fbpx Төрийн түшээдийн тархийг угаасан Оюутолгойн ТЭЗҮ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
11 минут 18 секунд

Төрийн түшээдийн тархийг угаасан Оюутолгойн ТЭЗҮ

Оюутолгойн уурхай Монголын хувьд нэн чухал хөрөнгө оруулалт бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батласнаас хойш хийгдэх хамгийн анхны  хөрөнгө оруулалтын томоохон хэмжээний  санхүүгийн гүйлгээний  хэлцэл юм.  Энэхүү хэлцэлээр Монголын талд оногдох бодит үр өгөөжийг Хамтарсан  ЗГ-ийн ажлын хэсэг  60% гэж мэдэгдэж байгаа ч өнөөдрийн өндөрлөгөөс  Оюутолгой ордын бодит тоон үзүүлэлт дээр үндэслэн хийгдсэн  ТЭЗҮ-ийн санхүү , эдийн засгийн  үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж үзэхэд, 68%-ийн татварыг тэглэж, түүнийг орлуулах  зэс алтны үнийн өсөлттэй холбоотой нөөцийн нэмэгдсэн ашгийн татварыг Оюутолгойн гэрээнд хамааралгүй байгаа нь гэрээний 30жилийн хугацаанд Монголын талд ногдох үр өгөөж  20-30%  хүртэл буурах бодит боломжийг гэрээнд заасан татварын тогтворжилтын нөхцөл бүрдүүлээд  байна.       

Хамтарсан  Засгийн газрын  ажлын хэсэг  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар 2009 оны 2-р сараас  8-р сар хүртэл 3 удаа хэлэлцүүлэх  явцад  өөр хоорондоо зөрөөтэй тоон үзүүлэлттэй ТЭЗҮ –ийг УИХ-ын  эрхэм гишүүдэд танилцуулж, тэдний тархийг угааж , Айвенхоумайнз компаний ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргуулж байсан  нь тодорхой байна. 

Жич:  Ажлын хэсэг  2009 оны 3-р сард анх удаа  хөрөнгө оруулалтын гэрээг  УИХ-д  хэлэлцүүлэхдээ Оюутолгой төслөөс талуудад орох орлого ,  өнөөгийн үнэ цэнээр , МУ-ын  ЗГ-т  3344 сая  ам. доллар буюу 76%,  Айвенхоу майнз лимитед, Рио Тинтод   1084 сая ам доллар буюу  24% гэж Монголын талын  үр ашиг 3 дахин их гэж тооцож мэдээлж байсан бол 2009 оны 7-р сарын 5  УИХ-д танилцуулсан ,1 тонн зэсийн үнэ 4013 ам доллар байх  үед  Оюутолгой төслөөс ноогдох Монголын ЗГ-ийн өгөөж  нэрлэсэн үнээр  28657 сая ам доллар буюу 55%, өнөөгийн үнэ цэнээр 4961 сая ам доллар буюу 66%,  Хөрөнгө оруулагчийн өгөөж 23795 сая ам доллар буюу 45%, өнөөгийн үнэ цэнээр 2549  сая ам доллар буюу 34%   болж, Монголын талын  ашиг, анх тооцсоноос  10%  буурсан байна. 

Мөн 2009 оны 8-р сард УИХ-ын  ээлжит бус чуулган хуралдуулах  үер УИХ-ын гишүүдэд тараасан ТЭЗҮ-ийн  тооцоонд, анхны   хөрөнгө оруулалтыг 6 тэрбум ам доллараас 5 тэрбум болгож  1 тэрбум ам доллараар бууруулсан,  68%-ийн татварыг хүчингүй болгосон, газрын доорхи гүний усны нөөцийг  Айвенхоугийн эзэмшилд  30 жилээр шилжүүлсэн, Айвенхоугийн санхүүгийн алдагдлыг 8 жилээр 100 хувь тооцохоор татварын хуулинд өөрчлөлт оруулсан, дэд бутэц буюу автозамын хуульд өөрчлөлт оруулж  Айвэнхоугийн барьсан олон улсын чанартай замыг Айвенхоугийн мэдэлд 100% эзэмшүүлэх зэрэг нөхцөлийг холбогдох хуулинд өөрчлөлт оруулахаар ЗГ-аас хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнээр,  УИХ шаардагдах  өөрчлөлтыг оруулсан ба хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхийг ЗГ-т  олгосон билээ.  Ажлын хэсгийн  дээрх  3 дахь ТЭЗҮ-ийн тооцоогоор  Монголын ЗГ-ийн өгөөж нэрлэсэн үнээр 29386 сая ам доллар буюу 51%, өнөөгийн үнэ цэнээр 4403 сая ам доллар буюу 56%, Хөрөнгө оруулагчийн өгөөж  27983 сая ам доллар буюу 49%,  өнөөгийн үнэ цэнээр 3128 сая ам доллар буюу 44%  болж  Монголын талын санхүүгийн ашиг  хоер дах удаагийн танилцуулгаас даруй 10 %, анхны тооцооноос  20% тус тус буурсан  байна.  Яагаад анх мэдүүлсэн тооцооноос  зэсийн үнийг 20%  өсгөөд  байхад Монголын талд ноогдох ашиг 20% буурсан вэ  Монголын талд ноогдох  үр ашиг буураад байгаа  учир шалтгааныг тодруулах  ухаан сэхээ   УИХ-ийн  эрхэм гишүүдтйн хэн нэгнийхэн ч  тархинд , тухайн үед орж ирээгүй  ба ажлын хэсэг ч энэ тухай  асуух боломжийг  УИХ-ийн гишүүдэд  олгоогүй  юм. Мөн  Айвенхоумайнз  компани  Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг бүрэн хэмжээгээр боловсруулж Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүй  байсан ба Ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн 30.1.1заасан заалтыг зөрчин, Хөрөнгө оруулалтын гэрээнд, гэрээ зурагдсанаас хойш 6 сарын дотор Оюутолгой төслийн  ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэх эрхийг Айвенхоумайнз компанид олгосонтой шууд холбоотой юм. 

Айвэнхоумайнз монголия инк ХХК Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс Баялгийн зөвлөлөөр 2 удаа  хэлэлцүүлэн 2010 оны 3-р сард Эрдэс баялгийн зөвлөлд   засвартайгаар хүлээлгэн  өгсөн билээ.   

Оюутолгойн гэрээ Монголын талд  60%-ийн баталгаат ашигтай гэж мэдэгдэж байгаа ажлын хэсгийн ахлагч  Сангийн Яамны сайд  С. Баярцогт, 56%-иас дээш ашигтай гэж мэдэгдэж байгаа ЭБЭХ сайд Д.Зоригт нарын удаа дараагийн мэдэгдэл ямар их алд дэлэм зөрүүтэй болохыг Хамтарсан ЗГ-ийн боловсруулсан техник  эдийн засгийн тооцооны үзүүлэлтүүдийг,  Айвенхоумайнз Монголия инк  ХХК-ний  боловсруулсан Оюутолгой төслийн ТЭЗҮ-д тусгагдсан  санхүү эдийн засгийн үзүүлттэй харьцуулсан судалгааны тоо баримтууд яруу тод харуулж байна.  Эдгээр харьцуулсан тоон үзүүлэлтүүдийг дараах хүснэгтээс харцгаая. 

Хүснэгт 1.  Үйлдвэрлэлийн үзүүлэлтээс Оюутолгой төслийн  үйлдвэрийн оновчтой хүчин чадлыг  жилд 52-54 сая тн хүдэр боловсруулахаар тооцож, 40-43 жилийн хугацаанд зэс, алтны  өндөр агуулгатай нийт батлагдсан хүдрийн нөөцийн 85 %, түүнд агуулагдсан зэс, алтны нөөцийн 73-75%, мөнгөний 70% -ийг өндөр хүчин чадалтайгаар, хөрөнгө оруулалтын гэрээний  30 жил, үргэлжлүүлээд 20 жилийн хугацаанд , татварын  тогтвортой, хөнгөлттэй нөхцөлд өндөр үр ашигтайгаар, сорьцлон ашиглахаар  Айвенхоумайнз  компани төлөвлөжээ. 

 

 

 Хүснэгт 2.  Санхүүгийн үзүүлэлтээс  ЗГ-ийн ажлын хэсэг үйл ажиллагааны зардлыг 7932 сая ам доллараар илүү тооцсон нь үйл ажиллагааны бодит зардлыг 50%-иар нэмэгдүүлсэн нь хачирхалтай байна. Ажлын хэсэг зэсийн үнийг 2 $\фунт ,алтны үнийг 875 $\унциар тооцсон бол Оюутолгой төсөлд  зэс  1,96$\фунт, алт  875 $\унциар тус тус тооцсон нь зэсийн  орлогыг шальтай бууруулах үзүүлэлт биш юм.

 

 

Хүснэгт 3. Хөрөнгө оруулалтын  зардалыг бүтээгдэхүүн гарах хүртэл оруулсан хөрөнгө оруулалтыг анхны хөрөнгө оруулалтад тооцож, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан энэ дүн 4 тэрбум орчим ам доллар байх ёстой ба  бүтээгдэхүүн гарснаас хойш үндсэн хөрөнгөд амортизаци үүсгэж хөрөнгө оруулалтын сан байгуулан энэ сангаас хөрөнгө оруулалтын урсгал  зардал зарцуулагдах ёстой.  Оюутолгой төсөлд анхны хөрөнгө оруулалтыг 4,4 тэрбум ам. доллараар тусгасан байна. ЗГ-ийн ажлын хэсгийн тооцоонд хөрөнгө оруулалтын зардалыг , Оюутолгой төслөөс  1,949  сая ам доллараар  илүү тооцжээ.  Мөн ажлын хэсэг менежментийн төлбөрийг хөрөнгө оруулагч талд төлөхгүй гэж албан ёсоор мэдэгдэж байсан боловч хувь нийлүүлэгчдийн гэрээнд төлөхөөр тохиролцсон байна. 

 

 

Хүснэгт 4.  Татварын зардалд  Оюутолгой төслийн тооцоонд 558 сая ам долларын  хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт эдлэж байгаа ба уул уурхайн салбар ,  хөрөнгө оруулалтын хөнгөлөлт эдлэх тэргүүлэх салбарын жагсаалтад ороогүй  учир энэ хөнгөлөлтийг эдлүүлэх ёсгүй  ба  ЗГ-ын  Ажлын хэсэг барилгын ажлын явцад  оруулсан анхны хөрөнгө оруулалтад  хөнгөлөлт эдлүүлэхээр гэрээнд тохиролцсон байна. Мөн ажлын хэсэг  ААНОАТ хуульд өөрчлөлт оруулан компаний санхүүгийн алдагдлыг 8 жилээр хязгаарлалтгүйгээр    шилжүүлэх  өөрчлөлт оруулснаас  Оюутолгой төслийн тооцоонд   4256 сая ам долларын алдагдлыг 100%  татварын зардалд шингээж тооцсон нь  ,  татвар ноогдуулах орлогыг тэр хэмжээгээр бууруулж   ЗГ-т ногдох өгөөж буурах нөхцөлийг бүрдүүлж   байна.  

 

Хүснэгт 5.  Оюутолгой төслийн  хөрөнгө оруулалтын өгөөж  ажлын хэсгийн тооцсоноор  ЗГ-т ноогдох өгөөж нэрлэсэн үнээр  28841,6 сая ам доллар буюу 51,8%, өнөөгийн үнэ цэнээр 5000,3  сая ам доллар буюу 56,6%  гэж тооцоолж байсныг 29084 сая ам доллар буюу 59%, өнөөгийн үнэ цэнээр 5040 сая ам доллар буюу 53% болгож өсгөх боломжтой боллоо гэж 2009 оны 8-р сарын  ажлын хэсгийн дүгнэлтэд  мэдэгдэж байсан бол  2010 оны 3-р сард  Эрдэс баялгийн Зөвлөлөөр  баталсан  Оюутолгой төслийн  ТЭЗҮ-ийн тооцоогоор   МУ-ын ЗГ-т  ногдох  өгөөж нэрлэсэн үнээр  28574 сая ам доллар буюу  48,9%,  өнөөгийн үнэ цэнээр  3328 сая ам доллар буюу 32,7%  байгаа нь    Ажлын хэсгийн гаргасан тооцоо   Оюутолгой төслийн бодит тооцооноос алд дэлэм зөрүүтэй байна, Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлөөр  Монголын талд ноогдох ашиг зөвхөн  зэсийн  1,96$\фунд үний түвшинд  2 дахин буурсан үзүүлэлттэй байгаа нь  өнөөдрийн зэсийн үнийн  3-4,5$\фунд үнийн тувшинд  Монголын талын өгөөж  3-4 дахин буурч  0-10%- ийн   ашгийн түвшинд хүрэх  бүрэн магадлалтай байна. 

Тийм учраас УИХ-ын  Эдийн засаг, Төсвийн Байнгын Хорооноос  ажлын хэсэг байгуулан , бүрэлдэхүүнд нь мэргэжлийн санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын экспертүүдийг оруулан  хөрөнгө оруулалтын гэрээний, ялангуяа хувь нийлүүлэгчдийн гэрээний нөхцөлийг дахин хянаж, гэрээнд оруулах өөрчлөлтүүдийг яаралтай цаг алдахгүйгээр хийх шаардлагатай байна.    

Эрдэс Баялгийн Үндэсний Нийгэмлэгийн тэргүүн  Х.Владимир

СУВИЛАГЧ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ 3 ҮЕИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
СУВИЛАГЧ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ 3 ҮЕИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​