fbpx Малын тэжээл үйлдвэрлэх нь Монголд хамгийн ашигтай бизнес баймаар юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 18 секунд

Малын тэжээл үйлдвэрлэх нь Монголд хамгийн ашигтай бизнес баймаар юм

Зуд турхантай, нийт нутгийн 60 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Өвсний үнэ тэнгэрт хадаж эхэллээ. Хаврын хаварт болдог энэ мэт зовлон бэрхшээл эхнээсээ дуулдаж, хөдөөгүүр нөхцөл байдал хүндэрч, энэ сарын 16-ны мэдээгээр улсын хэмжээнд 284.8 мянган мал зүй бусаар хорогдоод байна. Анх удаа ингэж байгаа юм биш л дээ. Малчдыг өвлийн бэлтгэлээ сайн базаагаагүй, өвс тэжээлээ хангалттай бэлдээгүй гэж буруутгахаар өөдөөс "Гантай байгаад чадсангүй. Өвс хадлан муу гарсан" гэж ам тагладаг. Эсвэл "Сүхбаатар, Дорнод гэсэн хадлан гайгүй гарсан газарт очоод өвс хадаж байгаад түймэр тавьчихлаа" гэх зэрэг юм чих дэлсэж, өвс хадланг дагасан хэл ам намар, өвөл, хаваржингаа үргэлжилдэг.

Дүн өвөл, урт хаврын өдрүүдэд нов ногоон өвс олно гэдэг хэцүү л дээ. Хүн малын зоо тэнийтэл дахиад хэдэн сар бий. Тэр хүртэл малаа юугаар тэжээх вэ гэхээр малын тэжээл л аминд орно.

Малын уурагт тэжээл гэж сайхан юм байна. Найрлагад нь шар буурцаг, рапсын шахдас, хивэг, өвс, буудай, хужир, шохойн чулуу оржээ. Саалийн үнээ, бог, бод малд өгөх заавар нь шуудайны бөөрөн дээр нь хадаатай байна. Энэ тэжээлийг малд өгөхөд жишээ нь моринд өдөрт 100-150 грамм л хангалттай. Хөдөө аж ахуйн их сургуулийн хийсэн туршилтаар өдөрт 7 литр сүү өгдөг саалийн үнээг "Уурагт тэжээл"-ээр тэжээхэд сүүний гарц нь 21-25 литр болдог юм байна. Өдөрт 20-30 грамм уурагт тэжээлээр тэжээсэн хоёр сартай хурга биеэрээ бэлчээрийн маллагаатай төлөгтэй эн чацуу байна гээд бод доо. Туршилтаар батлагдсан бодит үр дүн энэ шүү.

40 кг-аар савласан нэг шуудай уурагт тэжээл таван кг-аар савласан 6.4 шуудай хивэг, 11 боодол өвстэй тэнцэхүйц чанартай байна гэхээр малын тэжээл ямар их зардал хэмнэсэн инновацийн бүтээгдэхүүн болохыг хэн ч ойлгохоор. Дээр дурдсан орцуудыг буталж, нунтаглаад нунтаг, хорголжин болгож гаргахад уг нь айхавтар олон шат дамжлага, үйлдвэрлэлийн өндөр хүчин чадал шаардахгүй. Бүр энгийнээр хэлэхэд, ганц цахилгаан мотор асаагаад хоёр булан дундуур орцуудаа гүйлгэж бутлаад гаргаж ирээд шуудайлчих үйл явц. Ийм амархан. Малын тэжээл бэлддэг ийм үйлдвэр, цехүүдийг аймаг, сум болгонд бий болгох хэрэгтэй. Үүний дараа үйлдвэр, цехүүдээсээ гаргасан уурагт тэжээлүүдээ малчдад хүргэдэг, малчны хотонд ойртуулдаг, малчдыг байнгын хэрэглэгч болгох дадалд сургах ажил бол хамгийн чухал шүү.

Хургыг уурагт тэжээлээр өдөрт 20-30 грамм өгч тэжээхэд хоёр сарын дараа төлөгний дайтай болж томорч байгаа гэхээр 40 кг-ын шуудайтай ганц тэжээлээр 40 гаруй хургыг сар тэжээчихэж болох нь. Хэрвээ 40 хургыг өвөл, хаваржингаа өвсөөр тэжээе гэвэл хэдэн сая төгрөг зарцуулах вэ. Хонинд өдөрт 50-70 грамм л хангалттай учир 1000 хоньтой айл өвлийг өнтэй, мал бүтэн онд мэнд оръё гэвэл 50 шуудай уурагт тэжээлтэй байхад л болох нь байна. Бүх юм ийм энгийн байхад яагаад өдийд өвсний асуудал босдог вэ гэхээр малчдад малаа тэжээлээр тэжээж, бордох тухай ойлголт огт байдаггүйтэй холбоотой. Малдаа тэжээл өгдөг, өвөл, хаврын үед хонь малдаа эрдэс бодис, хэрэгтэй шим тэжээлийг өгдөг шүү гэдгийг малчдад танин мэдүүлж, бүр хэвшүүлэх хэрэгтэй. Ингэхийн урьд малын тэжээлийг олон сонголттойгоор үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх ёстой. Хаашаа л харна, малын тэжээл элбэг байх тийм хэмжээнд энэ чиглэлийн үйлдвэрлэлийг улсаас дэмжих нь зөв. Малын тэжээлийг элбэг болгоно гэдэг нь гаднаас импортоор оруулж ирэх тухай ойлголт огтоос биш шүү. Өөрсдийнхөө малын уурагт тэжээлээ дотооддоо, сум болгондоо үйлдвэрлэх тухай юм.

Ийм үйлдвэрүүдийг бий.

Мал жил бүр өсдөг ч хавар нь зуднаар хэдэн зуун мянгаар хорогдлоо гэдэг мэдээг жирийн, энгийн мэт л хүлээж авдаг. Угаасаа тэвээрэг муутай нь үхэх ёстой гэдэг хоцрогдсон ойлголттой. Мал хавартаа хорогдоод байдгийн том шалтгаанууд байдаг. Нэгдүгээрт, монгол мал хавар өлсөөд өлдөөд үхчихдэг юм. Хоёрдугаарт, өвөл нь хөлдөөд, жиндээд үхчихдэг. Малаа дааруулдаггүй, жиндээдэггүй дулаан сав, байр ховор. Энэ асуудал цаашилбал цөлжилттэй тэмцэх үндэсний хэмжээний ажил болж хувирна л даа. Бараг 100 сая малтай, бэлчээрийн даац хэдийнэ хэтэрчихлээ гэцгээдэг.

Хэрэвзээ малын уурагт тэжээлийн үйлдвэрүүдийг аймаг, сум бүрд байгуулчихвал малчдын эдийн засагт хэмнэлт гарч, малын тоо толгой хорогдохгүй болж, цаашлаад цөлжилт багасах боломжтой. Яваандаа нөгөө хүсээд байгаа фермерийн, суурин мал аж ахуй гэдэг юм чинь суман дахь тэжээлийн үйлдвэрүүдээ тойроод хүссэн хүсээгүй бий болно гэсэн үг.

Хамгийн их хэрэглэгчтэй бизнес хамгийн ашигтай. Эдийн засгийн хэллэгээр бол эрэлтээ дагаж нийлүүлэлт өсдөг учир хөрөнгө оруулагчид эрэлт ихтэй буюу хэрэглэгч олонтой салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Зах зээлд шилжээд 30-аад жил болсон монголчууд үүнийг хэнээр ч заалгахгүй мэднэ. Гүйлгээ сайтай бараа л ашиг авчирдаг. Тэгвэл энэ 90, 100 сая малыг тэжээхэд хэрэгтэй уурагт тэжээлийг үйлдвэрлэхээс өөр ашиг өгөх ямар бизнес байгаа юм бэ. Үүнийг яагаад хийхгүй байгаа юм бэ. Энэ чиглэлийн бизнес, үйлдвэрлэлийг бизнес эрхлэгчид, харьяа яам нь анхаарч хөдөлбөл ашгаа өгөх бүхэл бүтэн том орон зай гэж харж байна.

Оросын тэжээлийн үйлдвэр гэж том үйлдвэр байсан даа. Бүтээгдэхүүний орц нь юу байсан юм гэхээр, сүрэл, будаа, давс. Сүрлээ жижиглэж хэрчээд, будаагаа няцлаад, давсаа хутгаад л малын тэжээл нь бэлэн болдог байв. Долоон давхар өндөртэй том үйлдвэр байсныг зарим хүмүүс санаж л байгаа байх. Ганц мотор ажиллаад л орцуудаа буталж, нэг бункерээр асгаж түүнийгээ канвераар урсгаад шуудайлчихдаг байсан даг. Одооны үйлдвэрүүдтэй харьцуулахад үгүй ээ мөн хялбархан шат дамжлагатай байж шүү.

Өнөөдөр малын тэжээл үйлдвэрлэе, уурагт тэжээл хийе гэвэл орц, найрлага нь хангалттай, техник, технологи нь ч бэлэн байна. Одоогийн байдлаар малын уурагт тэжээл үйлдвэрлэдэг цөөн газрууд нь эрэлтээ хангаж дийлдэггүй бололтой юм билээ шүү. Монголдоо үйлдвэрлэсэн уурагт тэжээлээ эрсэн, сурсан малчид, хувь хүмүүс олон байгаа харагдана.

Д.ГАНСАРУУЛ

Эх сурвалж: Өдрийн сонин

Оросын нутаг дэвсгэрт дроны хэд хэдэн халдлага гарсны дараа Путин хилийн хяналтыг чангатгах үүрэг өгөв
Оросын нутаг дэвсгэрт дроны хэд хэдэн халдлага гарсны дараа Путин хилийн хяналтыг чангатгах үүрэг өгөв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​