fbpx Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2.5 тэрбумын тохижилт хийнэ, худалдаа, үйлчилгээний барилга барихгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 16 секунд

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2.5 тэрбумын тохижилт хийнэ, худалдаа, үйлчилгээний барилга барихгүй

Олон нийтийн сүлжээнд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж буй "KFC garden" тохижилтын ажилтай холбоотой маргаан өрнөөд буй.

Тэгвэл тус газар дээр ямар ажил өрнөж байгаа талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (ҮЦХ)-гийн холбогдох албаныхнаас тодрууллаа.

“ҮЦХ-ийн газар дээр хувийн компани тохижилт хийж өгч байгаа анхны тохиолдол энэ биш”

ҮЦХ Ерөнхий архитектур Г.Уянга “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр хувийн болон төрийн байгууллагын санхүүжилтээр хийж байгаа тохижилт, ногоон байгууламжийн ажлын анхны тохиолдол нь “КFC garden” биш.

Өмнө нь дотоод, гадаад хамтын ажиллагааны хүрээнд байгууллагуудын санхүүжилтээр олон тохижилтыг хийж байсан. Жишээлбэл, “Сөүлийн ойн төгөл”, БНХАУ-ын Ойн яамнаас хийж өгсөн “Мини ботаник гарден” болон Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, JCI гэх мэт газруудтай хамтарч хийсэн тохижилт, ногоон байгууламжийн ажлууд олон байгаа. Эдгээрээс хамгийн том нь 8.4 га газарт хийгдсэн Мини ботаник гарден байдаг.

Одоо хийх гэж буй тохижилт бол цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн анхны төлөвлөлтийн хийгдээгүй байсан ажлуудын нэг. Үүнийг хэзээ нэгэн өдөр улс, нийслэлээс хөрөнгө гаргаж хийх л байсан. Тус газар нутаг дээр ногоон байгууламж, тохижилт хийх тухай жил болгон улсын төсөв рүү санал болгодог боловч төсөв орж ирэхгүй байсаар олон жил өнгөрсөн байна. Хөрөнгө мөнгө байхгүй нь улмаас саатаад байсан уг ажил дээр хувийн байгууллага тохижилт, ногоон байгууламж хийж өгч 100 хувь нийслэл рүү шилжүүлж өгөх ажил өрнөх гэж байна. Үүн дээр KFC-ын нэг ширхэг ч барилга байгууламж баригдахгүй. Нийт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажлыг хийхээр болсон.” гэлээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 973 га буюу азидаа зургаадугаарт ордог том газартай цэцэрлэгт хүрээлэн аж. Тус газрын доогуур нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр байдаг учир нэг метрээс доош гүн ухаж болохгүй буюу барилга байгууламж барьж болдоггүй байна.

"Тохижилт хийх олон санал ирдэг учир өндөр шалгуур тавьдаг"

ҮЦХ-ийн Орон Нутгийн Өмчит Төсөвт Үйлдвэрийн Газын дарга Ү.Оюунзул “Анх 2011 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн НИТХ-ын 53-р тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га талбай нь 183 га талбайд ерөнхий төлөвлөлт батлагдсан байдаг. Тэдгээр төлөвлөлтийн дагуу ногоон байгууламж болон тохижилтын ажил хийгдэх ёстой. Энэ төлөвлөлтийн дагуу явж байгаа талбай дээр хувийн компанийн санхүүжилттэй тохижилт, ногоон байгууламжийн ажил өрнөх гэж байна. Үүн дээр ямар нэгэн тохижилтын даалгавар болон ерөнхий төлөвлөгөө эвдсэн асуудал байхгүй.

Бидний зүгээс тус компанид газар дээр барилга барихгүй, худалдаа үйлчилгээ эрхлэхгүй, хөшөө дурсгал тавихгүй гэсэн шаардлагуудыг тавьж, ярьж тохиролцсон.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр дулааны улирал эхлэхээр хувь хүн болон байгууллагуудаас тохижилт хийх маш их саналууд ирдэг ч дутуу дулимаг зүйл хийх аюултай тул бид маш өндөр шалгуур тавьдаг” гэсэн юм.

Тэгвэл энэ асуудлын талаар Таван Богд Группийн Маркетинг хариуцсан захирал Ж.Оюунчимэгээс тодруулахад:

Олон нийтийн санал асуулгын давхацсан хариултаар иргэд ҮЦХ-нд тоглоомын талбай байгуулахыг хүссэн

- Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажлаа иргэдийн хүсэлтээр хотын захын дүүргүүд рүү хийх боломж байгаагүй юу?

"KFC брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд “Дутуугаа дүүргэ’’ компанит ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд ‘’Та нийгмийнхээ ямар дутуу хэсгийг дүүргэмээр байна’’ гэсэн судалгааг олон нийтээс авсан. Энэ судалгааны давхацсан хариулт нь ҮЦХ-нд тоглоомын талбай байгуулахыг хүссэн байдаг.

Учир нь тэнд дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламж гэхэд хэцүү шороотой талбай, төлбөртэй дугуй, хэдэн ТҮЦ, цөөхөн хэдхэн төлбөртэй, төлбөргүй тоглоом л байдаг. Бяцхан хүүхдээ салхилуулж тоглуулж байгаа ээж нарт тухтай суух сандал, нар, борооноос нөмөрлөх саравч байдаггүй. Ер нь хүрээлэнг тойрч алхахад хэдэн хөшөө л нэмэгдсэн байдаг гэж нийслэлийнхэн маань мэдэх биз ээ.

Заавал цэцэрлэгт хүрээлэнг сонгож байгаа 2 үндсэн шалтгаан байна. Бид хаана ч энэ төслөө хэрэгжүүлж болно. Гол нь дараа нь ногоон талбай, цэцэг, модыг хэн арчилж ургуулах уу? Тоглоомыг бүрэн бүтэн байдал, хүүхдэд аюулгүй байхад нь хэн анхаарал тавих уу? Гэдэг асуудал тулгарна. Та бүхэн мэдэж байгаа. Нийслэлчүүд жил болгон мод тарьдаг, байр хотхон болгон л чадлаараа гаднаа мод тарьдаг боловч хэд нь ургадаг билээ. Мэргэжлийн байгууллага л арчилж, ургуулж чадахаас биш хүн бүр нялх мод, эсвэл уулнаас үндэстэй мод авчирч суулгаад ч ургуулж чадахгүй байна. Нөгөөтээгүүр бид Орбитод байгуулчихвал, Улайстайн хүмүүс очиж чадах болов уу. Нисэхэд байгуулчихвал Дамбадаржаад амьдардаг хүмүүс очиж чадах болов уу. ҮЦХ-д зундаа гэхэд өдөртөө 15 мянган иргэд ирдэг юм байна. Хотынхон бүгдээрээ тал талаас зориод очдог газар. Яг өнөөдөр зүлгэн дээр суугаад амрах боломж байхгүй, шороотой байдаг, төлбөртэй дугуй, хүртээмж багатай тоглоомууд л угтдаг. Бяцхан хүүхдээ салхилуулж байгаа ээж нарт тухтай суух сандал, нар, борооноос нөмөрлөх саравч байхгүйг хүн болгон л мэдэж байгаа.

- Тус талбай дээр KFC бүтээгдэхүүнээ худалдаалах уу?

Тийм юм огт байхгүй. Таван Богд Фүүдс компанийн зүгээс KFC брэндийнхээ 10 жилийн ойн хүрээнд иж бүрэн тохижилттой тоглоомын талбай, амарч зугаалах хэсэг, усалгааны систем бүхий ногоон талбайг хүлээлгэж өгөхөөр бэлтгэл ажилдаа ороод байна. Анхнаасаа үйлчилгээний салбар нээх тухай уг төсөлд огт тусгагдаагүй бөгөөд цэвэр нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа ажил болно. Иймэрхүү зорилгоор хийгдсэн Сөүлийн, JCI, Монгол цэргийн, геологийн газрын нэрэмжит тохижилттой газруудтай яг ижилхэн.

- Бүтээн байгуулалтын ажлын хэдэн хувь нь цементэлсэн талбай, хэдэн хувь нь ногоон байгууламж байгаа вэ?

Бүтээн байгуулалтын 50 гаруй хувь нь ногоон байгууламж . Үлдсэн нь цемент бус Олон улсын стандартад нийцсэн аюулгүй байдлыг бүрэн хангасан резинэн зөөлөвчтэй зам, хүүхдийн тоглоомын талбай, гулсуур, ээжүүд маань суух сүүдрэвч суудлаас бүрдэж байгаа.

- "KFC land" нэрийн тухайд болон энэхүү төслөө ашгийн бус нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа гэж үзэж байгаа бол яагаад илт маркетингийн өнгө аяс шингээсэн зүйлсийг оруулсан бэ?

- Төслийн нэр "Аз жаргалын хотхон" буюу "KFC land". Төслийн нэр, тохижуулсан талбайн нэр хоёрыг ялгаж ойлгоосой. Нэрэнд нь биш бяцхан үрсийнхээ төлөө хийх гэж байгаа зүйлсэд хийх зүйлд маань анхаараасай гэж хүсэж байна.

Түүнчлэн Энд нэг ч ширхэг мод, бутыг бид сүйтгээгүй. 10 төрлийн 344 мод тарина, 362 метр. кв талбайг шар хуайс модоор хашаалж байгаа. Нэмээд 4720 метр.кв талбайг усалгааны иж бүрэн автомат системээр зүлэгжүүлж, цэцэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл бүрэн усалгаатай, тойроод явдаг биш, дээр нь суугаад, хэвтээд тухалж болох, олон улсын стандартад нийцсэн эрүүл, аюулгүй ногоон байгууламжийг бид нийслэлчүүддээ хүлээлгэж өгнө" гэлээ.

Улсын хэмжээнд 5.3 сая төл мал бойжиж байна
Улсын хэмжээнд 5.3 сая төл мал бойжиж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​