fbpx Монгол Улсын Их Сургууль Солонгосын өгөгдлийн агентлагтай харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 9 секунд

Монгол Улсын Их Сургууль Солонгосын өгөгдлийн агентлагтай харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ

2018.04.25 ны өдөр  Монгол Улсын Их Сургууль Солонгосын өгөгдлийн агентлаг буюу Korea Data Agency /K-Data/-тай харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ. Korea Data Agency /K-Data/ нь Өгөгдлийн үйлдвэрлэлийн (Data Industry) өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх, өгөгдөл түшиглэсэн шинэ бизнес үүсгэхэд дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага юм.

Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэх ёслолд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал Н.Баатарбилэг, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч Н.Оюун-Эрдэнэ, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор Ч.Алтангэрэл, Г.Амарсанаа, Ч.Лодойравсал, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр болон Солонгосын өгөгдлийн агентлагын Техникийн болон чанарын албаны дарга Жүн Хёон Ли /Junghyun Lee/, Техникийн болон чанарын албаны ерөнхий менежер Сун Жон Лим /Sungjoon Lim/, Техникийн болон чанарын албаны ахлах судлаач Ян Сик Ким /Youngsik Kim/ нар оролцов. 

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Өгөгдлийг үнэн зөв, бүрэн гүйцэд, анхдагч эх сурвалжаас, олон талаас нь нэгтгэж мэдлэгийн цахим сан үүсгэх чиглэлээр МУИС-ийн Машин оюуны лаборатори, түүний Мэдлэг ба өгөгдлийн инженерчлэлийн баг, өгөгдлийн сангийн удирдлага, гүйцэтгэл, хяналт шинжилгээ чиглэлээр ажилладаг өгөгдлийн сангийн профессорын багууд судалгаа хийж ажилладаг. Бидэнд тодорхой чадвар, туршлага бий ч үүнийг улам бүр хөгжүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллаж байгаад таатай байна. Манай сургуулийн хувьд их өгөгдөл, өгөгдлийн инженерчлэл, өгөгдлийн менежментийг улсдаа хөгжүүлж энэ чиглэлээр шинэ технологи бий болгох, илүү олон хүмүүсийг ажиллуулах, бэлтгэх сонирхол бий. Монгол Улсад өгөгдлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлж ирж буй тоон ертөнцөд улсаа хөтлөн оруулах нь бидний хувьд зайлшгүй хүлээх үүрэг мөн. Өгөгдөл бол шинэ зууны баялаг мөн” гээд цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн МКУТ-ийн компьютерийн лабораториудад Өгөгдлийн санг удирдах системийн лицензтэй програм хангамжийг K-Data байгууллагаас нийлүүлэх, Төрийн бусад байгууллагатай холбоо тогтоох, хамтын ажиллагаа эхлүүлэхэд зуучлах, Өгөгдлийн технологи, Улс дамнасан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөж байна. 

Тус байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг 2015 оноос хойш ярилцаж хамтран ажиллах чиглэл, боломжийг судалсан бөгөөд Их сургууль, аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өгөгдлийн технологийн хүрээнд хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэн өнөөдөр ийнхүү санамж бичгийг үзэглэлээ. 

 

Өнөөдөр Монголын генералуудын өдөр
Өнөөдөр Монголын генералуудын өдөр
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​