fbpx Г.Амартүвшин: 1072 хувьцааг эзэмшиж байгаа хоёр сая иргэнд 1-2 сая төгрөгийн ногдол ашиг тараах боломжгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
10 минут 26 секунд

Г.Амартүвшин: 1072 хувьцааг эзэмшиж байгаа хоёр сая иргэнд 1-2 сая төгрөгийн ногдол ашиг тараах боломжгүй

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.

-Өнгөрөгч намрын чуулганы үр дүнг хэрхэн дүгнэж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Олон хуулийн төслийг хэлэлцлээ. Үүнээс хамгийн чухал нь 2023 оны төсвийг аль болох алдагдал багатай батлах зорилготой ажилласан. 2022 оны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, хүндхэн байлаа. Оны төгсгөлд экспортын гол бүтээгдэхүүнүүд эдийн засаг нийтдээ өссөн дүнтэй гарсан. Валютын нөөц ч хомсдолтой байсан бол 3.5 тэрбум ам.доллар болж өссөн. Энэ нь төгрөгийн ханшны уналтыг тодорхой хэмжээгээр тогтворжуулсан гэж харж байгаа. Хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой асуудал нэлээн маргаан дагуулсан. Хүүхдийн мөнгө бол халамж. Тиймээс ярилцаад 91 хувьд нь олгоё гэж тогтсон. Үүнээс гадна намрын чуулганаар Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан. Энэхүү хууль нь бизнес орчныг сайжруулсан хуулийн төсөл болсон. 1400 гаруй зөвшөөрлийн жагсаалттай нэг бүрчлэн танилцаж 385 болгож бууруулсан. Түүнчлэн зөвшөөрөл олгох процессыг маш ойлгомжтой болгосон. Аль болох цахимжуулж хүнд суртлыг багасгаж, авлига хээл хахууль нэхэж шаарддаг байсныг эрс бууруулсан гэж бодож байна.

Зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд олгоогүй бол олгосноор тооцно гэсэн гол зохицуулалт шинэ хуульд орсон. Гэх мэтээр чухал заалтууд орсон. Одоо хуулийн хэрэгжилт чухал байна. Үүнд хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

-Та тойргийн иргэдтэйгээ уулзалтууд зохион байгуулж байгаа харагдсан. Иргэд ер нь ямар асуудлуудыг тавьж байна. Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд ямар хандлагатай байна вэ?

-Нэн тэргүүнд үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байгааг хэлж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг иргэд төдийлөн ярихгүй байна. Ярихдаа өөрчлөх нь зөв гэсэн ерөнхий чиг хандлага байна. Юуг өөрчлөх вэ гэдэг тодорхой тайлбарыг иргэдэд өгч байна. Миний зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв гэж бодож байна.

-Иргэд үнийн өсөлт дарамт болж байгааг хэлж байна гэлээ. Ер нь ам.долларын ханшийг буулгахаа байг гэхэд яаж тогтвортой барих вэ?

-Хоёр л арга бий. Нэгдүгээрт, валютын нөөцөө нэмэгдүүлэх. Энэ нь шууд экспорттой холбоотой. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засаг өсч экспортын хэмжээ нэмэгдэх тусам валютын нөөц нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр төгрөгийн ханшны сулрал саарна шүү дээ. Хоёрдугаарт, жилээс жилд цагаан сарын өмнө төгрөгийн ханш унадаг. Өөрөөр хэлбэл, урд хөршийн болон бусад орны импорт өсөхтэй холбоотойгоор гадаад валютын эрэлт нэмэгддэг. Мөн хаврын улирал эхэлж барилгын салбарын үйл ажиллагаа эхэлдэгтэй холбоотойгоор тухайн салбарын материалын татан авалт их хэмжээгээр явагддаг. Тиймээс ам.долларын болон бусад валютын эрэлт өндөр байгаа. Тэр нь тодорхой хэмжээгээр ханшинд сөргөөр нөлөөлж байна.

-Иргэдийн амьжиргаа сул байгаа энэ үед 1072 хувьцааны ногдол ашиг тараах асуудалд та ямар байр суурьтай байна вэ. 1-2 сая төгрөгийн ногдол ашиг тараах бололцоо байна гэж байгаа шүү дээ?

-Миний харж байгаагаар "Эрдэнэс Таван толгой" 1072 хувьцааг эзэмшиж байгаа хоёр сая иргэнд 1-2 сая төгрөгийн ногдол ашиг тараах боломжгүй. Жишээ нь, нэг сая иргэнд 2 сая төгрөгийн ногдол ашиг тараана гэж тооцвол хоёр их наяд төгрөг болно. Ийм мөнгө "Эрдэнэс Таван толгой"-д байхгүй. Ер нь эдийн засагч, санхүүгийн мэргэжлийн хүний хувьд хэлэхэд ийм хэмжээний мөнгө "Эрдэнэс Таван толгой"-д байсан бол нэмүү өртөг шингээсэн үйл ажиллагаандаа хуваарилвал илүү оновчтой хөрөнгө оруулалт болно. Учир нь ингэж санхүүжүүлснээр ирээдүйд хувьцааны үнэ нь өснө. Энэ нь илүү чухал. Хоёрдугаарт, их хэмжээний ногдол ашиг олгоход хүрвэл тэр мөнгө шууд хэрэглээнд орно гэсэн хүлээлт байна. Хэрэглээнд орно гэдэг нь импортын бараа, валютын эрэлт өснө. Ингээд төгрөгийн ханшны сулрал явагдана гэж харж байна.

-Намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийн ач холбогдлыг та яриад өгөхгүй юу. Дотоодын арилжааны банкуудаа хавчсан хууль баталлаа хэмээн шүүмжлэх хэсэг ч байсан?

-2016 оноос хойш гацчихсан байсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг эцэслэн баталсан нь том дэвшил. Дэд бүтцийн томоохон төслүүд болон аж ахуйн нэгжийн зээлүүдийг санхүүжүүлэх шинэ боломж гарна гэж харж байна. Өөрөөр хэлбэл, манай улсад гадны банк үйл ажиллагаагаа эхлүүлж том зээлийг гаргах боломж бүрдэж байна. Хуулийг иргэдэд зөв ойлголт өгөх нь чухал. Энэ хуулийн дагуу байгуулагдах гадны банк нь иргэдэд үйлчлэхгүй. Зөвхөн аж ахуйн нэгж том төслүүдийг санхүүжүүлнэ.

Гадны банкийг орж ирэхийг дэмжиж байгаа нь өрсөлдөөн нэмэгдэх тусам зээлийн хүү буурна. Өөрөөр хэлбэл, том аж ахуйн нэгжүүд болон төслүүдэд олгож байгаа зээлүүд дээр нэмж шинэ том эх үүсвэр орж ирэх тусмаа манай эдийн засагт сайн. Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлт ховор байх тусам үнэ өндөр байдаг шүү дээ. Үүнтэй адил манайд гадны хөрөнгө оруулалтын эх үүсвэр хомсдолтой байгаа учир өртөг нь буюу хүү нь өндөр байгаа юм. Тиймээс гадны хөрөнгө оруулалт болон гадаад банкуудыг Монголд үйл ажиллагаа явуулах хууль зүйн орчныг нь дэмжиж сайжруулах шаардлагатай гэж харсан.

-Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг судалж дүгнэх сонсгол үргэлжилж байна. Та тодорхой хугацаанд тус банкны захирлаар ажилласан. Тиймээс ч зарим зээлтэй нэр холбогддог. Та захирал байхдаа яагаад эрсдэлтэй зээлүүдэд санхүүжилт олгосон юм бэ?

-Надтай холбож яриад байдаг зүйл бол гүтгэлэг. Нэгдүгээрт, намайг өөрөө зээл авсан мэт гүтгэдэг. Хоёрдугаарт, надтай ямар ч хамааралгүй зээлийг холбоотой мэтээр бичдэг. Гуравдугаарт, ямар нэгэн шалгуур хангаагүй, хөнгөлөлттэй нөхцөлтэй арилжааны зээл огт байхгүй. Хангалттай барьцаа хөрөнгөтэй зээл байсан. Тэгээд ч тэр зээл нь төлөгдчихсөн. Өөрөөр хэлбэл, 33 тэрбум төгрөг нь бүрэн төлөгдөөд дээр нь 10 тэрбумын хүү төлсөн. Энэ бол Хөгжлийн банканд ашигтай чанартай зээл байсан.

Эрсдэлгүй зээл гэж байхгүй шүү дээ. Бэлэн мөнгө барьцаалсан зээл л эрсдэлгүй зээл гэж тооцогдоно. Бусад бүх зээл эрсдэлтэй. Арилжааны хувийн ч байна уу төрийн өмчит банк ч байна уу аливаа банкны гол зорилго нь ашигтай ажиллах. Яаж ашигтай ажилладаг вэ гэхээр тухайн зээлийн өргөдлийг харж байгаад бүх зээлийн эрсдэлийг дүгнэдэг. "Энэ эрсдэлийг хүлээн зөвшөөрч болно. Энэ эрсдэл нь өндөр байна, гэхдээ энэ эрсдэлийг ийм барьцаа хөрөнгө, ийм шалтгаанаар бууруулж байж хүлээн зөвшөөрч болох юм байна" гэдэг шийдвэр гаргадаг. 2019 онд би захирал байхдаа зээлээ судалсан. Тухайн үед зургаахан сарын дараа буюу 2020 оны эхээр ковид гарна гэж хэн ч мэдээгүй. Ковидоос болоод дэлхий даяар хөл хорионд орсон. Монголын хил тэр чигээрээ хаагдсан. Бүх экспорт, импорт зогссон. Энэ эрсдэлийг таах боломжгүй. энэ бол 100 жилд нэг удаа тохиодог эрсдэл. Гэхдээ энэ эрсдэлийн үйл явдал тохиолдсон ч гэсэн хувийн хэвшлийн компаниуд ямар нэгэн байдлаар зээлээ эргэн төлж байгаа юу. Мэдээж бүх зээл эрсдэлтэй. Хамгийн гол нь хүлээн зөвшөөрөгдөх эрсдэл мөн эсэх нь чухал. Намайг захирал болохоос өмнө гарах ёсгүй байсан зээлүүд байсан. Барьцаа хөрөнгө байхгүй, эсвэл улсын төсвөөр санхүүжүүлэх ёстой төслүүд, эсвэл ханшны эрсдэлд оруулах төсөл байсан. Ийм зээлүүд гарах ёсгүй байсан. Хөгжлийн банкны асуудал дээр муу хэлэгдээд байгаа хувийн хэвшлүүд нь үндсэндээ бүх зээлээ төлөөд дуусч байна. Одоо үлдчихээд байгаа зээл нь 2011, 2012 онд олгосон "Эрэл", "Бэрэн", "Хөтөл" болон төрийн өмчит компаниудын зээл. Эдгээрийг яагаад ярихгүй байгаа юм бэ. Яагаад хувийн хэвшлээ харлуулах ажил яваад байгаа юм. Банк зээл гаргаад хүүгээсээ орлого олоод түүгээрээ зардлаа санхүүжүүлж ашигтай ажиллах зорилготой байгууллага шүү дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Эх сурвалж: Өдрийн сонин

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 39 гэрч дууджээ
Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 39 гэрч дууджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​