fbpx БХБ сайд Х.Баделхан “МАК” ХХК-ийн Хөх цавын цементний үйлдвэртэй танилцаж удирдлагууд, ажилтнуудтай уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 13 секунд

БХБ сайд Х.Баделхан “МАК” ХХК-ийн Хөх цавын цементний үйлдвэртэй танилцаж удирдлагууд, ажилтнуудтай уулзлаа

   

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, “МАК” ХХК-ийн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах Хөх цавын цементний үйлдэртэй танилцаж, тус компаний удирдлагууд, ажилтнуудтай уулзлаа. МАК евро цемент үйлдвэр нь Данийн вант улсын 130 жилийн түүхтэй “FLSmidth" компанийн техник, технологиор иж бүрэн тоноглогджээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад Хятадын “Heng Yuan” компаниас гадна Монголын 71 аж ахуйн нэгжийн 340 гаруй мэргэжилтэн гар бие оролцсон байна.

Үйлдвэр байгуулах энэхүү нүсэр төслийг хэрэгжүүлэхэд МАК, Данийн Вант улсын BHF банк болоод “Чингис” бондын санхүүжилтээр нийт 330 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулжээ. Төслийн хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км зам, Говьсүмбэр аймгийн төвөөс 65 км зайнд 110 кВт хүчин чадалтай агаарын шугам татаж, 110/35-ын дэд станц барьж байгуулсан байна. “МАК евро цемент” үйлдвэр нь жилд 1 сая тонн цемент болон 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улсын төсөвт жилд 32.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 70-75 орчим сая ам.долларын импортыг орлон валютын гадагш чиглэсэн урсгалыг хаана гэж “Монголын Алт” компанийн удирдлагууд үзэж байгаа аж.

 

“МАК евро цемент” үйлдвэр 700 орчим ажлын байр шинээр бий болгоод байгаа төдийгүй 400 залуучуудыг орон нутгаас авч ажлын байраар хангаж байгаа нь бүс нутгийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөллийг бий болгосон юм. Түүнчлэн “Монголын Алт” компани нь цаашид 130 мянган тоннын хүчин чадалтай барилгын болон металургийн Итали технологи бүхий шохойн үйлдвэр, төмөр бетоны Японы тэргүүлэгч технологийн үйлдвэрүүдийг барихаар төлөвлөж буйгаа дурдлаа. Сайд Х.Баделхан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, улмаар “МАК” ХХК-ийн удирдлагуудад хандан; “Архитектор, инженерүүдийн тооцож , зурж бүтээсэн төслийг бодит барилга, байгууламж болгож, улмаар ашиглалтын хугацаанд тохиолдож болзошгүй байгаль, цаг уурын нөлөөлөл, онц ноцтой хүчин зүйлийг тэсвэрлэж өнгөрүүлэх боломжийг нь тухайн барилга байгууламжид хэрэглэсэн материал бүрийн чанарын үзүүлэлт хангаж өгдөг. Иймд барилга барих үйлдвэрлэлийн ажлаас түүнд хэрэглэх материалын үйлдвэрлэл нэг алхам түрүүлж хөгжих зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас төр засгаас барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр хүртэл батлан хэрэгжүүлсэн. Манай улсад өнөөдрийн байдлаар барилгын материалын 800 гаруй жижиг дунд үйлдвэрүүд ажиллаж байна.

Бүтцээр нь ангилан үзвэл: Цонх хаалганы үйлдвэр 300 гаруй, Керамик эдэлхүүний үйлдвэр, 80, Элс хайрганы үйлдвэр 100, Бетон эдлэл, төмөрбетон хийцийн үйлдвэр 28, Бетон зуурмагийн үйлдвэр 144, Хөнгөн бетоны үйлдвэр 30, Хөнгөн дүүргэгчтэй бетон гулдмайн үйлдвэр -14, дулаан тусгаарлах материалын үйлдвэр -16, полистрол сендвич хавтангийн үйлдвэр -48, шохойн үйлдвэр 23, ган туйвангийн үйлдвэр 12, хуванцар хоолойн үйлдвэр -8, цементийн үйлдвэр -5 байна. Эндээс харахад цонх, хаалга, бетон зуурмаг, тоосго, зарим төрлийн блок, ханын дүүргэгч материал дотоодын өнөөгийн хэрэгцээг хангах боломжтой болсон байна. Гэхдээ тооноос чанар чухал учраас тухайн үйлдвэрлэлийн технологийн дэвшил, бүтээгдэхүүний чанар, байгаль орчинд ээлтэй байх шаардлагыг хэрхэн хангаж байгаагаар нь үнэлж тэр хэмжээгээр нь төрөөс бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага гарч байна.

Дээр дурьдагдсан үйлдвэрүүдийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрч, 10 гаруй хувь нь Дархан, Эрдэнэт хотуудад төвлөрөөд байгаас үзэхэд орон нутагт барилгын материалын үйлдвэр хөгжөөгүйтэй адил байна. Бид бусдад хоцрогдож, орхигдсон тенхологийг шилжүүлэн авчирахыг биш үр ашигтай, эдийн засгийн ашиг өгөөжтэй манай орны эрс тэс уур амьсгалд зохицсон хамгийн сүүлийн үеийн шинэ техник тенхологтой үйлдвэрүүдийг барьж байгуулах өргөжүүлэхийг дэмжиж ажиллана. Дотоодын цементийн үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжиж ажиллсаны үр дүндийн нэг жишээ МАК-ийн цементийн хуурай технологийн үйлдвэр юм. Бид цементийн үйлвэрүүдийг дэмжснээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж улмаар экспортлох зорилт тавин ажиллаж байна” гэжээ.

                                                                     Эх сурвалж Шуурхай.мн

ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БҮЛЭГ БОЛЖ АЖИЛЛАХААР БОЛЛОО
ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БҮЛЭГ БОЛЖ АЖИЛЛАХААР БОЛЛОО
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​