fbpx ШХАБ-ын талаар бидний мэдэх ёстой зарим зүйлс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 37 секунд

ШХАБ-ын талаар бидний мэдэх ёстой зарим зүйлс

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар дээд хэмжээний уулзалт Узбекистан улсын Самарканд хотноо 9 дүгээр сарын 15-16-нд боллоо. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт жилд нэг удаа болдог бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн онд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо болсон.

Самаркандын дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф, Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй дэлхийн улс төрийн удирдагчид оролцов.

ОХУ болон Украины хооронд үүсээд буй геополитикийн зөрчилдөөн болоод түүнээс үүдэлтэй асуудлууд нь ШХАБ-ын энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр авч хэлэлцэх гол асуудлуудын нэг байв.

ШХАБ гэж юу вэ?

ШХАБ бол улс төр, эдийн засаг, хөгжил дэвшил, цэрэг армийн асуудалд гол анхаарлаа хандуулдаг засгийн газрууд хоорондын байгууллага юм. 2001 онд Хятадын Шанхай хотноо албан ёсоор байгуулагдсан, Хятадын хотын нэрээр нэрлэгдсэн олон улсын цорын ганц байгууллага.

Тус байгууллага нь өдгөө нийт найман гишүүнтэй. Тодруулбал, БНХАУ, ОХУ, Энэтхэг, Пакистанаас гадна Төв Азийн Казахстан, Киргиз, Тажикистан болон Узбекистан гэсэн дөрвөн улс тус байгууллагад албан ёсны гишүүнчлэлтэй.

Мөн Иран, Афганистан, Беларусь болон Монгол гэсэн дөрвөн улс тус байгууллагад ажиглагчийн статустай бол Камбож, Шри Ланк, Балба, Турк, Азербайжан болон Армени гэсэн зургаан улс тус байгууллагын яриа хэлцлийн түншүүд.

ШХАБ нь дэлхийн хамгийн том бүс нутгийн байгууллага юм. Тус байгууллага нь Евразийн нутаг дэвсгэрийн 60 хувийг хамардаг, 3.2 тэрбум гаруй хүн амтай, гишүүн улс орнууд нь дэлхийн ДНБ-ий дөрөвний нэг хувийг бүрдүүлдэг.

ШХАБ-ын зорилго

Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, хилийн асуудлыг шийдвэрлэх, терроризм, шашны хэт даврагчидтай тэмцэх, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтийг ахиулах зэрэг нь ШХАБ-ын гол зорилго юм. Тодруулбал,

✓ Гишүүн орнуудын харилцан итгэлцэл, хөршийн харилцааг бэхжүүлэх

✓ Улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл, боловсрол, эрчим хүч, зам тээвэр, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах болон бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх

✓ Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллах

✓ Олон улсын улс төр болон эдийн засгийн салбарт ардчилсан бөгөөд шударга дэг журмыг тогтоох

✓ Терроризм, салан тусгаарлах үзэл болон хэт давруу үзэл гэсэн “гурван хүч”-тэй тэмцэх

✓ Алсдаа гишүүн улс орнуудын хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах зэрэг нь тус байгууллагын гол зорилго билээ.

ШХАБ-ын ирээдүй

Цар тахлын хөлд нэрвэгдээд сэргэж амжаагүй байсан дэлхийн эдийн засгийн байдал ОХУ болон Украины хямралын улмаас улам бүр дордож, дэлхий даяараа эдийн засгийн хямралтай нүүр тулж, бүс нутгийн байдал тогтворгүй болж буй нь ШХАБ-аас хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлэхийг шаардаж байна.

Сүүлийн нэгэн зуунд үзэгдээгүй томоохон өөрчлөлтүүд гарч, цар тахал сунжирч, улмаар олон улсын болон бүс нутгийн байдал тогтворгүй байгаа нь гишүүн орнуудын хувьд томоохон сорилт болох төлөвтэй байгаа.

Тиймээс ШХАБ өөрийн шинэчлэлийг түргэтгэж, гишүүн орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхийн засаглалын тогтолцоонд оролцоогоо илүү нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үздэг юм байна.

Мөн ШХАБ нь гишүүн орнуудын олон талт буюу ялгаатай байдал, сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн, том, жижиг улс орнуудын эрх тэгш байдлыг хангаж, харилцан итгэлцлээр дамжуулан эв нэгдлийг улам бүр бэхжүүлэх зорилготой аж.

ШХАБ-ын гол гишүүдийн нэг бол БНХАУ.

Энэ оны 6 дугаар сарын эцсийн байдлаар, Хятад улсаас ШХАБ-ын гишүүн бусад улс оронд хийсэн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 37.5 тэрбум ам.долларт хүрчээ. ШХАБ-ын орнуудын цар тахлын дараах сэргэлтэд туслахын тулд Хятад улс ойрын таван жилд ШХАБ-ын бусад оронтой хийх худалдааны нийт хэмжээг 2.3 их наяд ам.долларт хүргэхийг зорьж байгаа гэнэ. Мөн тус улс “Дэлхийн хөгжлийн санаачилга” болон “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ынхаа хүрээнд холбогдох бүх талтай хамтран ажиллаж, практик хамтын ажиллагааг хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан. Энэ бүхэн нь ШХАБ-ын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү шинэ ололт амжилтыг бий болгож, илүү сайхан ирээдүйг цогцлоох замыг засахад тус болно гэж өөрсдөө үздэг юм байна.

Г.Солонго

Sonin.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​