fbpx Таван сарын хугацаанд Бахмутын ойролцоо Оросын 20,000 гаруй цэрэг амь үрэгдсэн тухай АНУ-ын тал мэдээллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 23 секунд

Таван сарын хугацаанд Бахмутын ойролцоо Оросын 20,000 гаруй цэрэг амь үрэгдсэн тухай АНУ-ын тал мэдээллээ

Дорнод Украины Бахмут хотын төлөөх тулалдаанд сүүлийн таван сарын хугацаанд Оросын 20,000 гаруй цэрэг амь үрэгдсэн тухай АНУ-ын албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ. Үүний тал орчим нь хувийн зэвсэгт хүчний Вагнер компанийн хөлсний цэргүүд гэнэ.

Бахмутын тулаанд бас Оросын 80,000 орчим цэрэг шархадсан гэж тооцоолж байгаагаа Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби тагнуулын байгууллагын дүгнэлт дээр үндэслэн мэдээлсэн байна.

Бахмут хотод дайнаас өмнө 70,000 орчим хүн оршин сууж байсан гэдэг. Тэгвэл Оросын талын хохирлын нийт хэмжээ энэ тооноос давж байна.

Одоо тус хотод цөөн мянган энгийн иргэн үлдсэн гэдэг. Бахмут хотыг эзлэх тулаан өнгөрсөн оны зунаас хойш үргэлжилж байгаа.

“Бахмутаар дамжуулан Донбасыг бүхэлд нь хяналтдаа авах Оросын оролдлого бүтэлгүйтсэн гэж бид үзэж байна. Оросын тал өнгөрсөн хугацаанд бодитой стратегийн ач холбогдолтой ямар ч газар нутгийг булаан авч чадсангүй. Бид Оросын талын нийт хүн хүчний хохирлыг 100,000 гаруй, үүнээс 20,000 гаруй нь байлдааны ажиллагааны үеэр амь үрэгдсэн гэж үзэж байна” гэж Жон Кирби өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхнээс хойших тоо баримтыг тэр ийнхүү дурдсан байна.

Мэргэжилтнүүд Бахмут хотын стратегийн ач холбогдол бага гэж үздэг. Украины тал Бахмутыг хамгаалах тулаанд дайсны талаас аль болох их хохирол учруулах чухал гэж үзэж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан.

Харин Оросын армийн удирдлагуудын хувьд ямар нэг ялалт байгуулж, Кремльд сайн мэдээ дуулгах нь нэн чухал болсон гэж ажиглагчид үзэж байна.

Бахмутын төлөө тулаанд Оросын талаас Вагнер групп гол үүрэгтэй оролцож байгаа.

Гэхдээ тус байгууллагын тэргүүн Евгений Пригожин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр өгсөн ярилцлагадаа Оросын албан ёсны арми дэмжлэг үзүүлэхгүй бол Бахмутаас ухрахаа мэдэгдсэн юм.

Тэрбээр Украины армийн удахгүй эхлүүлэхээр бэлдэж буй сөрөг довтолгооны өмнө Оросын ард түмэнд худал мэдээлэл түгээхгүй байхыг ОХУ-ын батлан хамгаалах яамны удирдлагуудад анхааруулж байв.

“Бид Оросын ард түмэнд худлаа ярихаа зогсоож, бүх үнэнийг хэлэх хэрэгтэй” гэж Пригожин энэ үеэр хэлсэн юм.

Хэдийгээр Вагнер групп их хохирол амссан ч ар араас нь шинэ анги нэгтгэлүүдийг нэмж тулаанд оруулсаар байгаа тул байлдааны ажиллагаа маш хүнд нөхцөлд үргэлжилж буйг Украины хуурай замын зэвсэгт хүчний командлагч, генерал Олександр Сирський өчигдөр мэдээлжээ.

“Гэхдээ дайснууд хотыг бүхэлд нь хяналтдаа авч чадахгүй” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалаас үүдсэн хохирлыг үнэлэв
Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалаас үүдсэн хохирлыг үнэлэв
 
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​