fbpx Л.Оюун-Эрдэнэ: Шинэ “урсгал“-д нээлттэй байгаарай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 36 секунд

Л.Оюун-Эрдэнэ: Шинэ “урсгал“-д нээлттэй байгаарай

Монголын улс төр, нийгэм ямар нэг томоохон өөрчлөлтийн өмнө ирчихээд байх шиг байгаа юм. Явж ирсэн тогтолцооны үйлчлэл мухардалд орж, төрийн институциуд хоорондоо хавиралдаж эхэлсэн. Мөн улстөрчид олноороо холбогдсон Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай тэргүүтэй гэмт үйлдлүүд ээлж дараалан ил болсоор байгаа юм. Өөр олон шинж тэмдэг үүнийг илтгэж буй.
Тэгэхээр шинэ бөгөөд зөв зам, гарц шаардлагатай болсон гэсэн үг. Үүнд улс төрийн намууд голлох үүрэгтэй.
Сөрөг хүчин АН олон даргынхаа учрыг Дээд шүүхээр олуулахаар болоод байна. Тал талаас тодорсон дарга нараа бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан. Ямартай ч АН нэг удирдлагатай болж, тамга тэмдэг нь цэгцрэх дөхөж буй бололтой.


Харин МАН өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдээр Эмэгтэйчүүдийн холбоондоо нэлээд өөрчлөлтийг орууллаа.
НАМЭХ нэрээ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо /СДМЭХ/ болгож, дүрмээ ч өөрчилжээ. Улмаар ерөнхийлөгчөө шинээр сонгосон. Боомтын сайд Х.Булгантуяа Ээлжит бус их хурлын төлөөлөгчдийн 94.6 хувийн саналаар сонгогджээ. Түүнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн.


Үүнээс 20 гаруй хоногийн өмнө, 2023 оны нэгдүгээр сарын 6-нд Х.Булгантуяа Боомтын сайдаар томилогдсон. Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого дотроос Боомтын сэргэлтэд гол анхаарлаа хандуулж харагддаг. Магадгүй, түүнийг засаг барьж байх үеийн гол бүтээн байгуулалт, эдийн засгийн сэргэлт нь боомттой холбогдох биз. Ийм төлөв харагдаад байгаа юм. Тиймээс Засгийн газрын бүтцэд Боомтын сайдын орон тоо гарч ирэнгүүт олон улстөрч тийшээ зүтгэсэн гэдэг. Голдуу хашир туршлагатай улстөрчид "сонирхож" байв. Гэвч хэдэн сарын турш эзэнгүй байлгаж байгаад Х.Булгантуяад өгсөн. Улмаар МАН-ын хамгийн чухал бүтцийн нэг СДМЭХ-ны удирдлагыг ч бас атгууллаа.


Гэхдээ сүүлийн үед Л.Оюун-Эрдэнэ ганц Х.Булгантуяаг гэхээсээ нэлээд залуусыг "нүүрний эгнээ"-нд гаргаж ирсэн. Эхнээс нь гэвэл Ховдын Э.Болормаа, МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, Б.Батнайрамдал, СДМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал, ХХААХҮ-ийн дэд сайд Б.Ганхүлэг, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго нарыг дурдаж болох юм.
Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ ийм бодлого бариад байх шиг байгаа юм. 2023 оны нэгдүгээр сарын 30-нд намынхаа Эмэгтэйчүүдийн холбооны хурал дээр үг хэлэхдээ ийм агуулгыг хөндсөн байдаг. Тэрбээр
"...Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид алдаа гаргасан. Өмч хувьчлахаас эхлээд нийгмийн баялаг тэгш бус хуваагдсан. Хэдийгээр эдийн засаг 17 дахин тэлсэн ч иргэдийн амьжиргаа 17 дахин сайжраагүй. Үүний улмаас хариуцлагагүй, авлигажсан нийгмийг бүхэлд нь бий болгосон. Тиймээс МАН өөрөөсөө эхэлж, дэг журмыг дээрээсээ тогтоох ёстой. Бид ёс зүйн өндөрлөг дээр өөрсдөө бат зогсохгүй бол цаашид улс төрийн манлайллын түвшинд байж чадахгүй. Ингэж байж бид социал демократууд хэвээр үлдэнэ" гэжээ. Мөн тэр үеэрээ "...Намын дэргэдэх Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн намын Удирдах зөвлөлд ордог байсныг болиулсан. Намын дарга байсан хүмүүсээс ч Удирдах зөвлөлд аваагүй. Шинэ үеэ гаргаж ирье. Би ч дараа нь намын дарга байсан гээд Удирдах зөвлөлд орохгүй. Цонхоо нээе, бүгчим байна. Та нар шинэ "урсгал"-д нээлттэй байгаарай. Ус дэлхий дээр хоёр төрлөөр оршдог. Нэг нь урсгал, нөгөө нь тогтсон ус байдаг. Урсгал нь цэнгэг байж, тогтсон нь намаг болдог" гэж хэлжээ.
Тэгэхээр цаашид засагт ч, МАН-д ч залуусын "урсгал" үргэлжлэх бололтой.

Б.Гарьд

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Эмэгтэйчүүд квоттой болчихвол эрчүүд хожно
Эмэгтэйчүүд квоттой болчихвол эрчүүд хожно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​