fbpx Ж.НАРАНЦОГТ: BIM БОЛ БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ ШИЙДЭЛ ГЭЖ ХАРЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 52 секунд

Ж.НАРАНЦОГТ: BIM БОЛ БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ ШИЙДЭЛ ГЭЖ ХАРЖ БАЙНА

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай сэтгүүлийн урилгыг хүлээж авсанд баярлалаа. Бидний ярилцах сэдэв бол BIM буюу Барилгын Мэдээлэлтэй Загварчлалын тухай юм. BIM гэж юу вэ, яагаад барилгын салбарт хэрэгтэй вэ, ямар ач холбогдолтой вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. Бас танд болон бүх уншигчдад тань Building SMART Mongolia байгууллагынхаа мэндийг хүргэе.

BIM нь дэлхий нийтийн барилгын салбарт бүтээмжээ өсгөх хүсэл зорилгоор бий болжээ. Тухайн төсөлд хамаарах оролцогчид бүгд хоорондоо мэдээллээ алдаа мадаггүй солилцож, ойлголцож, хамтарч ажиллаж чадвал төслийн оролцогч талуудын уялдаа холбоо дээд зэргээр хангагдаж, уялдаа холбоогүйгээс шалтгаалж бий болж байгаа эрсдэлийг бууруулах боломжтой гэж тэд үзсэн юм. Тэр эрсдэл нь төсөвт өртгийг ойролцоогоор 20% өсгөж байна гэж барууны мэргэжилтнүүд үзсэн байдаг. Манайд барилгын салбарын хөгжил маань хаах нь яваа вэ, хэр зэрэг уялдаа холбоотой ажилладаг бол гээд л судалж үзэх, үнэлэх шаардлагатай байгаа.

BIM -ийг аль өнцгөөс харж байгаагаас хамаараад маш олон янзаар тодорхойлоод байх шиг байна. Бидний авч явж байгаа гол тодорхойлолт бол “Барилгыг виртуал орчинд төлөвлөж, угсарч, ашиглаж үзэх ПРОЦЕСС юм.” Тэгэхлээр BIM бол процесс буюу тухайн барилгын төслийн оролцогчдын уялдаа холбоог хангах зорилгоор барилгыг цахим орчинд, баригдахаас нь өмнө BIM загвар байдлаар төлөвлөөд харьцуулж, угсарч барьж, ашиглаж хэрэглэж үзээд түүндээ шинжилгээ хийж хамгийн үр ашигтай, захиалагчийн санаанд бүрэн нийцсэн шийдлийг олон хувилбаруудаас сонгон авах үйл явц юм. Энэхүү үйл явцын техникийн боломжуудыг нь BIM tools буюу BIM ийн хэрэгслүүд ханган ажилладаг юм. Тэдгээр нь,

1. BIM төлөвлөлтийн хэрэгсэл болох LOD planner, Оффисын программууд гэх мэт,

2. Анхлан загвар зохиох буюу бүтээгч хэрэгсэл болох REVIT, SketchUP, Allplan, TEKLA гэх мэт,

3. BIM шинжилгээний хэрэгсэл болох BIM3608, NAVISWORKS гэх мэт

4. BIM хэрэглээний хэрэгслүүд болох Assemble, BUILDING OPS гэх мэт аплекейшн программ хангамжууд олон арваараа бий болжээ. BIM-ийн өөр өөр чиглэл, үүрэг зориулалттай эдгээр хэрэгслүүд нь хоорондоо BIM model- BIM загвараа чөлөөтэй алдагдалгүй солилцоход зориулагдаж бүтээгдсэн IFC буюу “Information Foundation Class” file format-Файлын өргөтгөлийг ашиглан хоорондоо уялдан ажилладаг. Ингэснээр захиалагч хөрөнгө оруулагчид төлөвлөлтийн мэргэжилтнүүд, архитекторууд, инженерүүд, хорших багийнхан, ногоон технологичид, төсөв үнэ бүрдлийнхэн, угсрагчид, цаашлаад үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд, хэрэглэгчид худалдан авагчид гээд л оролцогч болоод сонирхогч талууд 3D зураг болон мэдээлэлтэй загварууд дээр цахим-хийсвэр орчинд ажиллах боломжтой болж байгаа юм.

Манай барилгын салбар энэхүү дэвшилтэт, бүр хувьсгалт өөрчлөлтийг авчирна гэж үзэж байгаа. BIM-ийг нэвтрүүлж нутагшуулах нь барилгын төсөвт өртгийг бодитой түвшинд хүргэх, монголын барилгын салбарын нийт бүтээмжийг өсгөх зайлшгүй хэрэгцээ бий болж байна гэж үзэж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд та бүхэн “BIM FORUM -2022” нэртэй хэдэн удаагийн хурал, хэлэлцүүлгүүд өрнүүлсэн. Хэлэлцүүлэг ямар болж өнгөрсөн тухай асуумаар байна. Хэчнээн компани, байгууллагууд оролцсон бэ. Ямар цар хүрээтэй болов. Мөн ямар үр дүн гарав?

-Дэлхий нийтэд цар тахал тархсан болон бусад шалтгаанаар бидний үйл ажиллагаа хэсэгтээ саатсан. 2022 оны зургаадугаар сараас эхлэн Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, нийслэлийн болон салбарын төр, төрийн бус байгууллагуудтай хамтран “BIM forum 2022-Зураг төсөл”, “BIM forum 2022-Барилга, барилгын материал”, “BIM forum 2022 захиалагч, хяналт” чиглэлүүдээр гурван удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Дараагийн хэлэлцүүлгийг BIM цахим технологийн чиглэлээр, нэгдсэн форумыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Эцэст нь нэгдсэн форумаар “BIM-ROAD MAP” буюу BIM хэрэгжүүлэх замын зураглал-Засгийн газрын бага дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг санал болгоно.

Оролцогчид өндөр сэтгэгдэлтэй, сайн хүлээж авч байгаа. Яаралтай, цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхийг санал болгож байна. Дашрамд дурдахад, мэргэжилтнүүд дэмжихээс гадна яам, мэргэжлийн байгууллагууд ихээхэн хүсэл зоригтой санаачилгатай ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна.

Төрийн болон төрийн бус байгууллагууд дуу нэгтэй хамтран ажиллах сонирхолтой байгааг эдгээр хэлэлцүүлгийн үр дүнгээс тодорхой болгож авлаа. Бүгд хамтран ажиллана гэдгээ илэрхийлцгээлээ. Мөн зорилтот бүлгүүддээ нарийвчилсан мэдээлэл, ойлголтыг өгч чадсан сайн үр дүнгүүд байна аа.

-Цаашдаа та бүхэн ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-Цаашид “BIM-ROAD MAP” буюу BIM хэрэгжүүлэх замын зураглал-Засгийн газрын бага, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг батлуулж авахыг зорьж байна. Уг хөтөлбөрт BIM хэрэгжүүлэх зорилтууд, хөгжүүлэх, хэрэглээ болгон хэвшүүлэх цааш үргэлжлүүлэхэд шаардлагатай зохион байгуулалт, магадгүй зохимжит бүтэц, зөөлөн болон хатуу дэд бүтцүүдийн саналууд, мэргэжилтнүүд байгууллагуудыг бэлтгэх үйл ажиллагаанууд, зарим дэмжлэгүүдийн хэлбэрүүд, шаардлагатай санхүүгийн эх үүсвэрүүд гээд л тусгагдах байх. Ер нь гадаад улс орнууд нэвтрүүлэхдээ Засгийн газрын дунд хугацааны хөтөлбөр “BIM-ROAD MAP” боловсруулж, үе шатаар зорилтдоо хүрсэн туршлагууд байна.

-BIM -ийг манай барилгын салбарт хэр хугацаанд ямар хөгжлөөр нэвтэрч, ашиглагдах бол гэж харж байна вэ?

-Манайд гарын 5 хуруунд багтах тооны барилгын компаниуд эхлэлийн төдий явж байна. Хүмүүс зураг төслийн асуудал байна гэж ойлгох түгээмэл хандлагатай байдаг. Харин барилгын компаниуд харин ч угсралт, гүйцэтгэлийн шатанд илүү хэрэгтэй, үр ашгаа өгөх зүйл гэж харж эхэлж байна. Үнэндээ бол барилгын төслийн бүх л оролцогч, үе шат, цаг хугацаанд хамааралтай гэж ойлгож авбал илүү үр ашигтай юм л даа.

BIM хэрэгжүүлэх 3D, 4D, 5D … гэх мэт шатлалууд бий. Мэдээж цаг хугацаатай нь төлөвлөнө.

Энэ BIM-ийг хэрэгжүүлэх анхаарах гол санамжуудыг олон улсын мэргэжилтнүүд хамгийн нэгдүгээрт нэгдсэн ойлголт гэж үздэг юм билээ. Төрийн байгууллагууд субъектүүд нь нэг янзаар ойлгоод, үйлдвэрлэлийн субъектүүд нь өөр өөрөөр харж, бүх оролцогчид нь нэгдмэл биш ялгаатай ойлголттой эхэлбэл явц дундаа зөрчил үүсэж, тодорхой хугацаагаар, хэд хэдэн жилээр ч саатаж, бүр зогсоход хүрч байсан жишээнүүдийг дурддаг. Учир нь төслийн бүх оролцогч нар уялдаа холбоотой ажиллах тухай л асуудал болохоор тэр. Тиймээс ч BIM стандартууд олон улсад ISO болон хэрэгжиж байна. Монгол Улсдаа эдгээр стандартуудыг авч хэрэгжүүлэхээр Барилга, хот байгуулалтын яам ажиллаж эхэлсэн бөгөөд эхний 2 стандарт батлагдаж гарсан байгаа таатай мэдээг дуулгая.

-Тэгэхээр талуудын ойлголт нэг мөр болж чадаж байна уу ?

-Building SMART Mongolia байгууллага BIM танилцуулж эхлэх үед үнэндээ судалж байгаа хүн таардаггүй байлаа. Одоо бол хэрэгжүүлж эхлээд явж байгаа компаниуд гарсан болохоор баяртай байдаг.2015 оноос хойш манай компаниас ВIM тухай салбарынхандаа сонсгож чадсан гэж үздэг, тал хувьд нь ойлгуулж чадсан болов уу гэж бодож байна. Олон улсын арга хэмжээ 2015, 2016 онуудад хоёр ч удаа, дотоодын арга хэмжээ 5, сургалтууд, уулзалт ярилцлага, танилцуулгууд олон хийсэн.

Хоёрдугаарт, хүсэл зориг гэж үздэг юм билээ. Ач холбогдол, шаардлагыг хэрхэн үзэж байна вэ гэдэг юм. Ялангуяа гол шийдвэрүүдийг гаргах, зөөлөн, хатуу дэд бүтцүүдийг бий болгоход шийдвэрлэх үүрэгтэй төр засгийн газрын хүсэл зориг. Энэ бол манайд хангалттай бий болсон гэж миний хувьд үзэж байгаа.Гуравдугаарт, IТ технологийн хөгжлийн түвшин. Манай залуучууд энэ чиглэлд хангалттай чадал чансаатай гэж бодож байна. Хамгийн гол зүйл нөгөө л “BIM”-ийн бүрэн зөв ойлголт чухал.

-BIM нэвтрүүлэхэд төрөөс яг ямар бодитой дэмжлэг үзүүлж байна вэ, хэрхэн хамтарч ажиллаж байна?

-Угаасаа үе үеийн БХБЯ түүний гол хамаарах бүрэлдэхүүнүүд анхаарч, дэмжиж байсан. Нэн ялангуяа энэ засгийн газрын үеийн сайд мэргэжилтнүүд бодитой, ханцуй шамлан орж байна. Мөн л дахин талархал илэрхийлье.

Монгол Улсдаа эдгээр стандартуудыг авч хэрэгжүүлэхээр БХБЯ ажиллаж эхэлсэн бөгөөд эхний 2 стандарт батлагдаж гарсан байгаа таатай мэдээг сонсгоё. Одоо зохион байгуулаад байгаа хэлэлцүүлгүүд, түүнээс гарах үр дүнгүүд, мөрөөр нь хийгдэх ажлууд, арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх, бүр хариуцан ажиллахаар яам ажиллаж байгаа. Төрийн бус байгууллагууд компаниуд ч үүрэг зорилгууд нь тодорхой болчихвол ажиллахад бэлэн байгаа.

Боолын худалдаанаас ашиг олдог байсныхаа төлөө Нидерланд улс уучлал гуйв
Боолын худалдаанаас ашиг олдог байсныхаа төлөө Нидерланд улс уучлал гуйв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​