fbpx Д.АЛТАНХУЯГ: БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНД ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН 14 ШААРДЛАГЫГ ОРУУЛЖ ӨГСӨН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
23 минут 58 секунд

Д.АЛТАНХУЯГ: БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНД ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН 14 ШААРДЛАГЫГ ОРУУЛЖ ӨГСӨН

-Энэ удаад тантай барилга байгууламжийн “Техникийн зохицуулалт”-ын талаар ярилцахаар урилаа. Монгол Улсын хууль дүрэм эрх зүйн баримт бичигт техникийн зохицуулалт хэрхэн тусгагдаж, яаж зохицуулагдаж байна вэ?

-Энэ жил Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс “Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шинэчлэлт, цаашдын чиг хандлага” сэдэвтэй салбарын бүх төлөөллүүдийг оролцуулан томоохон хэмжээний зөвлөгөөн зохион байгуулсан юм. Энэ зөвлөгөөн дээрТехникийн зохицуулалт”-ын талаар илтгэл тавьж, салбарынханд мэдээлэл хүргэсэн. Техникийн зохицуулалт нь өнөөдөр Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд яаж зохицуулагдах, техникийн зохицуулалтыг боловсруулах аргачлал болон барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийг боловсруулах үйл ажиллагаа, өнөөгийн байдал, түүнийг сайжруулах арга замын талаар мэдээлсэн.

2017 онд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль” батлагдсан. Энэ хуульд техникийн зохицуулалтыг бүтээгдэхүүний тодорхойлолт, боловсруулалт, үйлдвэрлэлийн арга стандарт, техникийн үзүүлэлт болон шаардлагыг эш татах, эсвэл тэдгээрийн агуулгыг тусгаж эрх бүхий байгууллагаар баталсан заавал мөрдөх баримт бичиг гэж тодорхойлсон. Энэхүү хууль шинээр батлагдан, техникийн зохицуулалт гэдэг ойлголт бий болсон байдаг.

Монгол Улсын Засгийн газар “Барилга байгууламжийн норм, нормативын ерөнхий тогтолцоо”-г 106 дугаар тогтоолоор 2019 онд баталсан. Энэ тогтоолд дээрх хуультай холбоотой техникийн зохицуулалт гэдэг эрх зүйн баримт бичгийг бид шинээр оруулж батлуулсан. Барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоонд техникийн зохицуулалтын 14 шаардлагыг оруулж өгсөн. Барилга байгууламжийг төлөвлөх, өргөтгөх, ашиглалтын үед тавигдах шаардлага, зэргэлдээ барилга байгууламжийн аюулгүй байдалд нөлөөлөл үзүүлэхгүй байх, гэрэлтүүлэг, дуу дулаан тусгаарлалт, хамгаалалт, эрүүл ахуй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлага, эрчим хүчний хэмнэлттэй, ундны ус, түүний чанарын асуудал, галын аюулгүй байдал, газар хөдлөлийн эрсдэлээс хамгаалсан бат бөх байдлын шаардлагууд гэх мэтээр орно. Үүнээс үзэхэд техникийн зохицуулалтад үндсэн шаардлагууд орж байгаа юм. Эдгээр шаардлагуудыг биелүүлэх, цаашид хөгжүүлэхийн тулд барилгын норм ба дүрэм, барилгын дүрэм, стандартыг боловсруулж батлуулдаг. Техникийн зохицуулалт нь Засгийн газар баталдаг, нийтээр заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг юм.

Дэлхийн худалдааны байгууллага техникийн зохицуулалтыг бүтээгдэхүүний шинж чанар, эсвэл тэдгээртэй холбоотой үйл ажиллагаа, үйлдвэрлэх аргыг тодорхойлсон заавал мөрдөх заалт бүхий захиргааны албан бичиг гэж тодорхойлдог. Одоогоор хууль эрх зүйн хүрээнд ийм байдлаар суусан байна.

Монгол Улсын Засгийн газар барилгын салбарт баримтлах бодлогын баримт бичгийг 2019 онд баталсан. Барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцооны салбарын бүтэц, тогтолцоог оновчтой болгох, хууль эрх зүйн орчин, норм нормативын баримт бичгийг боловсронгуй болгох хэсэгт 2021 онд нэг техникийн зохицуулалт, 2025 онд хоёр техникийн зохицуулалт, 2029 онд гурван техникийн зохицуулалтыг боловсруулж батлуулахаар оруулсан байгаа.

-Техникийн зохицуулалтыг хэрхэн боловсруулах тухайд?

-2018 онд Стандарт хэмжил зүйн газрын даргын 313 дугаар тушаалаар техникийн зохицуулалтыг боловсруулах зааврыг баталсан. Бид бүхэн энэхүү зааврын дагуу эхний гурван техникийн зохицуулалтуудыг боловсруулж байна. Заавар нь гурван үе шаттай. Санаачлах, боловсруулах үе шат: Энэ үе шатад төлөвлөгөөнд тусгах, төлөвлөх, санхүүжилтийг шийдвэрлэх гэх мэт асуудлыг шийдэх ёстой. Барилга, байгууламжийн норм нормативын сангийн төлөвлөгөөнд боловсруулахаар суулган батлуулж, санхүүжилтийг шийдвэрлэж үүний дагуу техникийн даалгавруудыг боловсруулан БХБЯ-аар батлуулан үйл ажиллагааг эхлүүлэх ёстой. Удаах буюу санал авах, мэдээлэл хүргүүлэх, дүгнэлт гаргах үе шат: Үүнд хянан тохиолдуулга, шүүмж хийлгэх бусад байгууллагуудын эрх ашиг хөндөгдсөн эсэх талаар санал авна. Барилгын салбарын www.mcis.gov.mn мэдээллийн нэгдсэн сан бий. Боловсруулагдаж байгаа бүх баримт бичгүүд нээлттэй, төслийн хэмжээнд нийтлэгдэж 60 хоногоос дээш хугацаанд байршуулдаг. Тиймээс салбар, салбарын инженер техникийн ажилчид дээрх цахим хуудсанд хандан өөрийн саналыг тусгах бүрэн боломжтой. Дэлхийн улс орнуудын техникийн зохицуулалт, баримт бичиг боловсруулах үйл ажиллагааг судалж үзэхэд олон нийтийн оролцоог илүү хангаж, тэдний санал бодлыг илүү тусган ажилладаг юм байна.

-Тэгвэл манайд олон нийтийн оролцоо, саналыг хэрхэн тусгаж байгаа вэ?

-Техникийн зохицуулалт боловсруулах үйл ажиллагаанд өнөөдөр салбарын төлөөллүүд шууд болон шууд бус байдлаар оролцож байна. Баримт бичиг боловсруулах үйл ажиллагаанд шууд байдлаар БХБЯ, БХТ, СХЗГ, гэрээ байгуулсан зөвлөхүүд, засгийн газрын барилгын асуудал эрхэлсэн референт оролцон ажиллаж байна. Шууд бус оролцоотой төрийн бус байгууллагууд, мэргэжлийн хяналт, онцгой байдлын газар, архитектор, инженерийн мэргэжлийн зөвлөлүүд, шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн гишүүд оролцож байна. Ийм байдлаар бид олон нийтийн оролцоог хангуулан ажиллаж байна. Сүүлийн үе шат нь батлах болон нийтлэх юм. Одоогоор бид сүүлийн үе шатандаа ороогүй байна.

Өнөөдрийн байдлаар “Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт” болон “Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт”-ын боловсруулалт 80 гаруй хувьтай, “Барилгын материал бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн зохицуулалт”-ын боловсруулалт 50 хувьтай үргэлжилж байна. Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт болон барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалтад асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болох СХЗГазар дүгнэлт гарган ирүүлсэн байгаа. СХЗГ-аас дүгнэлт гарсны дараа төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг төсөл дээр нэг бүрчлэн ажилласан. Одоо бусад яамдаас санал авах ажил хийгдэнэ. Сүүлд нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах ёстой. Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг ОБЕГ-тай, барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг Монголын барилгын инженерүүдийн холбоотой, барилгын материал, бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой тус тус гэрээ байгуулан боловсруулж байна.

Техникийн зохицуулалтад ерөнхий шаардлагуудыг тусгаж өгдөг, олон улсад ч мөн адил байна. Техникийн зохицуулалтыг батлагдсаны дараа тухайн шаардлагуудад үндэслэн заавал мөрдөх норм дүрмийн заалтыг багасгах, ямар байдлаар цаашид мөрдөх, хангуулах талаар үндсэн чиглэл гаргаж, төлөвлөгөө боловсруулан ажиллах ёстой гэж бодож байна.

-Техникийн зохицуулалт ямар онцлогтой вэ?

-Барилга нь өөрөө амьд бүтээгдэхүүн учраас барилгын техникийн зохицуулалт нь хэд хэдэн онцлогтой. Тухайн бүтээгдэхүүний аюулгүй найдвартай байдлаас гадна барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт, зураг төслийн баримт бичигт нь хүртэл шаардлага тавих гэх мэт. Техникийн зохицуулалт бүрд тохирлын үнэлгээ гэсэн хэсэг байгаа. "Тохирлын үнэлгээ" нь зөвхөн бүтээгдэхүүнээс гадна тухайн ажилтны ур чадвар, байгууллагын менежментийн тогтолцоо нь техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох үйл ажиллагаа байдаг. Ийм учраас тохирлын үнэлгээ нь зөвхөн бүтээгдэхүүн дээр гарахгүй, барилга байгууламж барьж буй барилгачны ур чадвар, байгууллагын менежмент зэрэгт тохирлын үнэлгээ хийгдэнэ гэсэн үг юм.

-Манайх олон улсад хэрэглэж байгаа туршлагуудыг нэвтрүүлэхэд хэрхэн анхаарах шаардлагатай вэ?

-Нэгдүгээрт: Техникийн зохицуулалтын системийн үндсэн суурь бааз нь норм, нормативын баримт бичиг байдаг байна. Манай улсын барилгын салбарт хангалттай норм, нормативын баримт бичиг бий. Гэхдээ энэ нь техникийн зохицуулалт батлагдсаны дараа шууд хэрэглэж болох уу, цаашид яах ёстой вэ гэсэн асуудал тулгарч байна. Техникийн зохицуулалт нэвтрэн, мөрдөж эхэлсний дараагаар норм нормативын баримт бичигт заавал үзлэг хийх хэрэгтэй. Уг үзлэгээр энэхүү мөрдөж байгаа норм дүрмийн хэдэн хувийг шинэчлэх ёстой, хэдэн хувьд нь өөрчлөлт оруулах, барилгын норм дүрмийн тоо, заавал мөрдөх шинж чанартай баримт бичгийн тоог цөөлөх үү, зөвлөмжийн чанартай баримт бичгийн тоог ихэсгэх үү ямар гарц гаргалгаа байна гэх мэт асуудлыг зохицуулах чиглэлээ тодорхойлно. Миний хувьд норм нормативын баримт бичигт хийх үзлэгийг эхний техникийн зохицуулалт батлагдсаны дараагаар цаашид ямар арга хэмжээ авах, яаж мөрдүүлэх зэрэгт дүгнэлтийг хамт гаргасан нь үр дүнтэй болох байх гэж бодож байна.

Хоёрдугаарт: Хяналтын хэсэг. Техникийн зохицуулалт нэвтэрснээр хамгийн гол нь шинээр орж ирсэн, цаашид орж ирэх техник технологи, шинэ материал тэдгээрийг чөлөөтэй нэвтрүүлэх, худалдааны хориг саадыг арилгах асуудал. Шинэ материал, шинэ технологи ороод ирэхэд хяналт шалгалтын асуудал тавигдана. Урьд бид барилгын норм ба дүрмийн заавал мөрдөх заалтыг бариад, хяналтын байгууллагууд хяналт тавьдаг байсан бол одоо техникийн зохицуулалтаар ерөнхий шаардлага тавихад яаж хяналт тавих бэ. Дэлхийн хөгжингүй улс орнуудын туршлагаас харахад хяналтын системийг бүхэлд нь өөрчлөхөөс өөр аргагүй байдалтай тулж байна. Тиймээс хяналт шалгалтын системийг шинэчлэх, үйл ажиллагааг нь хэлбэржүүлэх, стандартчилах болон хөгжингүй орнуудын туршлагыг ашиглахаас өөр аргагүй байна. Монгол Улсад “Барилгын мэдээлэлтэй загварчлал” /BIM/ гэх программ хангамж оруулж ирэхээр бэлтгэл ажил явагдаж байна. Энэ нь хяналт шалгалтыг ахисан түвшинд гаргана гэж боддог. Хяналтыг юугаар баталгаажуулах вэ? Энэ асуулт нь системийн Гуравдугаар хэсэг Тохирлын үнэлгээ: Тухайн бүтээгдэхүүн болон, угсралтын ажил, түүнийг гүйцэтгэж байгаа ажилтны чадвар нь хүртэл тохирлын үнэлгээгээр баталгаажигдах ёстой. Барилгын хууль болон дагалдах норм нормативын баримт бичгийн шаардлагыг хангахыг тохирлын үнэлгээ гэнэ. Тохирлын үнэлгээг баталгаажуулахын тулд бид лаборатори, итгэмжлэгдсэн байгууллагуудын тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн чадамжийг нэмэгдүүлэх, хяналтын инженер, техникийн ажилчдын мэргэжлийн ур чадвар, чадамжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүнтэй уялдаатай өнөөдрийн байдлаар салбарын төрийн бус байгууллагуудад хийгдэж байгаа мэргэшүүлэх болон чадавхжуулах сургалтыг дэлхийн жишигт хүргэх шаардлага бий болжээ. Салбарын зөвлөх болон мэргэшсэн инженерүүд аль улсад очоод мэргэжлээрээ ажиллах чадвартай болох шаардлагатай түүнд өгсөн сертификат нь бусад улсад хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Төрийн бус байгууллагууд сургалтдаа анхаарах цаг нэгэнт болсон.

-Бас нэг чухал асуудал бол техникийн зохицуулалтын шаардлагыг хэрэгжүүлээгүй бол мэдээж хариуцлагын асуудал хөндөгдөх байх. Энэ тухайд?

-Өнөөдөр хариуцлага үндсэндээ бараг байхгүй болсон. Одоо бид нарын мөрдөж байгаа, хэрэглэж буй норм нормативын баримт бичгүүдийн заавал мөрдөх заалтууд бараг өдөр болгон санаатай, санамсаргүй зөрчигдсөнөөс үүдэн Улаанбаатар хотын өнөөдрийн их түгжрэл, барилга хоорондын зай алдагдсан хэт ойрхон цементэн ой үүссэн гэх мэт асуудлууд тулгамдаад байна. Хууль эрх зүйн хүрээнд хариуцлагын асуудлыг ярьж шийдэх нь нэн тэргүүнд шаардлагатай байна. Жишээ нь цэцэрлэгийн барилгыг орон сууцны хороололд багадаа 300 метрийн радиуст төлөвлөх, 1000 хүнд 100 хүүхдийн хүчин чадалтай байхаар норм дүрэмд тусгасан байдаг. Гэтэл цэцэрлэгийн эргэн тойрон бараг хана хаяаг нь дэрлүүлээд хэт олон орон сууц төлөвлөсөн нь хүртээмж муутай эсвэл огт цэцэрлэг төлөвлөөгүй байдаг. Норм дүрэм яагаад хэрэгжихгүй байна? Хэрэгжүүлэхийг зарим хүмүүс бараг хүсэхгүй байна. Зарим хувь хүн, ААН норм дүрмээ мэдэхгүй, уншиж судлаагүй байж норм нормативын баримт бичигт буруугаа тохдог. Зай хэмжээ, төлөвлөлтийн заалтыг зөрчсөн асуудлуудаа норм дүрэм байхгүй мэтээр ярьдаг масс бий болжээ.

Заавал мөрдөх шаардлагуудыг агуулсан норм нормативын баримт бичгүүдийн тоо олширч, шинэ техник технологи нэвтрэх болгонд түүнийг дагасан норматив баримт бичгийг боловсруулж мөрдүүлэх ажил хоорондоо зөрчилдөх, давхардах зэрэг будилаантай байдал үүсгэдэг хяналтын байгууллагууд норм дүрмийг дураараа тайлбарлах боломжтой байдал, техникийн нормуудын хүрээнд дүрэм журам боловсруулж, аюулгүй байдлыг хангах байдлаас илүү арилжааны сонирхол дээгүүр тавигддаг байдал нь гол шалтгаан болдог юм байна. Тэгэхээр техникийн зохицуулалт нэвтрүүлснээр заавал мөрдөх заалт бүхий норматив баримт бичгийн тоог багасгах юм. Иймээс дэлхий даяар техникийн зохицуулалтын системд шилжиж байна. Эндээс дүгнэхэд барилгын хяналт шалгалтын байгууллагын ажилтан барилгын хууль тогтоомжийн заавал мөрдөх ёстой шаардлагуудыг биелүүлэхийг гүйцэтгэгчээс шаардах үүрэгтэй боловч инновац – чөлөөтэй шийдэл, арга аргачлал, шинэ техник, материал, бүтээгдэхүүн болон шинэлэг технологи хэрэглэхийг хориглох эрхгүй юм. Энэ тохиолдолд гүйцэтгэгч нь санал болгож буй инновацын аюулгүй байдлын хүлээн зөвшөөрөхүйц нотолгоо гаргаж тэр нь барилгын норм ба дүрмээр тогтоосон хүрэх төвшнөөс доогуур байж болохгүй.

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэчнээн норм нормативын баримт бичиг байна вэ?

-2014 онд норм нормативын баримт бичгүүдэд үзлэг хийж 68 баримт бичгийг шинэчлэн боловсруулахаар дүгнэлт гаргасан. 2014 оноос хойш нийт 118 норм нормативын баримт бичгийг бид шинээр болон шинэчлэн боловсруулаад байна. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 408 норм нормативын баримт бичиг байна. Үүнд засгийн газрын тогтоол 1, барилгын норм ба дүрэм 181, барилгын дүрэм 145, удирдлагын баримт бичиг 15, альбом 5, эталон зураг 1, журам 4, СНиП 30, техникийн дүрэм 16, үндсэн чиглэл 3, заавар 7 байна. 2016-2018 оны хооронд барилга байгууламжийн найдвартай байдал, барилгын бүтээц, эзлэхүүн төлөвлөлтийн норм шинэчлэхээр төлөвлөгөөнд түлхүү тусгаж ажилласан. 2019 онд барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо шинэчлэгдэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор хот төлөвлөлт, эзлэхүүн төлөвлөлтийн нормуудыг боловсруулахаар тусгасан. Жишээ нь Эмнэлгийн барилга, сургууль, цэцэрлэг, олон нийт, орон сууц, олон төрлийн барилга гэх мэт эзлэхүүн төлөвлөлтийн нормуудыг шинэчлэхээр түлхүү төлөвлөгөөнд оруулсан. 2021 онд техникийн зохицуулалтыг боловсруулах тал дээр илүү анхаарч ажиллалаа. 2021-2022 онд төсвийн суурь нормоо шинэчлэх ажил бас хийгдэж байна.

Норм нормативын баримт бичиг боловсруулах үйл ажиллагаа нь бэлтгэл үе шат, боловсруулах үе шат, батлах үе шат гэсэн 3 үе шаттай. Энэ гурван үе шат бүрд асуудал, одоогийн байдал, шийдэх арга зам, ач холбогдол гэсэн байдлаар ярья.

Бэлтгэл үе шат: Асуудал нь барилга байгууламжийн норм нормативын сангийн төлөвлөгөө? Тогтолцоонд зааснаар 2-р сарын 15-ны төлөвлөгөө батлагдах ёстой. Төлөвлөгөө батлагдсанаар сангийн яамны tender.gov.mn сайтад тухайн онд шинээр боловсруулагдах төслийн нэрс бүгд нээлттэй ил тодоор бүртгэгдэг. Энэхүү цахим хуудсанд хандан танилцах боломжтой. Төлөвлөгөөнд туссан ажлуудыг сангийн яаманд бүртгүүлсний дараагаар техникийн даалгавар боловсруулж БХБЯ-р батлуулдаг. Үүний дараа гүйцэтгэгч сонгон шалгаруулж, боловсруулах ажлыг эхлүүлдэг. Энэ нь бэлтгэл үе шат юм. Тогтолцоонд төлөвлөгөө батлуулах хугацааг тухайн оны 1 сард батлуулахаар өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Хугацаа наашилснаар сангийн яаманд бүртгүүлэх хугацааны зөрүү арилна. Бид шинээр боловсруулах норм дүрмээ төлөвлөхдөө тогтолцоонд зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санал, санаачилга, олон нийтийн санал асуулга авч мөн баримт бичгийн хэрэгжилтийн түвшин тогтоосон үзлэгийн төвшний үр дүнд суурилахаас гадна боловсруулагдаж буй норм дүрэмд эшлэл татагдсан баримт бичгийг цогц байдлаар гаргахаар оруулдаг. Мөн нэн шаардлагатай норматив баримт бичгийг судалж оруулдаг.

Төлөвлөлтийн шатнаас эхлээд үзэхэд бид Салбарын эрдэм шинжилгээ, судалгааны институт байгуулах шаардлага нэгэнт бий болсон гэж боддог доо.

Боловсруулалтын үе шат: Барилга байгууламжийн норм, нормативын тогтолцооны өөрчлөлт? Зөвлөх үйлчилгээний тендер зарлахад хүн оролцдоггүй дахин дахин зарлаж хугацаа алдах, тендерт нэг материал ирж сонгохоос өөр аргагүй байдалд ордог? Гүйцэтгэгч олдохгүй учир нэг зөвлөхтэй дээд тал нь 5 хүртэлх ажилд гэрээ байгуулах? Норм нормативын баримт бичиг боловсруулах боловсон хүчин дутмаг, нэг үеэрээ тасарсан гэсэн асуудлууд энэ үе шатанд байхаас гадна БХБЯ-наас 2021 онд хийсэн дотоод эрсдэлийн үнэлгээнд “Норм, нормативын баримт бичгийг боловсруулах мэргэжлийн боловсон хүчин дутмаг, нэг байгууллагатай хэд хэдэн гэрээ байгуулдаг” эрсдэлтэй гэж дүгнэлт гарсан. Өнгөрсөн жил бид 152 төсөл арга хэмжээг гүйцэтгэхэд 67 зөвлөхдөө гэрээ байгуулсан. Үүнээс таван ажилтай 2 зөвлөх, дөрвөн ажилтай 2 зөвлөх байгаа нь нийт ажлын 12 хувийг эзэлж байна. Энэ нь зөвлөх олдохгүй байгаа, боловсон хүчин дутмаг байгааг тодорхой харуулж байна.

Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд норм нормативын баримт бичиг боловсруулах ажлыг хийх инженер техникийн ажилчид, зөвлөхүүдийг нарийвчилсан гадаад, дотоодын сургалтад хамруулах, боловсон хүчин бэлтгэх бодлого тодорхойлох, норм дүрэм боловсруулах ажилд оролцсон залуу инженерүүдийн мэргэжлийн зэргийг нь хугацаанаас нь өмнө олгодог, сунгадаг, ахиулдаг болох хэрэгтэй байна. Мөн норм нормативын баримт бичиг боловсруулах үнэлгээг нэмэгдүүлэх ёстой. Саяхан бид ТНБДаргын 2022 оны 3 сарын 4-ний өдрийн А/89 тоот тушаалаар норм боловсруулах ажлын жишиг үнэлгээ тооцох журмыг шинээр батлуулсан. Энэ нь өмнө боловсруулж байсан үнэлгээнээс өссөн байгаа.

Мөн норм дүрэм боловсруулах хугацааны асуудал? Бид боловсруулагчтай гэрээг өөрсдийн ирүүлсэн хугацаагаар нь гэрээ байгуулдаг ч боловсруулах явц удаашрах, цаашид гүйцэтгэж чадахгүй болох, гүйцэтгэж байх хугацаанд эх материал шинэчлэгдэх мэт асуудлууд түгээмэл байдаг. Мөн тогтолцоонд норм дүрэм боловсруулах явцад зохион байгуулж байгаа төрийн захиргааны байгууллагаас зарцуулах хугацаа нь нийт 136 хоног байна. Энэ нь өөрөө бас чамгүй их хугацааг нэг норм дээр зарцуулж байна. Нэг мэргэжилтэн дээр арав гаруй норм хуваарилагддаг бол нийт 1360 хоног ноогдох жишээтэй. Тийм учир эрдэм шинжилгээний байгууллага байгуулж судалгаа шинжилгээний үндсэн дээр цөөн тооны нэн шаардлагатай норм дүрмээ чанартай боловсруулах нь зөв систем юм гэж бодож байгаа.

Батлах үе шат: Барилгын тухай хуульд 2017 онд өөрчлөлт орж, авто замын хэсгийг салгасан. Өөрчлөлтийн дагуу авто замын салбар тусдаа Нормчлолын сантай болсон, мөн эрчим хүчний салбарынхан тусдаа норм боловсруулж байна. Тус тусдаа норм дүрэм боловсруулж байгаа нь тухайн нормуудын давхцал, зөрүүтэй байдал үүсч эхлээд байна. Тиймээс аль ч салбар МУЗГ-н 106-р тогтоолыг мөрдөж ажиллах хэрэгтэй байна. Хоорондоо зөвшилцөх, техникийн даалгаврын шатанд нэгтгэх, баримт бичгийг боловсруулж дуусгаад БХБСайдаар дугаартай батлуулах, нэгдсэн нэг дугаар олгох зэрэг ажлууд хийгдэхгүй байгаа тул ХЗЯаманд ЗХХАктаар бүртгүүлэх боломжгүй байдал үүсч буцаагдаж байна. Ийм учраас МУЗГ-н 106-р тогтоолыг баримтлан хамтран ажиллах ёстой.

Энэ бүрдээс нэгтгэн дүгнэхэд норм нормативын баримт бичиг боловсруулах, их дээд сургуулиудад хийсэн салбарын судалгаа шинжилгээг үнэлэх зааварчлах, барилгын яамны стратеги төлөвлөгөөний аргачлалыг боловсруулдаг эрдэм шинжилгээ судалгааны институтийг байгуулж асуудлыг шийдвэрлэх нь бидний гарц гэж харж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.

“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ТӨЛӨВЛӨЛТ” /БНбД 31-25-22/ БАТЛАГДЛАА
“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ТӨЛӨВЛӨЛТ” /БНбД 31-25-22/ БАТЛАГДЛАА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​