fbpx Б.Лхагвасүрэн: Ирэх оноос ипотекийн зээлийг зогсооно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 13 секунд

Б.Лхагвасүрэн: Ирэх оноос ипотекийн зээлийг зогсооно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Банкууд зээл гаргахгүй байна. Орон сууцны үнэ 19 хувиар өссөн нь инфляцаас өндөр үзүүлэлт мөн. Хөдөө орон нутагт шилжиж суурьшсан хүмүүст гурван хувийн зээл олгоно гэж байгаа. Хэзээнээс хэрэгжих вэ" гэв.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгийн үнэ 17, энэ онд 19 хувиар өссөн. Үнэ өсөхөд өртөг зардлын нөлөө маш их байна. Ялангуяа, барилгын материалын үнэ өсөж учраас орон сууцны үнэд нөлөөлсөн. Ирэх оноос ипотекийн зээлийг зогсооно. Одоо цар тахлын тухай хуулийн дагуу олгож байгаа.

Ирэх оноос Төвбанк хуулийн дагуу олгож чадахгүй учраас Засгийн газрын нэг агентлаг, ААН-ээр дамжин энэ хөтөлбөр цаашид хэрэгжих бүрэн боломжтой" гэлээ.

Б.ДАРЬСҮРЭН

Эх сурвалж: www.polit.mn

“Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийг БНХАУ-тай хамтран энэ ондоо багтаан шийднэ”
“Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийг БНХАУ-тай хамтран энэ ондоо багтаан шийднэ”
 
Энэ сарын 28-нд жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь ажиллуулахыг зөвлөлөө
Энэ сарын 28-нд жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь ажиллуулахыг зөвлөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ