fbpx Г.Зуундарь: Нийтийн тээврийн салбарт хяналтыг илүү боловсронгуй болгож ажиллахыг зорьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 42 секунд

Г.Зуундарь: Нийтийн тээврийн салбарт хяналтыг илүү боловсронгуй болгож ажиллахыг зорьж байна

Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэл хот бүх автобусандаа ухаалаг карт суулган ажиллаж эхэлсний үр дүнд автобус тус бүрийн зорчигчийн тоо, ангилал, зорчиж буй сүүлийн чиглэл, сэлгэн суулт, давтамж тодорхой болж ирснээр нийтийн тээврийн үйлчилгээний бодит зардал, орлогыг тодорхой болгох, тээвэрлэлтийг оновчтой төлөвлөх боломжийн эхлэлийг тавьсан гэж хэлж болно.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийг энгийн, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан гэж ерөнхийд нь тав ангилж байна. Энгийнээс бусад ангиллын зорчигчид үйлчлүүлсний нөхөн төлбөрт өмнөх жилүүдэд улсын төсвөөс хэдэн тэрбумаар тоологдох төгрөгийг компаниудад шилжүүлж иржээ.  

Ийнхүү үйлчлүүлснээр нь тооцоод ирэхээр өмнө нь хавтгайруулан олгож байсан нөхөн төлбөр эрс багасна гэж тооцож байсан ч манайхны ухамсар, хандлагаас шалтгаалж картын зөрчил, бэлэн мөнгө хураах байдал тасрахгүй өдийг хүрсэн нь смарт картын үйлчилгээг бүрэн утгаар нь нэвтрүүлэхэд хамгийн том “тушаа” болоод байгаа юм. 

Тухайлбал, Улаанбаатар Смарт карт ХХК болон “СитиБаз Консалтинг” ХХК-ийн явуулсан судалгаанд энгийн карт хэрэглэгчдийн 5-8 хувь нь жолоочид мөнгө өгөх, картаа уншуулахгүй, огт төлбөр төлөхгүй зорчиж байна гэж дурьджээ. Мөн насанд хүрсэн хүн хүүхдийн картаар зорчих, ахмад настны карт ашиглах зөрчил нийт зорчигчдын 10 гаруй хувьд байна.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн холбогдох удирдлагууд зөрчлийг арилгахад шалгагч нарыг мэргэшүүлж, нэгдсэн удирдлагатай болгох 
нь зүйтэй гэж үзсэн байдаг. 

Товчхондоо, шалгагч нар тээврийн хөлс төлөхгүй байгаа зорчигчдод шаардлага тавих, автобусанд гарч буй зөрчлүүдийг шийдвэрлэх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, сурагч нарын цахим картын ашиглалтад хяналт тавих үндсэн ажлыг “СитиБаз Консалтинг” ХХК- хийж эхлээд хагас жил гаруй болж байгаа юм. Энэ ажлын үр дүн хийгээд цаашид төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар тус компанийн гүйцэтгэх захирал Г.Зуундарьтай ярилцлаа.

-Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд шалгагч нар ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Шалгагч нар ажиллаж эхэлсэнээр нийтийн тээврийн үйлчилгээнд ямар үр дүнгүүд гарч байна вэ?

- Манай компани нийтийн тээврээр үйлчлүүлж буй зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавьж, нийтийн тээврийн болоод нийслэлийн төсвийг нэмэгдүүлэх гол чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2017 оны наймдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 20 гаруй компанид харъяалалтай шалгагч нар /хуучнаар кондукторууд/ ажиллаж байсан. 

Тухайн үед тэдэнд олгогдох ёстой цалин автобус компаниудад хуваарилагддаг байсан ч зөвхөн шалгагч гэдэг чиглэлээрээ ажиллаж чадахгүй, ажил үүргийн хувьд хэд хэдэн давхардал гарч байсан тул Нийслэлийн засаг даргын захирамжаар шалгагч нарыг автобус компаниудаас нь салгаж, нэгдсэн удирдлагатай болгох шийдвэр гаргасан байдаг. 

Үүн дээр тулгуурлаад 2017 оны наймдугаар сард манай компанийн зүгээс Нийслэлийн тээврийн газарт санал хүргүүлсэн. Үүний дараа Нийслэлийн тээврийн газраас танай компанийг энэ ажлыг гүйцэтгээч  гэдэг санал тавиад хоёр тал гэрээ байгуулан ажиллаж байна.

Ерөнхийдөө 2017 оны есдүгээр сарын 10 хүртэл шалгагч нарыг шилжүүлж авах үйл ажиллагаа үргэлжилж, есдүгээр сарын 11-ээс эхлээд нийслэлийн 63 чиглэлд 656 орчим автобусанд хяналтыг тавьж эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 350 гаруй шалгагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

Хяналт шалгалтыг зохион байгуулахдаа нэг шалгагч өдөрт 8 цагийн хугацаагаар 3,4 автобус руу шилжин суух маягаар ажилладаг. Үүнээс гадна 7 хоногт дунджаар 2-3 удаагийн хуваарьт шалгалтууд хийгдэж байгаа.

Хуваарьт шалгалт гэдэг нь сонгож авсан тухайн нэг чиглэл дээр хичнээн гаралттай автобус байна, тэр чиглэл дээр өглөөний эхний ээлжээс дуусах хүртэл тасралтгүй шалгагч нар бүтэн ажиллана гэсэн үг юм. Энэ шалгалтыг сар бүр, Нийслэлийн тээврийн газрын даргын өгсөн чиглэлийн дагуу нийтдээ 350 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 10 гаруй техникээр зохион байгуулж байгаа.

Товчхондоо, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй, хүртээмжтэй болгох, цагийн хуваарь, чиглэл нь иргэдийн хэрэгцээнд тохирсон, үйлчилгээ нь тав тухтай, аюулгүй байх шаардлага аль хэдийнэ үүссэн бөгөөд тийм өөрчлөлтийг хийхэд ухаалаг системээс гадна хяналт шалгалтынхныг дэмжиж ажилуулах нь үр дүнтэй гэж үзсэн.

Учир нь хяналт шалгалтын нэгдсэн систем байгаагүйгээс нийтийн тээврийн орлого буурахын сацуу  картын зөрчлүүд ихэссэн. Шалгагч нар нэгдсэн удирдлагатай, зохион байгуулалттай ажиллаж эхэлсэнээр зөрчил буурч, тодорхой үр дүнгүүд гарч эхэлсэн. Цаашид ч эерэг үр дүнгүүд гарна гэж итгэж байна.

Ер нь иргэдийг бухимдуулж буй гол асуудал бол автобус цагтаа явдаггүй, маш их хойш суудаг. Үүнтэй холбоотойгоор бид цаашид зорчигчдоос гадна автобуснуудад ч хяналт тавина гэж төлөвлөж байгаа. Буудал, зогсоолдоо цагтаа ирж, явж байна уу, хүн үйлчлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж чадаж байна уу гэдэгт анхаарал хандуулна.

Ингэснээр иргэдийн бухимдал багасна. Манай байгууллага Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт” ХХК гэсэн аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулан ажилладаг.

Энэ хүрээнд цаашдаа картны цэнэглэлтийн асуудалд хамтарсан олон үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Энэ оноос үр дүнгээ өгч эхэлнэ гэж харж байгаа. Нийтийн тээвэр цагтаа явдаг, тав тухтай болчихвол хотын иргэд машины оронд автобусыг сонгож нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал буурах боломжтой. 

-Хуучин кондукторуудыг бүгд мэднэ. Харин шалгагч болсоноор ажил үүргийн хувьд юу өөрчлөгдөх вэ. Мөн шалгалтын явцад ихэвчлэн ямар зөрчлүүд нийтлэг илэрдэг вэ?

-Шалгагч нарын ажлын үндсэн чиг үүрэг нь зорчигч нарын хөлс төлөлтөд хяналт тавих явдал юм. Бусдын картаар зорчдог зөрчилд хяналт тавьж ажилладаг гэсэн үг. Мөн хөлс төлөлтөд санаа тавьж, автобусаар зорчихдоо хөлсөө төлдөггүй, картын үлдэгдэл нь хүрэлцдэггүй байдлыг таслан зогсоож, оюутны юм уу хүүхдийн картаар ахмад настнууд зорчдог, эсхүл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлттэй картаар хүүхдүүд, залуучууд нь зорчоод байдаг картын зөрчлүүдийг арилгахын төлөө ажиллаж байна.

-Орлого төвлөрөлт дээр тодорхой ахиц гарсан уу?

-Орлого төвлөрөлтийн тухайд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тодорхой хэмжээний орлогын өсөлтүүд гарсан. Гэхдээ орлогыг өсгөхөд манай байгууллагын зүгээс эхний ээлжид, мөнгө төлөх ёстой оюутнууд, хүүхдүүд мөнгөө төлөхгүйгээр нийтийн тээврээр зорчиж буй зөрчлийг арилгахад чиглэсэн дэс дараатай үйл ажиллагаануудыг түлхүү хийлээ.

Мөн аж ахуй нэгжүүд болон иргэдэд мэдээлэл өгөх, дээрээс нь картын борлуулалт худалдаанд нөлөө үзүүлэх зорилгоор зөвхөн картаар үйлчилнэ гэсэн санамжийг бүх автобусуудад тараасан. Өөрөөр хэлбэл, тухайн автобусанд зорчихдоо юуг анхаарах ёстой вэ гэдэг санамжийг Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК компанитай хамтран зөвшилцсөний үндсэн дээр бүх автобусанд хэвлэмэл плакат хуудсыг байршуулсан.

Үүний зэрэгцээ тухайн хяналт шалгалтууд дээр явагдаж байгаа улсын байцаагчдын хийж буй ажлууд, нэгдсэн бөгөөд хуваарьт шалгалтуудын мэдээллийг телевиз болон олон нийтийн цахим сүлжээ ашиглан иргэдэд хүргэх ажлуудыг хийгээд явж байна.

-Смарт картны хэрэглээ нийтийн тээврийн салбарт нэвтэрсэн цагаас эхлэн автобусуудад кондуктор ажиллах шаардлагагүй болсон гэж зарим иргэдийн зүгээс үздэг юм билээ. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Нийслэлийн хэмжээнд ажиллаж байсан 900-аад автобусанд ажиллаж байсан мөнгө хураагчдыг /кондукторуудыг/ картаар төлбөрөө төлөх ухаалаг системд шилжсэнээр ажилгүй болсон гэсэн буруу ойлголт байдаг.

Хэрвээ ухаалаг систем буюу смарт картын системтэй болсон л бол хөндлөнгийн хяналт буюу шалгагч зайлшгүй байх ёстой. Бусад орнуудын нийтийн тээвэрт шалгагчид ажиллаж буй жишээнүүд маш олон байдаг. Жишээ нь, Солонгост метро, автобус ямар ч тээврийн хэрэгслээр зорчсоноос үл хамаараад 100 хувь ухаалаг картын системээр төлбөрөө төлдөг. Солонгост таксины төлбөрийг хүртэл картаар төлдөг. Эдгээрийн төлбөр төлөлт буюу хөлс төлөлтөд хөндлөнгийн хянагч буюу шалгагч зайлшгүй байх ёстой гэж олон улсын жишигт үздэг л дээ.

-Шалгагч нарт хөлсөө төлөөгүй иргэдэд ямар нэгэн хариуцлага тооцох эрх байдаг уу?

-Монголд Зөрчлийн тухай хууль батлагдаад, төлбөр төлөөгүй зөрчлийг 10,000-20,000 төгрөгөөр торгодог болсон. Энэхүү торгуулийг тавих эрхтэй субьект нь авто тээврийн улсын байцаагч юм. Шалгагч нарт одоохондоо хараахан тийм эрх нээгдээгүй байна.

Солонгост тухайн хүн 2000-3000 вонны төлбөрийг төлөөгүй тохиолдолд 100,000 вонноор торгуулдаг байх жишээтэй. Тийм учраас хөлс төлөхгүй явна гэдэг цаанаа асар том хариуцлага гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Цаашид шалгагч нарын тоог нэмэх үү?

-Өнөөдрийн байдлаар бид 350 гаруй шалгагч ажиллуулж байгаа ч энэ оны зургадугаар сарын 1 гэхэд нийтдээ 400-450 шалгагчтай болох зорилт тавьж, хүний нөөцөө нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Энд нэг зүйлийг нэмж тодруулахад, шалгагч гэдэг статустай ажилчид, алба хаагчид өмнө нь ажиллаж байсан аж ахуй нэгж, автобус компаниуд дээрээ ажиллаад жилийн нүүр үзсэн байна.

Манай аж ахуй нэгж дээр шилжиж ирээд 2017 оны есдүгээр сарын 11-ээс шалгагчийн үндсэн чиг үүргээр ажлын 8 цагаар ажиллаж эхэлсэн тэр цаг үед бид шалгагчийг хоёр хоёроор нь ажиллуулж эхэлсэн. Учир нь мөнгө хураагч байхгүй, зөвхөн картын системээр төлбөрөө төлдөг, шалгагч гэдэг хүн байдаг гэдгийг иргэд мэддэггүй байсан цаг үе байсан учир тухайн автобусанд зорчигчдод шаардлага тавихад хүндрэл үүсэх юм байна гэдэг үүднээс шалгагч нарыг хоёроор нь ажиллуулж эхэлсэн.

Эхний ээлжинд зорчигчдоос ирж буй сөрөг хандлагыг байхгүй болгох үүднээс хоёроороо ажиллаж байсан. Ингээд 2017 оны аравдугаар сарын 15-аас шийдвэр гаргаад тухайн үед ажиллаж байсан нийт шалгагчдыг 600 гаруй чиглэлийн автобусанд хүртээмжийг сайжруулах үүднээс нэг нэгээрээ бие дааж шалгалт явуулдаг болсон.

2017 оны 12 дугаар сарын 31 хүртэл манай аж ахуй нэгж өглөө 08:00- 11:00 цаг, өдөр 16:00- 20:00 цагийн хооронд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт шалгалт хийж байсан. Нэгдүгээр сарын 1-нээс эхлээд шалгагчдын тоо нэмэгдэхийн хэрээр бид эдгээр шалгалтыг хийх цагийн хуваарьтай болсон. Өглөө 08:00, 09:00, 10:00, 11:00 цагаас багууд ажиллаж эхлээд , орой 16:00, 18:00, 19:00, 20:00 цагаас ажлаас буух хуваарьтай болсон.

-Шалгагч нарын ур чадвар, иргэд олон нийттэй харилцах харилцааны чадварыг нь дээшлүүлэхэд танай компанийн зүгээс ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-Шалгагчийг өмнө байсан харилцаа муутай мөнгө хураагч мэтээр хардаг байсан учир 2017 онд шалгагч нарыг шилжүүлэн авч эхэлснээсээ хойш манай байгууллага шалгагч нарын дунд харилцааны сургалт явуулдаг болсон.

Он гарснаас хойш шалгагч нарын дунд зөвхөн хууль дүрэм гэлтгүй, хувь хүний харилцаа, хандлага, нийгэмд гүйцэтгэх үүрэг зэргийг мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулаад явж байна. Шалгагчийн харилцаа нь салбарын өнгө төрхийг тодорхойлж байдаг. Тиймээс бид тээврийн газрын удирдлагуудтай, жолооч нартай уулзаж харилцан зөвшилцөлд хүрээд явж байна.

Шалгагч нарыг харилцаа муутай мөнгө хураагчид гэхээсээ илүүтэйгээр илүү мэргэжлийн өндөр ур чадвартай, шаардлага тавих эрхтэй хүн гэж харах хэрэгтэй. Түүнд хүрэхэд чиглэсэн ажлуудыг бид хийсээр байна.

Манай байгуулагын гол зорилго бол мэргэшсэн чадварлаг шалгагч нарыг бэлтгэж, бэлтгэсэн шалгагч нараараа дамжуулан нийслэлийн тээврийн салбарт хяналт гэдэг зүйлийг илүү боловсронгуй болгож ажиллахыг зорьж байгаа юм.

-Ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаасаа хуваалцахгүй юу?

-Манай компани шалгагч нартай гэрээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 5 сар болж байна. 2018 оны тавдугаар сар гэхэд шалгагч гэдэг хяналт тавьдаг ажилтнууд тайлан мэдээгээ ухаалаг утасны аппликейшн ашиглан илүү боловсронгуй байдлаар дамжуулдаг болно. Ингэснээрээ тухайн чиглэл, автобусны буудал дээр ямар зөрчлүүд илүүтэй гарч байна, тэр бүх зөрчлүүдийг баримтжуулан удирдлагуудад мэдэгдэх боломж нээгдэх юм.

2018 оны зургадугаар сар гэхэд аппликейшн, хяналтын тоног төхөөрөмжүүдийг 100 хувь ашиглан ажиллаж эхэлнэ. Ингэснээр тухайн ажилтны бүтээмж сайжирч, ажилтны тоо ихсэхэд тавигдах хяналтын тоо үр дүнтэй болно гэж бидний зүгээс үзэж байгаа.
Энэ оны эхний байдлаар автобусанд гарч буй хөлс төлөлттэй холбоотой зөрчлүүд дээр илүүтэй анхаарч ажиллаж байна. Энэ ч утгаараа зөрчлийн асуудал өдрөөс өдөрт буурч байгаа. Цаашид төлбөрийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх тал дээр анхаарч Улаанбаатар смарт карт компанийнхантай хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

-Цаг заваасаа хуваалцаж ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.

Э.ХҮРЭЛБААТАР
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

 461 дүгээр ангид хоригдож буй С.Баяр  эрүүл мэндийн шалтгаанаас болж суллагдах уу?
461 дүгээр ангид хоригдож буй С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаас болж суллагдах уу?
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​