fbpx “Хуучин” Астанагийн шинэ төрх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 0 секунд

“Хуучин” Астанагийн шинэ төрх

Астана хотын хуучин хорооллоор алхаж явахад угсармал орон сууц, хоёр давхар соёлын төв, нэгдүгээр давхрыг нэгтгэсэн үйлчилгээний газрууд гээд Улаанбаатарыг санагдуулах зүйл олон бий. “Танил” энэ хэсгээс холгүй төв рүү дөхөхөд орчин үеийн өвөрмөц дизайнтай шилэн барилгууд, зай талбай, зогсоолыг ухаалгаар шийдсэн бүтээн байгуулалтууд ид өрнөж байна.

Парламентын болон Ерөнхийлөгчийн ордон, Тусгаар тогтнолын ордон, Пирамид барилга, Төв Азидаа хамгийн томд тооцогдох болсон үүдээ нээгээд удаагүй байгаа гоёмсог моск (шашны сүм) гээд нийслэл хотын нэрийн хуудас болсон уран нарийн барилгууд хараа булаан сүндэрлэх аж.

18 сая хүн амтай БНКУ-ын хүн амын 10 хүрэхгүй хувь нь нийслэл Астанад амьдардаг. 2021 оны байдлаар тус хотын хүн ам 1.2 саяд хүрсэн гэж Казахстаны Үндэсний эдийн засгийн яамнаас мэдээлсэн байдаг ч албан бус тоогоор 1.6 саяд хүрсэн гэлцэнэ.

Хуучны боловч шинэ хөрш Казахстанд гурав дахь удаагаа зочлоход хаврын урь ороод хотын гудамж нь цэмцгэр, цаг агаар тогтуун угтлаа. Хөрш гэдэг үгийг сонгосон маань учиртай. Монгол Улс хэдийгээр Казахстантай шууд хил залгадаггүй ч хамгийн баруун цэгээс Казахстаны зүүн цэгийн хооронд 40 километр зайтай. Цаасан дээр эхлүүлсэн дипломат харилцаа 30 гаруй жил болж байгаа боловч түүнээс хэд дахин удаан хугацааны өвөрмөц харилцаа манай хоёр улсад бий. “Казахстаны монголчууд, Монголын казахууд” гэж аль аль талдаа өөриймсөх нь улс орны дипломат харилцаанаас илүүтэй ард түмэн хоорондын энгийн харилцаанаас эхтэй.

“Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Казакстан Улсад Монголын 4000 орчим иргэн оршин сууж байна. 1992 оноос хойш Монголын 60 гаруй мянган иргэн БНКУ-д ирж, тэднээс 58 мянга орчим нь Казакзстаны иргэн болсон. Харин 1811 хүн Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээсэн” хэмээн тус улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд Д.Баярхүү манай сонинд ярилцлага өгөх үеэрээ онцолж байв.

“Монгол Улсад казахууд голдуу амьдардаг Баян-Өлгий аймаг гэж бий” хэмээн сонирхуулахад зөөгч, худалдагч, зочид буудлын ажилтан гээд хаана ч очсон “Ямар гоё юм бэ? хэмээн талархан хүлээж авах нь казах түмний зочломтгой зангийн нэг илрэл байв. Ямартай ч Баян-Өлгийчүүдээр төсөөлөгдөн хэдий нь хуучны мэт санагдах болсон энэ хотод ирэхэд бидний мэдэхгүй шинэ хот сүндэрлэн байгаа юм байна гэсэн бодол эрхгүй төрж байлаа.

Боловсролд анхаарсан Казахстан

Төв азидаа хамгийн томд тооцогдох сүм үүдээ нээгээд удаагүй байна.

Казахстаны төрийн байгууллагад голдуу залуучууд ажиллана. Тэдний олонх нь хамгийн багадаа гурван хэлээр чөлөөтэй ярьж байгаа нь анхаарал татаж байлаа. Мэдээж үндэснийхээ өв болсон казах хэлээс гадна орос хэл төрийн хэл учир тэд хос хэлтнүүд. Харин сүүлийн жилүүдэд англи хэлийг төрийн хэлний төвшинд үзэх болжээ. Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэнд зочилж байх үед ч тус хүрээлэнгийн захирал энэ талаар ярьж байлаа. “Орос, казахаас гадна англи хэлтэй байж илүү их амжилтад хүрнэ” хэмээн тэр нэмж хэлсэн.

Ерөнхийлөгч асан Н.А.Назербаевын санаачлагаар 2000-аад оны эхэн үеэс гадаад руу залуусыг олноор сургах бодлого явуулжээ. Тэдгээр залуусын түрүүч нь эх орондоо ирээд ид ажиллаж байна. Ямартай ч гурван удаа зочлоход угтаж авсан Гадаад яамны болон Мэдээллийн яамны ажилтнууд бүгд Их Британи, Америк, Европт сургууль төгссөн, гурав болон түүнээс дээш хэлтэй, мэргэшсэн залуу боловсон хүчнүүд байлаа.

“Цементэн ширэнгэ” үгүй

Caption

Хөгжил гэдэг зөвхөн өндөр байшингуудаар хэмжигдэхгүй. Хүн амьдрах тав тухтай байдлыг хангасан, жирийн иргэдийн амьдралын энгийн хэв маягт нийцсэн, эрүүл аюулгүй орчныг бий болгох нь хөгжлийн хамгийн гол үзүүлэлт. Тэгвэл өдөр тутмын амьдралд асар их стресс нэмдэг олон асуудлыг энгийнээр шийдэж, иргэддээ ээлтэй орчныг бүрдүүлэхэд багагүй анхаарчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам хөндлөн гарахад саад болдог, хүүхдээ түрээд явахад тулгардаг чулуу, замын хаалт гээд манай хотын иргэдийн өмнө тулгардаг олон бэрхшээл энд алга.

Мэдээж зөвлөлтийн үед баригдсан хотуудын адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг анхнаасаа шийдчихсэн байсан уу гэвэл үгүй. 1992 онд Казахстан улс тусгаар тогтнолоо зарлахад Акмола нэртэй байсан энэхүү хотыг 1997 оноос Астана хэмээн нэрлэж, 1998 оноос нийслэл хот болгох зарлиг гарч, Алматы хотоос төр захиргааны төвүүд нүүж ирсэн түүхтэй. Хааш хаашаа 250 орчим км хэмжээтэй өргөн талбайд шинэ нийслэлээ байгуулахаар сонгосон нь ч учиртай. Цэлгэр уужуу энэ газарт задгай салхитай учир утаа тогтож хөшилдөхгүй нь хамгийн гол давуу тал гэсэн. Мөн нэгэнт Алматыгаас нийслэл хотоо нүүлгэж байгаагийнх зохион байгуулалтад онцгой анхаарчээ. Аль болох шигүү барилгаас татгалзаж, уужуу цэлгэр байлгахаар зорьсон байна.

Шинэ бүтээн байгуулалтын дүнд өндөр байшингууд баригдаж байгаа ч манайх шиг зохион байгуулалтгүй “цементэн ширэнгэ” үгүй. Барилга хоорондын зайг уужуу байлгахын зэрэгцээ зогсоол, налуу зам, өргөн чөлөө, хүүхдийн тоглоомын талбай, хөгшид нарлах талбай, спорт төв болон ногоон байгууламжийг хангалттай бий болгож цогц байдлаар шинэ хотоо байгуулж байгаа гэв. Хотын шинэ өнгө төрхийг бий болгоход Японы Кишё Күрокава болон Английн Норман Фостер зэрэг алдарт архитекторууд ажиллажээ.

Гэр хорооллыг бууруулах орон сууцжуулах хөтөлбөр ч энд хэрэгжиж байна. Сонирхуу­лахад, орон сууцны үнийн хувьд дундаж нэг өрөө байр монгол мөнгөөр 100 орчим сая төгрөгийн үнэтэй гэнэ. Харин төрийн албан хаагч жирийн ажилтны цалинг асуухад дунджаар дөрвөн сая орчим төгрөг байдаг гэв.

Түгжрэлгүй Астана

Астанагийн бүтээн байгуулалтаас атаархмаар санагдсан хамгийн гоёыг нь нэрлээч гэвэл хамгийн түрүүнд түгжрэлгүй зам гэж хариулна.

Астанагийн аль ч цэгээс таксигаар явахад 10-15 минутад хүссэн газраа хүрнэ. Хамгийн багадаа гурван эгнээ, зарим өргөн чөлөө нь дөрвөн эгнээ замтай, хоёр урсгалтай юм. Мөн гэрлэн дохиог ухаалгаар зохицуулж зорчигч гарцан дээр ирээд товчлуур дармагц гэрлэн дохио асаж явган хүний ногоон гэрэл асах боломжтой. Мөн дөрвөн замын уулзварт хоёр тийш хөндлөн гарцнаас гадна ташуу гарц байгуулсан нь цаг болон түгжрэлийг бууруулах ач холбогдолтой санагдсан. Ямартай ч олон эгнээ замаас гадна ухаалаг гэрлэн дохио, гарцаар тохижуулсан нь түгжрэлгүй Астанагийн нэг нууц юм.

Бүтээн байгуулалтаас гадна литр бензин манайхаас хоёр дахин хямд үнэтэй. Бензиний хувьд ийм бага ханштай байгаа нь нийтийн тээвэр хөгжихөд багагүй нэмэртэй. Нийтийн тээвэрт мөн 100 хувь цахилгаан буюу эко автобус үйлчилдэг юм байна.

Астанагийн санхүүгийн төв Их Британийн эрх зүйн зарчмаар ажилладаг

Астанагийн олон улсын санхүүгийн төв. Астана хотын төв хэсэгт байрлах энэхүү санхүүгийн томоохон төв нь бүс нутагтаа төдийгүй Азид нөлөөгөө бэхжүүлэх том амбицтай. Шил толь болсон гоёмсог байгууламжид 2018 оноос үйл ажиллагаа эхэлсэн тус төв нь санхүүгийн салбар дахь бүхий л үйл ажиллагааг цогцоор явуулдаг. “Манай улсад хөрөнгө оруулагчдыг их багаар ангилахгүй ижил тэгш цогц үйлчилгээ үзүүлэх нь бидний зорилго” хэмээн тэд ярьж байна. Эдийн засгийн хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд олон улсын компаниудтай олон улсын хуулиар ярилцах зохицуулалт хийсэн нь маш оновчтой санагдав. “Бид зөвхөн Казахстаны хуулиар бус олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Их Британийн эрх зүйн зохицуулалтаар асуудлыг шийдэх учраас хөрөнгө оруулагчдад маш ээлтэй байх болно” гэж тус санхүүгийн төвийн захирал ноён Рэнат Бэктуров ярьж байна. Санхүүгийн бүх төрлийн үйл ажиллагаанаас гадна шүүх, арбитрын төв, олон улсаас хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг татах, технологийн болон ногоон төслүүдийг хөгжүүлэх, мэргэжлийн сургалтад хамрагдах боломжийг энд олгодог байна.

2023 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар Астанагийн олон улсын санхүүгийн төвөөр дамжуулан Казахстаны эдийн засагт нийт 8.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Эдний харьяалалд одоогоор 73 өөр орны 1800 гаруй бүртгэлтэй компани байдаг бөгөөд 270 гаруй лицензтэй компани 35 өөр төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг гэв. Мөн санхүүгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг ОУСК-ийн оролцогчдод татварын таатай тогтолцоо бий болгосон бөгөөд татварын ил тод байдлын дэлхийн стандартад нийцдэг юм байна.

Үргэлжлэл бий.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Нямбаатар: Н.Удаанжаргалын байршлыг тогтоосон
Х.Нямбаатар: Н.Удаанжаргалын байршлыг тогтоосон
 
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​