fbpx Олон улсын жишиг VS Монголын театрын тогтолцоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 49 секунд

Олон улсын жишиг VS Монголын театрын тогтолцоо

Театрын тайз. Энэ бол уран бүтээлч хүн бүхний хүрч чаддаггүй оргил. Зарим жүжигчин тайзан дээр гарах хүсэлдээ хүлэгдсээр карьераа дуусгах нь бий. Тэгвэл тайзны урлаг, жүжигчний уран чадвар, найруулагчийн хэлэх гэсэн санааг илүү тодоор илэрхийлдэг амин сүнс нь тайзны зураач билээ. “Зууны мэдээ” сонин “Нийгэм-Асуудал” буландаа театр арын албаны мэргэжилтнүүдээр цангаж буй тухай цувралаар хөндөж байгаа. Бид өмнөх дугаартаа тайзны ард ажилладаг нарийн мэргэжилтнүүдийг МСҮТ-д болдлогоор бэлдэж, ажлын байраар хангая гэсэн өнцгийг хөндсөн. Тэгвэл өнөөдөр тохиож буй Дэлхийн театрын өдөрт зориулан олон улсын театрын стандарт болоод сургалтын онцлог, давуу талын тухай энэ удаад онцлохоор бэлтгэлээ.

ЯПОНЫ УЛАМЖЛАЛТ ТЕАТР ДОЛООН ЗУРААЧТАЙ

Ази тивээс өөрийн уламжлал, үндэсний онцлог, өв соёлоо тэр л хэвээр нь авч үлдэж буй орны нэг нь Япон юм. Тиймээс ч соёл урлагийн салбартаа онцгой анхаарал тавьж, орон тооны хувьд ч олон улсын стандартыг мөрддөг ажээ.

Тэгвэл Азийн зарим орон театрт зөвхөн зураачдын баг нь 6-9 хүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан байдаг аж. Үүний дагуу тус улсын уламжлалт театрууд ихэвчлэн 7-9 зураачтайгаар уран бүтээлээ хүргэдэг байна. Японы уламжлалт театрын нэг болох “Хамасүка” нь эртнээс уламжилж ирсэн сүүдэрт ший, хүүхэлдэйн төрлөөр уран бүтээл хийдэг онцлогтой. Тэгвэл тус театрт өдгөө долоон зураач ажилладаг аж. Тэднийг стандартынх нь дагуу хуваарилбал ерөнхий, хувцасны, нүүр будгийн, тайзны, конструктор, дэлгэцийн, парикны зураач нар байдаг аж. Энэ нь Япон болоод Азийн ихэнх орнуудад мөрдөгддөг стандарт бөгөөд үүнээс нэг нь л дутуу байвал уран бүтээл төгс, цогц болохгүй гэж үздэг юм байна. Тиймээс тус театрт зураач бүхэн үнэ цэнтэй. Мөн зураачдаас гадна гэрэл техник болон дуу шуумны нарийн мэргэжилтнүүд нь доод тал нь таван хүнтэй байх шаардлага тавьдаг юм байна. Энэ нь тухайн улсын үндэсний урлагийн бодлого, цаашлаад эх орноо соёл урлагаараа сурталчилж, олон улсад ондооших хамгийн гол зам гэж үздэгтэй нь холбоотой юм.

УРЛАГИЙН АКАДЕМИУД ХАЖУУДАА ТУСГАЙ АНГИТАЙ

Дэлхий дээр олон төрлийн театр бий. Харин зураачийн мэргэжил ганцхан. Тиймээс олон улсад энэ мэргэжлээр төгсөж буй оюутан гуравдугаар дамжаанаасаа нарийн мэргэжлээ сонгодог юм байна. Одоогоор Япон, Солонгос, Итали, Франц, ОХУ зэрэг олон орон урлагийн сургууль, академийнхаа хажууд урлагийн туслах буюу нарийн мэргэжлийн ангийг нээх болжээ. Үүнд мужаан, гэрэлтүүлэгч, тайз засагч, дууны оператор, парикчин, хүүхэлдэй урлаач гээд өнөөдөр театрын урлагт ус агаар мэт хэрэгтэй мэргэжилтнүүдийг бодлогоор дэмжсээр иржээ. Эдгээр ангид элссэн оюутан 2-2.5 жилийн хугацаанд бэлтгэгддэг байна. Ийнхүү төгсөөд театруудад хуваарилагдаж, шууд ажлын байртай болдгоороо давуу талтай аж. Харин энэ бодлого, зохицуулалт манай оронд дутмаг байгаа юм. Энэ тухай ахмад зураач Б.Сандуйжав “Би насаараа орон нутгийн театруудад ажилласан. Гэхдээ зураачийн сургуульд сураагүй. Анх залуу байхдаа Архангай аймгийн теарт тайзны ажилтнаар орсноор хүссэн хүсээгүй зураачийн ажилтай холбогдсон хүн дээ. Учир нь театт тухайн үед ерөнхий зураачийн орон тоо байдаггүй байлаа. Тиймээс тайзаа зөөхийн хажуугаар зураачийн ажлаа давхар хийх болсон. Шинэ уран бүтээл хийхэд тайз хамгийн чухал. Хэдийгээр энэ мэргэжлээр хүүхдүүд төгсөж байгаа боловч орон нутгийн театрт ирэхгүй юм. Улаанбаатарт байгаа хоёр театрт л ажиллах хүсэлтэй байдаг бололтой. Гэтэл хөдөөний театрт ч уран бүтээл буцалж, бид тайзны болон дуу шуумны мэргэжилтнүүдээр дутмаг байдаг. Ихэнх тоглолтод жүжигчид маань өөрсдөө тайзаа зөөж, гэрлээ тааруулдаг. Тэгэхээр их сургууль төгссөн хүүхдийг хариуцсан яамнаас нь орон нутагт шууд томилдог тогтолцоог сэргээмээр санагддаг юм. Хэрэв сайн цалин, хангамж амлавал орон нутгийн театрыг зорих мэргэжилтнүүд нэмэгдэнэ гэж бодож байна” гэв. Үнэхээр энэ бодлого, тогтолцоо байвал нарийн мэргэжлээр сурах хүүхдүүдийн тоо нэмэгдэж, цаашлаад орон нутгийн театрууд арын албаны ажилтнаар дутахгүй байх гаргалгаа байж болох юм. Үүнээс гадна урлагийн сургуулиуд олон улс шиг дэргэдээ тусгай ангитай болчихвол жил бүр цогц баг болж ажиллах мэргэжилтнүүд тус сургуулиас төгсөнө гэдгийг Б.Сандуйжав зураач онцолж байв.

“ИХЭНХДЭЭ КИНОНЫ САНАЛ ИРДЭГ”

Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсад театрын арын албаны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг тусгай мэргэжлийн коллеж гарын 10 хуруунд ч хүрэхгүй цөөн байгаа юм. Тэдний нэг нь КУДС-ын дэргэдэх “Урлаг-Урлан” МСҮТ. Эндэхийн Сургалтын албаны менежер Б.Мөнхжаргал “КУДС нь дэргэдээ урлагийн МСҮТ-ийг хичээллүүлж эхэлсэн. Тус МСҮТ нь телевиз, техникийн тоног төхөөрөмжийн засварчин, дуу бичлэгийн техникч, фото зурагчин, гэрэлтүүлэгч, тайз чимэглэгч, тайз засалтын мэргэжилтэн, урлагийн болон үндэсний хувцасны оёдолчин, нүүр хувиргагч, гоо засалч зэрэг мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа. Манай төгсөгчид ихэвчлэн телевиз, киноны салбарт амжилттай ажилладаг” гэсэн юм. Тус сургуулийн төгсөгч Б.Ариунболд “Би тайз чимэглэгчийн ангийг төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш киноны санал их ирж байна. Уг нь миний сонирхол театрын зураач болох. Гэвч Улаанбаатарын том театруудад хандаж үзсэн боловч орон тоо байхгүй гэсэн хариулт өгсөн. Хэдийгээр мэргэжилтэн болж төгссөн ч ажиллах театр нь дутмаг болохоор яалтай билээ. Байгаа театр нь орон тооны хувьд цөөхөн. Тиймээс киноны салбарт түлхүү ажиллах боллоо. Үүнээс болоод ихэнх мэргэжилтнүүд киноны зах зээл рүү урваж байна” гэв. Тус сургуулиас гадна Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит “Анима” политехникийн коллеж бий. Тус сургууль нь 1994 онд байгуулагдсан бөгөөд монгол зургийн зураач, зураач, үйлдвэрлэлийн график, дизайнер гэсэн мэргэжлээр оюутан элсүүлдэг аж. Энэ мэт манай улсад урлагийн нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг цөөн сургууль л байна.

ТЕАТРЫН УРЛАГТ ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГТЭЙ БАЙНА

Олон улсын стандартыг авч үзэхэд хот бүхэн өөрийн онцлогийг шингээсэн теартай байдаг. Ялангуяа урлаг хөгжсөн Италид гэхэд театргүй хот гэж үгүй. Италийн Ромын сонгодог урлагийн театр найм, ОХУ-ын Их театр ес, Солонгосын драмын урлагийн төв театр 11, Испанийн театр долоон зураачтай байх жишээтэй. Хэдийгээр Монголын театрын хөгжлийг дэлхийн өндөр орны хөгжилтэй харьцуулахад тийм ч оновчтой биш байж болох ч байгаа хэдхэн театраа стандартынх нь дагуу ажиллуулдаг болох шаардлага зайлшгүй тулгараад удаж байна. Хэдийгээр энэ нь жижиг сэдэв мэт харагдавч цаашлаад соёл урлаг гэдэг Монгол Улсын дархлаа, үнэт өв болж биднийг Монголоороо үлдэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэх том агуулгатай гэдгийг мартаж болохгүй. Үүний тулд Монголын хөрсөнд өөр, өөрийн онцлогтой олон театр байж, жинхэнэ өрсөлдөөн бий болохоос гадна нарийн мэргэжлээр сурч буй, төгссөн мэргэжилтнүүдэд ажлын байр бий болох юм. Энэ тухай Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар “Монгол Улсын хэмжээнд УДЭТ-т өрсөлдөгч алга. Гэтэл аливаа салбар өрсөлдөөнд орж байж чанарждаг. Ганц байгаа театр нь орон тооны хувьд өрөвдмөөр шүү дээ. Ялангуяа тайзны арын албаныхны хувьд хэцүү. Манай театр гэхэд 30 гаруй жилийн өмнөх Засгийн газрын тогтоолын дагуу гаргасан орон тоогоор л үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний гэх тодотголтой энэ том театр уран бүтээлчдээс гадна арын албаны мэргэжилтнүүдээр дутна гэдэг харамсалтай. Ялангуяа тайзны ажилтан зургаан хүн гэдэг дэндүү бага тоо. Гэтэл бидэнд ерөнхий зураачаас эхлээд гүйцэтгэх зураач, туслах зураач, жижиг хэрэглэлийн мужаан, тайзны машинист, тайзны ажилтан, архивын ажилтан, шуум техникч, оёдолчин гээд жинхэнэ уран бүтээлийг нуруун дээрээ үүрч явдаг арын албаныхан хэрэгтэй байна” гэсэн юм. Тэгэхээр өнөөдөр Монголын соёл урлаг, тэр дундаа тайзны урлагийг арын албаны мэргэжилтэнгүйгээр төсөөлөхийн аргагүй ч эдгээр уран бүтээлчдийг бэлтгэдэг сургууль цөөхөн. Төгсөөд гарлаа ч ажлын байр дутмаг гэх энэхүү хоорондоо нийцэлгүй тогтолцоог халж, өөрчлөх цаг нэгэнт болсон тухай энэ удаагийн нийтлэлд сэтгэгдлээ хуваалцсан уран бүтээлч бүхэн онцолж байсныг энд уламжилъя.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Боловсролын зээлийн сангийн жагсаалтыг задлахдаа хүний эрхийг ноцтой зөрчлөө
Боловсролын зээлийн сангийн жагсаалтыг задлахдаа хүний эрхийг ноцтой зөрчлөө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​