fbpx Онгоцны шатахууныг хямдруулах онцгой зохицуулалттай хууль
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 5 секунд

Онгоцны шатахууныг хямдруулах онцгой зохицуулалттай хууль

Улсын их хурлын намрын чуулганаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Монгол Улс өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд дотоодод борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханш, ОХУ болон бусад орноос нийлүүлж буй бүтээгдэхүүний импортын үнэ буюу хил үнээс 74-77 хувиар шууд хамаардаг.

Монгол Улсад онгоцны түлшний үнэ 2019 оны байдлаар бусад оронтой харьцуулахад дунджаар 28.8 хувиар өндөр үнэтэй байна. Үүнээс шалтгаалж мөн онд дотоодын иргэний агаарын тээвэрлэгчид нийт хэрэглээний 43 хувийг дотоодод, 57 хувийг гадаад улсад сумласан. Мөн гадаад улсын агаарын тээвэрлэгч компаниуд өөрийн онгоцоо зайлшгүй тохиолдолд манай улсад сумлаж байгаа юм. Тэгвэл хуулийг шинэчилсэн гол концепци нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсад агаарын тээвэр хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч буй агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэхийг зорьж байна. Мөн олон улсын болон үндэсний стандартад нийцсэн, зах зээлийн үнэтэй өрсөлдөхүйц, найдвартай эх үүсвэрийг бий болгох, олон улсын болон орон нутгийн нислэгийн зардлыг хямдруулах боломж бүрдэх ач холбогдолтой гэж хууль санаачлагчид тайлбарласан. Тодруулбал, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын менежментэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буй юм. Оны эхнээс хэрэгжиж эхлсэн энэхүү хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.

-Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь газрын тосны бүтээгдэхүүний олон улсын биржийн үнийг судлах, импортлогчийн нийлүүлэгчээс худалдан авах үнийг хянах.

-Газрын тосны боловсруулах үйлдвэр гэж газрын тос, нүүрс, нүүрс-устөрөгчийн нэгдлүүдийг энгийн болон гүн боловсруулалтын аргаар бүтээгдэхүүн гаргаж авах зориулалт бүхий байгууламжийн цогцолборыг хэлнэ.

-Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн нэрлэгийн явцад гарсан үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, эсвэл дараагийн шатны боловсруулалтад орох нүүрс-устөрөгчийн химийн нэгдлүүдийг дайвар бүтээгдэхүүн гэнэ.

-Газрын тосны бүтээгдэхүүний нөөц нь улсын болон компанийн нөөцөөс бүрдэнэ.

-Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээ, туршилт хийх итгэмжлэгдсэн лабораторитой байна.

-Үйлдвэрлэх бүтээгдэхүүн дэх түүхий эдийн орц, найрлага, хувь хэмжээ, боловсруулалтын аргыг тусгасан үйлдвэрлэгчийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаар батлуулсан технологийн стандарт.

-Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдагч, бүтээгдэхүүн хадгалж байгаа этгээд дахин ашиглахаа больсон агуулах, сав, тоног төхөөрөмжийг зайлуулах, газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдлийг цэвэрлэх, газрыг тэгшилж хөрсийг хэвийн байдалд оруулан хүний эрүүл мэнд, байгаль орчинд хоргүй болгож нөхөн сэргээж ургамалжуулна.

-Бүх төрлийн шатахууныг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр импортлох бөгөөд импортлогч олон улсын стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлоно.

-Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан агаарын хөлгийн түлшнээс бусад бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Үндсэн хуульд орох онцлох гурван өөрчлөлт
Үндсэн хуульд орох онцлох гурван өөрчлөлт
 
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​