fbpx Өө эмэгтэй байсан юмуу, эрэгтэй нэртэй юмаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 25 секунд

Өө эмэгтэй байсан юмуу, эрэгтэй нэртэй юмаа

Улаанбаатар хотоос 600 орчим километрийн алсад амьдардаг 39 настай мужаан залууг С.Алтанцэцэг гэдэг. Хүн ганцхан зүйлийг сайн чаддаг байхад сэтгэл хангалуун амьдрах боломжтойг харуулж яваа, гарын ур дүйгээрээ сумандаа танигдсан тэрбээр 18 настайдаа өөрийн гэсэн цехтэй болсон. Загварыг нь өөрөө гаргаж, гуравхан сарын хугацаанд чамин, нарийн хээн чимэглэл бүхий модон жижигхэн үйлдвэрээ барьжээ. Нутгийнхандаа “Мужаан Алтай” хэмээн танигдсан энэ залуугийн нэрийг анх удаа сонссон зарим нэг хүн “Алтанцэцэг байх даа яахав дээ. Өөр өгөх нэр олдоогүй юмуу. Хачин эмэгтэйлэг нэр” хэмээн хэлэх тохиолдол олон. Гэсэн ч ур чадвар, хөдөлмөр зүтгэлд эмэгтэй, эрэгтэй гэсэн нэрний ялгаа огт байхгүй гэдгийг С.Алтанцэцэг батлан харуулахаар анх үйлдвэрээ нээж байсан юм билээ.
Энэ тухайгаа тэрбээр “Алтанцэцэг гэдэг нэртэй багш, найзын маань ээж гээд эргэн тойрны ихэнх хүн эмэгтэй байсан. Тийм болохоор бага ангид байхад хүүхдүүд “Цэцгээ” гэж дуудаж, шоолоход нь гомдоод уйлчихдаг байсан. Хэт хүндээр хүлээж авч шаналснаасаа болоод хэд хоног хичээлдээ явахгүй өнжиж байлаа. Нэрнийхээ утгыг сонсоод л тайвширч хэн ч юу ч гэж хэлсэн тоохоо больсон. Харин эсрэгээрээ илүү их зүйл хийж бүтээж, нэрээ алдартай болгоно гэж боддог” гэж ярив.

Л.Отгонзаяа: Хүүхэд байхад үеийнхэн эмэгтэй нэртэй гэж шоолдог байсан

Бидний нийтлэлийн баатар “Мужаан Алтай” бол Маралмаа, Ган-Уянга, Ягаанцэцэг, Энххулан, Эрдэнэчимэг, Дуламсүрэн гэдэг нэртэй эрэгтэйчүүдийн нэг адил “Ямар эмэгтэй хүн биш дээ” гэсэн “дайралтууд”-ыг даван туулаад гарсан нэгэн. Цэцгээ, Навчаа, Шүрээ, Солонго, Хулан, Уянга, Чимэг гэсэн нэрсийг эмэгтэй хүнтэй хамааралтай хэмээн ойлгодог бидний өрөөсгөл ойлголт дээр дурдсан хүмүүсийн бага насанд нь сэтгэлийн шарх үлдээж, ичээж, заримыг нь өөрийгөө буруутгаж, олон хоногоор шаналж, уйлахад хүргэсэн гэдгийг та мэдэх үү.
Энэ талаар Л.Отгонзаяа “Отгонзаяа гэдэг нэрийг хүмүүс ихэнх тохиолдолд охидууддаа өгдөг болохоор “Эмэгтэй нэртэй юм” гэсэн хандлага их. Тааралдсан хүн болгон шахам ингэж хэлдэг. Мөн хүүхэд байхад үеийнхэн эмэгтэй нэртэй гэж шоолох тохиолдол гарч байсан. Энэ нь эхэндээ их хэцүү байсан ч хэсэг хугацааны дараа дассан. Би айлын бага хүү. Хоёр ахын нэр “Заяа”-гаар төгссөн болохоор Отгонзаяа гэж нэрлэсэн гэж аав, ээж хоёр тайлбарлаж өгсөн болохоор эмзэглэхээ больчихсон” гэв.

“Дашдэлэг ах байна уу”?

Дамдинсүрэнгийн Дашдэлэг хэмээх эмэгтэйн дэлгүүрт бараа хүргэхээр ирсэн хүмүүс “Дашдэлэг ах байна уу” гэж сураглах нь түгээмэл. Тэрбээр “Хайж байгаа хүн тань би байна” гэхэд “Өө эмэгтэй хүн байсан юмуу. Эрэгтэй нэртэй юмаа” гэж хэлнэ. Хүүхдүүдээс нь аавыгаа дуудаж өгөөч гэж хүснэ. Танилуудаас бусад тааралдсан хүн бүр “Эрэгтэй нэртэй юмаа” гэж хэлэхэд нь хүүхэд байхдаа ихэд ичиж, өөртөө өөр нэр оноон өгч, нэг л өдөр нэрээ солино доо хэмээн боддог байсан өдөр түүнд олон. Гэсэн ч Дашдэлэг гэдэг нь амар амгаланг бэлгэддэг төвд нэр хэмээн бэлгэшээж, ээж нь түүнд өгч байжээ. Төвдүүд золгохдоо “Даши дэлэг” гэж хэлдэг агаад “Амар байна уу” гэсэн утгыг илэрхийлдэг аж. Мөн түүний ах, дүү нар нь бүгд Дашаар эхэлсэн нэртэй юм. Айлын хамгийн том хүүхэд нь эрэгтэй бол хамгийн бага дүүгийн нэр нь “эрэгтэйлэг”-ээр төгсөх ёстой гэж дээр үед үздэг байсан учир Дашмаа бус Дашдэлэг гэж нэрлэжээ.Том болоод утгыг нь мэддэг болсноос хойш нэрээ ихэд хүндэтгэн хайрлах болсон юм.


Б.Болдмаа: Нэрний утга шигээ амьдрах юм шүү гэж өөрийгөө зоригжуулдаг

Энэ бол Саранхүү, Батцоож, Энхбат, Мөнгөнхүү, Хүрэлбаатар, Чинцогт, Чулуун, Сүхээ нэртэй эмэгтэйчүүдийн туулж өнгөрүүлсэнтэй яг ижил түүх юм. Тэд бүгд “Эрэгтэй нэртэй” гэж шоолуулж, үүнээсээ болж ичиж, гуниглаж, өөртөө гутарч байсан. Харин эцэг эх, эмээ өвөө нь нэрнийх нь утгыг нарийн бодож, ирээдүйд яг л нэр шигээ хүн байгаасай хэмээх хүсэл тээн оноосон тухай сонсоод бүгд нэрэндээ хайртай болсон. “Бат, Болд, Сүх, Баатар” гэдэг нь зөвхөн эрэгтэй хүний шинж чанарыг тодотгодог гэдэг бидний хэвшмэл ойлголттой холбоотой бөгөөд цаад утга нь огт өөр байдаг юм. Энэ талаар Б.Болдмаа “Бага байхад нөгөө анги эсвэл дугуйлан, секцэнд хамт хичээллэдэг үеийнхээ хүүхдүүдтэй танилцахад нэрийг маань сонсоод их гайхдаг байсан. Хөвгүүд бол бүр хоорондоо инээлдээд шоолно. Тухайн үед миний нэр эрэгтэйлэг сонсогддог гэж бодож үзээгүй ч ичмээр ч юм шиг мэдрэмж төрдөг байв. Харин багш нар болон бусад хүмүүс “Ямар гоё нэр вэ” гэж хэлдэг байсан болохоор том хүмүүст нэрээ хэлэх дуртай байсан. Өсвөр насанд хүрснийхээ дараа үерхэхээр найз залуугийн минь найзууд миний нэрийг сонсоод шоолоод түүнээс болоод намайг хаячих вий гэж санаа зовж байсан үе ч бий. Бас утасны дугаар асуусан хөвгүүдэд өөр нэр зохиогоод хэлчихнэ. Ахлах ангид орсноосоо хойш нэрнээсээ ичихээ больсон. Ээж ааваасаа нэрнийхээ утгыг асуухад “Болд нь хатуу чанга, тэсвэр тэвчээртэй байхыг, маа нь Дарь эхийн шинж чанарыг бэлгэддэг” гэж тайлбарласан. Үүнээс хойш надад тохирсон сайхан нэр байсныг ухаарч, нэрэндээ дуртай, өөртөө итгэлтэй болсон” гэж бидэнд ярилаа. Өдгөө 24 настай тэрбээр нэрний утга шигээ юунд ч үл бууж өгч, шантрахгүй тэвчээртэй амьдрах юм шүү гэж өөрийгөө зоригжуулдаг юм.

О.Батдэлгэр: Иргэний үнэмлэхээ авахдаа нэрээ солиулна гэж боддог байлаа

20 настай О.Батдэлгэрт ч Б.Болдмаатай ижил асуудал тулгарч, иргэний үнэмлэхээ авахдаа нэрээ солиулна хэмээн боддог байжээ. Энэ талаар О.Батдэлгэр “Нэг удаа эмнэлэгт хэвтээд өрөөндөө хувцас болон зарим эд зүйлээ оруулж орхичхоод түр гараад эргэж орж ирсэн юм. Гэтэл сувилагч “Батдэлгэр гэдэг хүүхэд байна уу” гэхээр нь “Би байна” гэсэн чинь “Чи юмуу. Би эрэгтэй хүүхэд хайгаад байлаа” гэж хэлсэн. Одоо ч энэ тухай мартаагүйг бодоход тухайн үедээ их хүндээр тусгаж авсан санагддаг юм. Ер нь хүмүүсийн иймэрхүү сөрөг хандлагаас болоод бага байхдаа 16 хүрээд иргэний үнэмлэхээ авахдаа нэрээ солиулна гэж боддог байлаа. Гэсэн ч будаанд шигшээд эмээгийн өгсөн нэр гурван удаа гарч ирсэн гэсэн тухай сонсоод солиулах бодлоо хаясан. Аавыг Очирбат гэдэг учир Бат-аар эхэлсэн нэр өгнө гэж эмээ бодоод хамгийн эхэнд санаанд буусан нэр нь Батдэлгэр юм билээ.Бүхэл бүтэн 20 жилийн хугацаанд Батдэлгэр гэдэг хүнийг бүтээчихсэн, нэрнээс шалтгаалсан сөрөг зүйл амьдралд минь тохиогоогүй болохоор одоо хэн нэгэн юу гэж хүлээж авах нь сонин санагдахаа больсон” гэсэн юм.

“Зууны мэдээ” сонин энэ удаа нэрийг хүйстэй хамаатуулан ойлгодог бидний хэвшмэл ойлголт бусдын сэтгэл зүйд хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай хөндлөө. Ер нь Төмөр, Сүх, Баатар гэсэн нэрсийг зөвхөн эрэгтэй хүнд, Уянга, Саруул, Эгшиглэн гэсэн нэрсийг зөвхөн эмэгтэй хүнд оноох ёстой гэсэн ямар нэгэн хууль, журам байдаг билүү. Хариулт нь мэдээж “Үгүй”. Учир нь бидний эмээ, өвөө, аав, ээж, хамаатан садан насан туршид биднийг дагалдах, онцлогийг минь тодотгох нэрсийг өгөхдөө утга учир нь юу билээ, ирээдүйд сайхан амьдрахад нь бэлгэшээлтэй нэр байгаасай хэмээн хүсдэг. Харин нэрийг хүйстэй хамаатуулан ойлгодог нь гагцхүү бидний өрөөсгөл хандлага, хэвшмэл ойлголттой холбоотой юм. Хэн нэгний нэрний тайллыг нь үргэлж асууж лавлан, “эрэгтэй, эмэгтэй нэр” гэсэн үгсээс болж бусдын сэтгэл зүйг гэмтээхээ больцгооё. Мэргэжил сонголт, өнгө, хувцаслалт, үсний засалт, сонирхдог тоглоом, сонсдог дуу, нэрэнд хүйс огт хамааралгүй билээ.

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Далайгаас гаргаж авсан Хятадын агаарын бөмбөлгийн зургийг Пентагон анх удаа нийтэд үзүүлжээ
Далайгаас гаргаж авсан Хятадын агаарын бөмбөлгийн зургийг Пентагон анх удаа нийтэд үзүүлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​