fbpx “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар ЭМЯ, ЭМДЕГ “мэдэхгүй”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Эдийн засаг Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 24 секунд

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар ЭМЯ, ЭМДЕГ “мэдэхгүй”

Түрүүч нь

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх зөрүүтэй хариултын шалтгаан юу вэ,

Зорилтдоо хүрээгүй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийг нууцлав,

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн шинжилгээнд 160 тэрбумыг зарцуулсан уу?

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зарцуулсан 230 тэрбумаа хэзээ тайлагнах вэ?

Монгол Улсын Засгийн газар гепатитын вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготой "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг 2017-2020 онд эхлэн улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийг хариуцан гүйцэтгэсэн ЭМЯ, ЭМДЕГ тэргүүтэй төрийн байгууллагууд үр дүн өндөр байсан тул ирэх оноос дахин хэрэгжүүлэхээр болоод байгаагаа зарласан. Тухайлбал, 2023 оны төсвийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлахдаа хавдраас урьдчилан сэргийлэх үүднээс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болж, 17 тэрбумыг төсөвлөжээ. Өмнө нь дөрвөн жил тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэдий хэмжээний төсөв зарцуулж, хэдэн хүнийг эмчилсэн үр дүнгийн талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэхээр ЭМЯ, ЭМДЕГ-тай холбогдсон ч бодитой мэдээллийг өгсөнгүй. Тиймээс бид сэтгүүлчийн эрэн сурвалжлага эхлүүлэн тус хөтөлбөрийн санхүүжилт, үр дүнтэй холбоотой дөрвөн цуврал нийтлэлийг хүргээд байгаа билээ. Тэгвэл энэ удаа өмнө нь хүргэсэн нийтлэлүүдээ багцлан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг тойрсон ямар асуудлууд үүсээд байгааг дахин сануулж байна.

ХӨТӨЛБӨРИЙГ ХАРИУЦАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ГАНЦ ХҮН НЬ АЖЛААСАА ГАРСАН

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлэхэд 230 орчим тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газар төлөвлөж байв. Тэгвэл үүнээс хойш тус хөтөлбөрт хэдий хэмжээний төсөв зарцуулсан талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “2017-2020 онд хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг хариуцсан хүн нь ажлаасаа гарсан. Өөр мэдэх хүн байхгүй” гэсэн хариу өгч байв. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын иргэдийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг цуглуулсан асар их хэмжээний дата мэдээлэлтэй, дөрвөн жилийн турш хэрэгжсэн хөтөлбөрийг ганцхан хүн гардан хэрэгжүүлэх боломжтой юу. Мөн тухайн хүн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа яаманд үлдээх үүрэгтэй биш үү. Гэтэл яагаад хариуцдаг хүн нь ажлаасаа гарсан учир мэдээлэл өгөх боломжгүй гэж ЭМЯ хариулсан нь хамгийн эхний ноцтой баримт юм.

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээг 2019 онд хийсэн. Энэ талаар тодруулахаар ДЭМБ-ын хэвлэлийн ажилтантай холбогдвол “Манайх 2019 оноос хойш судалгаа хийгээгүй. Тухайн үед хийсэн үнэлгээний тайлан манайд байхгүй. ЭМЯ-нд бий” гэсэн хариу өгсөн юм. Тиймээс хөтөлбөрийн шинжилгээ, эмийн хөнгөлөлтийг хариуцан ажилласан ЭМДЕГ-ын хэвлэлийн ажилтантай холбогдоход “Хөтөлбөр хэрэгжээд дууссан учир манайх мэдээлэл өгөх боломжгүй. Бүх мэдээлэл ЭМЯ-нд байгаа” гэсэн юм. Ийн үр дүн өндөр, олон хүнийг элэгний өвчлөлөөс сэргийлж чадсан хэмээн магтаад байгаа хөтөлбөрийнхөө талаар төрийн байгууллагууд мэдээлэл өгөхгүй бултаад байгаа нь ихээхэн анхаарал татсан учир бид аудитын дүгнэлт болон бусад баримт бичигт анализ хийж зарим мэдээллийг гаргаж ирсэн юм.

АУДИТ: ХЭРЭГЖИЛТ 50 ХУВЬ, ТӨСӨВ 84 ТЭРБУМ ТӨГРӨГ

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн аудитын хураангуй тайланг энэ оны хоёрдугаар сарын 1-нд олон нийтэд ил болгосон. Тус тайланд дурдсанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үндэсний хамрагдалт 50 хувьтай, эмийг 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байгаа ч үр нөлөөг тооцоогүй байна. Анх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гепатитын В вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан иргэдийн эзлэх хувийг 2018 онд 40 хувь байгааг 2020 онд 60 хувь болгоно гэсэн зорилт тавьж байв.

ЭМДЕГ-ын мэдээллээр 2018 оноос хойш гепатитын В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээнд зориулан нийт 47 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин 2016-2021 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас гепатитын B,C вирусын эсрэг эмд 36 тэрбум төгрөгийг олгосон байна. Тодруулбал, гепатитын В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээ, эмийн хөнгөлөлтөд нийт 84 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар зарцуулсан нь аудитын дүгнэлтээр ил болсон юм.

Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн аравдугаар сарын 07-ны УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2016-2020 онд жил бүр 40 гаруй тэрбум төгрөгийг зарцуулж, эмчилгээ хийсэн” гэж ярьсан. Хөтөлбөр хэрэгжих үед Ж.Чинбүрэн ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байсан учир төсвийг хамгийн сайн мэдэх хүний нэг. Түүний мэдээллээр бол дөрвөн жилд 160 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Ингээд харвал аудитын дүгнэлт, Ж.Чинбүрэн гишүүний ярианд дурдагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн тоо эрс зөрүүтэй байна.

ХАМРУУЛСАН ИРГЭДИЙН ТОО ЗӨРӨВ

ЭМДЕГ-ын мэдээллээр 2017-2020 онд гепатит вирусын илрүүлэгт нэг сая 9862 хүнийг хамруулсан бол ЭМЯ-наас нэг сая 180 мянга гаруй иргэнийг хамруулсан гэсэн мэдээллийг бидэнд өглөө. Тус хөтөлбөрийн илрүүлэг, шинжилгээ, эмийн хөнгөлөлтийг хариуцан хэрэгжүүлсэн хоёр төрийн байгууллагын мэдээлэл хоорондоо яагаад зөрсөн бэ гэдэг нь эхний асуудал. Тодруулбал, ЭМЯ-ны өгсөн мэдээлэл адуитын дүгнэлтээс 170 мянга 358 иргэнээр илүү байна. Нэг иргэнийг шинжилгээнд хамруулах бүрт төсвөөс мөнгө зарцуулж байгаа хөтөлбөрт хамруулсан иргэдийн тоог 200 мянга орчмоор зөрүүлэн мэдээлэх ямар шалтгаан ЭМЯ-нд байгаа вэ.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар болон ЭМДЕГ-аас 2017 оныг дуусталх хугацаанд хөтөлбөрт зарцуулсан зардлыг нэгтгэн тооцоолоогүй. Илрүүлэгт орсон 27 мянган хүний шинжилгээний хариуг ЭМДЕГ-ын цахим системд бүртгэж аваагүйгээс ЭМДС-гаас олгосон 95.9 мянган төгрөгийн санхүүжилтийн үр дүн тодорхойгүй байгаа нь аудитын шалгалтаар ил болжээ.

ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨВТ ӨРТӨГ АНХНЫ ТООЦООЛОЛ ШИГ 230 ТЭРБУМ УУ?

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн II шатанд 2019 оны арванхоёрдугаар сарын 07-ны байдлаар B, С вирусын илрүүлэг шинжилгээнд нэг сая 14 мянга гаруй хүн, баталгаажуулах шинжилгээнд 6900 хүн, B, С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээнд нэг сая 155 мянга гаруй хүн хамрагджээ. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолд дурдсан мөнгөн дүнгээр бид үржүүлэн тооцоолсон юм. Ингэхэд нэг хүний илрүүлэх шинжилгээний зардал 3500 төгрөг гэвэл нэг сая 148 мянга 306 хүнийг тус шинжилгээнд хамруулахад дөрвөн тэрбум 19 сая 71 мянган төгрөгийг зарцуулжээ. Харин баталгаажуулах шинжилгээний зардал 5000-10 мянга агаад 6876 хүнийг тус шинжилгээнд хамруулсан гэвэл 34 сая 380 мянгаас 68 сая 760 мянган төгрөгийг /34380000-68760000/ зарцуулжээ.

Тус хөтөлбөрийн хамгийн сүүлийн шат болох идэвхжил тодорхойлох шинжилгээнд 80-120 мянган төгрөг зарцуулахаар дээрх тогтоолд дурджээ. Үүнийг тус шинжилгээнд хамрагдсан нэг сая 155 мянга 182 хүнээр үржүүлэн тооцолбол 92 тэрбум 414 сая 560 мянгаас 138 тэрбум 621 сая 840 мянган төгрөгийг /92414560000-138621840000/ зарцуулсан болж таарах нь. Эдгээр тооцооллыг нэгтгэн дүгнэвэл 2019 оны арванхоёрдугаар сарын 07-ны байдлаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 142 тэрбум 709 сая 671 мянган төгрөгийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зарцуулсан гэсэн дүн гарч байна. ЭМЯ-ны мэдээлснээр тус хөтөлбөрт нэг сая 180 мянган иргэн хамрагдсан, мөн 2020 оныг дуустал хэрэгжсэн гэхээр дээрх 142 тэрбум төгрөгийн мөнгөн дүн нэмэгдэх нь тодорхой. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьдчилсан тооцооллоор 226 тэрбум төгрөг зарцуулна гэж Засгийн газрын 112 дугаар тогтоолын хавсралтад дурдсан мөнгөн дүнтэй бараг л дүйцэхүйц хэмжээний санхүүжилтийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зарцуулсан уу гэсэн сэжүүр гарч ирж байгаа юм. Мөн төсвийг өөр зорилгоор ашигласнаас хэрэгжилт хангалтгүй байгаа учир хийсэн ажлаа ЭМЯ, ЭМДЕГ тайлагнаж чадахгүй байна уу гэсэн хардлага төрж байна.

Үргэлжлэл бий.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Түр хороо: Төмөр замуудыг ямар өртгөөр байгуулж, нүүрсээ ямар үнээр гаргасан нь ил болно
Түр хороо: Төмөр замуудыг ямар өртгөөр байгуулж, нүүрсээ ямар үнээр гаргасан нь ил болно
 
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​