ам.доллараар нэмэгджээ.

Европын Комиссын зүгээс бордоо, малын тэжээлийн үнийн өсөлтөд ихээр өртөх эрсдэлтэй орнуудын газар тариалангийн салбарт 500 сая еврогийн туслалцаа үзүүлэхээр болов. Үүний дотор дэлхийн улаан буудайн тавдахь экспортлогч Украинд үр, шатахуун авахад нь туслах 330 сая евро зарцуулах нь.

Манай улсын хувьд Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хэд хэдэн бодлогоо танилцуулаад байгаа. Өнгөрсөн жилийн ургацаас үлдсэн стандартын шаардлага хангасан 50.8 мянган тонн улаанбуудайг татан авч нөөц бүрдүүлэх шийдвэр гаргаж, өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сан 2238.7 тонн буудайг худалдан авсан гэсэн. Мөн тариаланчдын борлуулалтын орлогыг шийдвэрлэхэд дэм үзүүлэх, гурилын үйлдвэрүүдийг хэвийн үйл ажиллагаагаар хангах зорилгоор гурван хувийн хүүтэй 150 тэрбум төгрөгний хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр өнгөрсөн оны 11 дүгээр сард гаргасан байдаг. Энэ жилийн хувьд зөвхөн тариаланчдад зориулж, 100 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй зээл, 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэй олгохоор шийдвэрлэсэн. Мөн хүнсний ногоогоо 100 хувь дотоодоос хангах зорилгоор ногоочдод зориулан 50 тэрбум төгрөгний зээлийг тусгайлан олгоно. Үүнээс гадна байцаа, лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, сармисаар тариалж, шаардлага хангасан хүнсний ногоо тушаасан ногоочдод тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Гэвч шатахууны үнэ, бордоо, ажиллах хүч, цалин хөлс гээд газар тариалангийн салбарын асуудлууд ар араасаа ундарч байна. Гол нь тариаланчид энэ дэмжлэг эзэндээ хүрээсэй, төр хяналттай ажиллаасай хэмээн залбирч байна.

Вашингтон Украинд нийлүүлэх зэвсэглэлийнхээ нэр төрлийг эрс нэмэгдүүлнэ
Вашингтон Украинд нийлүүлэх зэвсэглэлийнхээ нэр төрлийг эрс нэмэгдүүлнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​