fbpx Д.Сумъяабазар: Том төсөл дагасан жижиг зовлонгоор улс төр хийх хэрэггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 10 секунд

Д.Сумъяабазар: Том төсөл дагасан жижиг зовлонгоор улс төр хийх хэрэггүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.

 

-"Оюутолгой"-д тавьсан татварын актын дийлэнхийг "Рио тинто" хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм билээ. Талууд ойлголцож чадахгүй бол Арбитрын шүүхэд очих хэмжээнд хүрсэн гэх юм. Энэ талаарх яриа хэлэлцээр ямар шатанд явна вэ?

 

-Засгийн газраас ажлын хэсэг гаргасан, ажиллаж байна. Зарим тохиолдолд ойлголцохгүй зүйл гарч байгаа нь үнэн. Гэхдээ Засгийн газар боломжийн хэмжээнд шахаж ажиллаж байна. Бид зардлын хэтрэлтэд хяналт тавих, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх гэх мэт үндсэн зарчмын шаардлагыг тавьж байгаа. УИХ-ын төлөөлөл болон ерөнхий аудитор гээд манай захиргааны талын бүх институц "Оюутолгой"-д хяналтаар орсон гэж ойлгож болно. Бүгд л нэг дүгнэлтэд хүрч байгаа. "Оюутолгой"-д тавьсан татварын тухайд ямар ч байсан ажлын хэсгийнхэн нэгдсэн дүгнэлтээ гаргаад ирэг. Үүний дараагаар хэрхэхээ эргэж ярилцаж таарна. Ер нь нэг удаагийн уулзалтаар асуудлыг шийднэ гэж байхгүй. Оюутолгой бол маш том төсөл учраас жижиг зовлон их бий. Жижиг зовлонгоор улс төр хийх хүн харамсалтай нь олон байна. Монголын төсөл учраас эх орноо бодоод жаахан ул, суурьтайгаар асуудалд хандаач гэж хэлмээр байна. Энэ төсөлд алдаатай зүйл байна уу гэвэл байна. Үүнийг засахад бидэнд тодорхой хугацаа хэрэгтэй, хүн хүч ч шаардана. Үүний дараа талууд ойлголцож байж дэлхийн хэмжээний төслөө Монгол Улсад үр өгөөжтэй байдлаар урагш нь явуулна шүү дээ.

 

-35 төрлийн татварын актаас "Рио тинто" 25-ыг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн.Тухайлбал, ямар актыг хүлээж авахгүй байгаа юм бэ?

 

 -Ажлын хэсгийн дүгнэлтээ эцэслэн гарахаар нарийвчилсан мэдээлэл өгье. Ямар ч байсан бид ойлголцохын төлөө л ажиллаж байна. Хугацаа, хүч шаардсан уулзалт болж байгааг дурдахад илүүдэхгүй болов уу.

 

-Оюутолгойд цахилгаан станц барих ажил хэр урагшилж байна вэ. Эрчим хүчээ төлбөртэй авч байгаа ийм үед уг цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулах нь нэн тэргүүний зорилт байх? 

 

-"Оюутолгой"-н ТУЗ-ийн даргыг дуудаж санал солилцсон. Цахилгаан станцыг компанийнхан өөрсдөө барих бүрэн боломжтой гэдгээ хэлсэн. Одоогийн төсөвт өртөг нь 750 сая ам.доллар. Цаашдаа бага хэмжээгээр өсч магадгүй. "Оюутолгой" компанийн зүгээс цахилгаан станцыг өөрсдийн байршилд барих сонирхолтой юм билээ. Үүнийг Засгийн газар хооронд ярилцаж байж шийдвэр гарч таарна. Салбар яамны байр суурь бол Оюутолгой, Тавантолгойн төслийг хувь нийлуулсэн байдлаар явуулахад болохгүй гэх газаргүй гэж үзэж байна. Энэ талаар аман байдлаар санал солилцсон. Цахилгаан станцын хөрөнгө санхүүг "Оюутолгой" компани гаргах ёстой. Харин "Эрдэнэс Тавантолгой"-н зүгээс нүүрсээ цаг тухайд нь нийлүүлээд явах боломжтой гэж хараад байгаа юм. Энэ нь эрүүл хувилбар. Яагаад гэвэл бид "Тавантолгой"-д IРО хийх гэж байгаа учраас. Хоёр төслөө уялдуулбал Тавантолгойг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахад түлхэц болно гэж харж байгаа юм.

 

-Багануурын цахилгаан станцын ажлын явцын талаар та мэдээлэл өгнө үү?

 

 - Багануурын станцыг барихаас өмнө технологийн асуудал бий. Тухайлбал, 700 мВт-ыг дулааны эрчим хучний шугам дийлэхгүй юм билээ. Тэгэхээр бид технологио өөрчлөхөөс аргагүй болж байна. Жишээлбэл, 150-ын дөрвөн шугам барьж байж төвийн дулааны эрчим хүч хангах шугамд холбогдохгүй бол одоогийнх нь даац хүрэхгүй. Ийм өөрчлөлтийг хийгээд оруулаад ирвэл Багануурын цахилгааны станцын төслийг дэмжих боломжтой. Ер нь эрчим хүчгүйгээр том төслүүдийг явуулах ямар ч боломжгүй. Жишээлбэл, өмнөд Монголын бүс нутагт эрчим хүчний дутагдалд орсон таван уурхайд бид очоод ирлээ. Зүүн бүсэд ч ийм үйлдвэрүүд байна. Зарим нь бүр түр зогсолт хийсэн байх жишээтэй. Энэ мэт эрчим хүчний дутагдлыг бид яаралтай зохицуулахгүй бол цаг алдах эрхгүй болсон. Юуны өмнө энэ асуудлыг УИХ-аар оруулж, тогтоол шийдвэрт нь тусгаснаар эргээд Засгийн газарт чиглэл өгөх асуудлыг бйрын хугацаанд шийдэхгүй бол болохгүй нөхцөл үүссэн. Ингэж эрчим хүчний салбарыг тэлэх зайлшгүй шаардлага үүссэн.

 

-Засгийн газраас газрын тосны үйлдвэр барих ажлыг эхлүүлсэн. ТЭЗҮ хэдийгээр бэлэн болох вэ?

 

-Энэтхэг улстай газрын тосны салбарт хамтарч ажиллах буюу үндэсний хэмжээний төсөл хэрэгжүүлэх ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Энэ оны гуравдугаар улиралд багтаан үндсэн ажлаа эхлүүлэх зорилготой. Энэ сарын 21-нд Италийн аудитын компанийн боловсруулсан дүгнэлттэй уялдуулаад ТЭЗҮ-ийн танилцуулгыг хийж таарах байх. Ингэснээр ирэх зургаадугаар сарын 20 гэхэд Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ эцсийн байдлаар бэлэн болох юм. Засгийн газрын зүгээс үйлдвэр барихад 1.2 тэрбум ам.долларын төсөвт өртөгтэй байхад болно гэдэг тооцоог хийж, санхүүжүүлэгч байгууллагад дамжуулсан. Улмаар 2022 оны сүүл гэхэд ажил хүлээлцэх зорилготой ажиллаж байна.

 

-Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар 1072 хувьцаанаас иргэдэд ногдол ашиг хүртээх талаар ярьж байгаа.Энэ хэр боломжтой хувилбар вэ, салбарын сайдын хувьд та бодит мэдээлэл өгнө үү?

 

-Энэ талаар ярихын тулд эхлээд Баялгийн сангийн тухай ойлголт руу орох болчихоод байгаа юм. Ер нь Монгол Улс үндэсний хөгжлийн баялгийн сантай болох цаг болсон.Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт өерчлөлт оруулах шаардлага байгаа юу гэвэл тийм. Гэхдээ төрийн өмчит үйлдвэрийн газруудыг үнэ цэнэтэй болгох, үйл ажиллагааг нь олон улсын стандартад нийцүүлснээр үр ашгийг нь олон нийтээрээ хүртэх нь гол агуулга байх учиртай.Үүнд бэлэн, хамгийн боломжтой төсөл нь "Эрдэнэс Тавантолгой"-г эдийн засгийн эргэлтэд оруулах. Улмаар энэ компанийг олон улсын стандартад нийцсэн, засаглал сайтай болгох буюу улс төрөөс ангид байлгах явдал. Аль нэг нам, хүчин ялалт байгуулснаар томоохон улсын үйлдвэрийн газруудыг өмчилдөг байдалд цэг тавих цаг хэдийнэ болсон. Бид 28 жил ардчиллаар замнахдаа ололттой ч сөрөг тал байна. Энэ бүгдийг засч залруулахын тулд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа учраас энэ чиглэлд ажиллаж байна. Мэдээж уул уурхайн салбар бол эрдэс баялгийн ч салбар. Энэ салбар зөв бодлогоор явж гэмээнэ бусад салбараа дэмжиж таарна. Зөвхен 1072 хувьцааг "амилуулж", иргэдэд 300 мянган тегрөг хуваарилснаар эдийн засагт тулгамдсан асуудлыг шийднэ гэвэл өрөөсгөл. Эдийн засгийг солонгоруулахын тулд сууриар нь, цогцоор нь шийдэх учиртай. Үүний тулд адаглаад хууль, эрх зүйн давхардал хийдлийг арилгах шаардлагатай байна.

 

-Ерөнхийлөгч бүх иргэнд ногдол ашиг хуваарилах, цаашлаад хувьцаа тараах хувилбарыг яриад байгаа шүү дээ?

 

-Хувьцааг иргэдэд тараах санал бол сайхан. Үүнийг хүн бүр таатай хүлээж авна. Гагцхүү энэ нь хөгжлийн бодлого мөн эсэхийг бид эргэж харах ёстой. Мэдээж Ерөнхийлөгчийн тавьж буй саналыг хөгжлийн бодлоготойгоо уялдуулж явуулах ёстой гэж харж байна. Гэхдээ улс төрийн намуудад сонгуулиар амласан зүйлүүд байдаг. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд төрийн бодлоготойгоо уялдуулах ёстой юм. Энэ ажлын эхлэл болгож, "Эрдэнэс Тавантолгой"-н танилцуулгыг удахгүй УИХ, Засгийн газарт оруулна. Ингэхдээ 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ компанийг олон улсын стандартад нийцуүлсэн байдлаар явуулах бодлого боловсруулсан. Олон улсын зах зээлээс хөрөнгө босгох бүрэн боломжтой. 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах ажлыг бид хийнэ. Зөвхөн ногдол ашиг хуваарилчихаад засаглалын хэлбэрийг хэвээр нь үлдээнэ гэвэл хүлээн зөвшөөрхгүй.

 

-Хуулийн давхардлыг арилгах талаар салбар яам ямар бодлого боловсруулж байна вэ? 

 

-Зах замбараагүй олон хууль, эрх зүйн зохицуулалтын давхардал хийдэл улс орны хөгжлийг уруу татаж байна уу гэвэл үүн шиг үнэн зүйл байхгүй. Тэгэхээр бид эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Үндсэн хуулийн өерчлөлтийг хийх ёстой. Үүний дараагаар улс орны хөгжлийг түгжиж байгаа буюу засаглал хоорондын ойлгомжгүй байдлыг шийднэ. Өнөөдөр Монгол Улс ямар засаглалтай нь ойлгомжгүй болчихсон. Хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай болчихоод байна шүү дээ. Үүнийг нэг талд нь гаргах хэрэгтэй. Газрын доорх баялаг бол ард түмний өмч бөгөөд төрийн мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Үүний дагуу бид цаашдаа баялгийн шударга хуваарилалт хийхийн тулд ямар зохион байгуулалт хийх вэ гэдэг нь л баялгийн сан юм шүү дээ. Тэгэхээр баялгийн сан гэдгийг зөвхөн 

Ирээдүйн өв сангийн хуулийн зохицуулалтаар хөрөнгийг буцааж тараах хэлбэрээр биш хуримтлалыг ирээдүйдээ үлдээх ёстой гэдэг асуудлыг нэгдүгээрт тавих учиртай юм. Ирээдүйн өв сангийн тухай хуультай зэрэгцүүлээд үндэсний хөгжлийн баялгийн сангийн эрхзүйн зохицуулалтыг өргөн барина. Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд яагаад алдагдалтай ажиллаад байгаа юм, төр яагаад муу менежер байх ёстой юм. Эдгээр дутагдлыг залруулахын тулд бид зохион байгуулалтад орж, Монгол төрийн бодлогыг үүнд чиглүүлэх ёстой гэж харж байгаа юм. Манай Засгийн газар эдгээр зохицуулалтыг богино хугацаанд эрчимтэй хийх ажлыг эхлүүлээд явж байна. Эрдэс баялгийн салбарын хууль, эрх зүйн давхардлыг арилгахын тулд хуулийн зохицуулалтыг энэ хаврын чуулганд өргөн барихад бэлэн болсон. Жишээ нь алтны зохицуулалтыг нарийн хийж өгөөгүй учраас хувиараа, гар аргаар алт олборлодог хүмүүс олширсон. Орлогоо нуун дарагдуулдаг, татвараас зугтаадаг байдал хаа сайгүй болсон учраас татварын багц хуулийн өөрчлөлтийг оруулж ирэхэд бэлэн болсон 

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн"сонин

Энэ өдрийн зурхай
Энэ өдрийн зурхай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​