fbpx Цэвэр эрчим хүчинд шилжиж, CO2-оос ангижрах давхар нүүдлээрээ их наяд долларын зах зээлээс хөрөнгө татах боломж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 32 секунд

Цэвэр эрчим хүчинд шилжиж, CO2-оос ангижрах давхар нүүдлээрээ их наяд долларын зах зээлээс хөрөнгө татах боломж

Улаанбаатар хотод сүүлийн 30, цаашилбал 1960-аад оноос хойш болоогүй их хэмжээний үер бууж, эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгөө усанд харамсалтайгаар үйсэн хүнд өдрүүд өнгөрч байна. Яг ийм цаг үеийг туултлаа нийслэлчүүд бид уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйлийг ингэж бие сэтгэлээрээ төдийлөн мэдрээгүй явж ирсэн нь үнэн билээ.

Харин дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол бодитой төдийгүй олон жил ярьсаар ирсэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг тооцох, үүнд тохирсон улсын хэмжээний томоохон бодлого төлөвлөгөөтэй байх шаардлагатайг улам олон тохиолдох болсон гамшигт үзэгдлүүд ийнхүү сургамжилж байна. Ялангуяа, дэлхийн дулаарлын энэ нөлөөнд эмзэг бүлгүүд илүүтэй өртдөг тул нийгмийн дийлэнх хэсэг нь ядуу байгаа Улаанбаатар хот, Монгол Улсад бүхий л түвшинд анхаарах шаардлагатай болсныг дохиолсоор. Товчхондоо бол дэлхийн дулаарлын эсрэг идэвхтэй хөдөлж, дасан зохицоход анхаарах цаг болжээ.

Уур амьсгалын өөрчлөлт ба нэг их наяд долларын хөрөнгө оруулалт

Үүний тулд Монгол Улс маш олон ажил хийх шаардлагатай. Түүнд зориулсан хөрөнгө оруулалт шаардлагатай.

Тэгвэл дээр дурдсан яг энэ асуудлын нөгөө талд, улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэх, тэр тусмаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлт болохуйц үйл хэргийг дэмждэг санхүүгийн томоохон боломж үүсэн бий болоод 10 жил болж байна. Энэ бол хөгжиж буй орнуудыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чадамжтай болж дасан зохицоход нь өндөр хөгжсөн орнууд үүрэг хүлээж туслах санхүүгийн механизм бөгөөд уг санхүүжилт их наяд доллароор хэмжигдэж байгаа юм. Тодруулбал, дэлхийн агаарын дундаж температур 2 градусаар нэмэгдэхэд хүргэж, хүлэмжийн хий ихээр ялгаруулж ирсэн баян орнууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ихээр өртөж байгаа Монгол шиг хөгжиж яваа болон ядуу буурай эмзэг орнуудад дэмжлэг үзүүлэх замаар хариуцлага хүлээж, температурын өсөлтийг 1.5 градуст барих дэлхийн зорилтыг хэрэгжүүлэх зорилготой сан.

Тухайлбал, 2021 онд Глазговт болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP26 дэлхийн уулзалтаар Өмнөд Африк л гэхэд дараагийн таван жилийн хугацаанд АНУ, Англи, Европын холбооноос 8.5 тэрбум ам.долларын санхүүжилт авахаар болсон бол 30 гаруй санхүүгийн байгууллага цөлжилтийн эсрэг 8.7 их наяд ам.долларын санхүүгийн хэрэгсэл гаргахаар болсноо зарласан нь ямар их нөөц боломж байгааг харуулж байна.

COP27 буюу 2022 онд болсон дээд хэмжээний ээлжит уулзалтаас эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, устөрөгч зэрэг салбарт мөн ногоон санхүүжилт олгох 25 багц ажлыг танилцуулсан.

COP27-той нэгэн зэрэг зохион байгуулагдсан Их-20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр л гэхэд Эрчим хүчний шилжилтийн төлөөх Индонезийн шинэ түншлэл нь эрчим хүчний ногоон шилжилтийг хурдасгахад зориулж ойрын 3-5 жилийн хугацаанд 20 тэрбум ам.долларыг зарцуулахаар болсныг зарлажээ. https://unfccc.int/news/cop27-reaches-breakthrough-agreement-on-new-loss-and-damage-fund-for-vulnerable-countries

Энэ их хөрөнгө оруулалтын урсгалаас Монгол Улс хүртэх боломж нь эрчим хүчний салбар гэдэг талаар Үндэсний их баяр наадмын өмнөхөн Улаанбаатар хотноо болсон “Монголын Эдийн засгийн чуулган 2023”-ын үеэр хөндөгдсөн юм. Ялангуяа, цэвэр эрчим хүчний салбарт шилжиж, нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-ийн ялгаруулалтаа бууруулах замаар нэг их наяд ам.долларын хөрөнгө татах боломжтойг Австралийн сансрын агентлагийн Зөвлөх зөвлөлийн дарга, ашигт малтмалын шинжээч Меган Кларк “Ирээдүйн хөгжил- Газрын ховор элемент, уран” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцолсон. Ялангуяа өндөр технологи, өндөр үнэ цэнийн асуудал тул нэлээд боломжтой гэдгийг тэрбээр тодотгоод "Татварын дэмжлэг болон Ж.Д.Подеста (Цагаан ордны Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөх)-гийн зарласан нэг их наяд ам.доллар бүхий, үйлдвэрлэлийн шинэ салбаруудад карбонгүйжүүлэх, цэвэр эдийн засгийн шинэ шилжилтийн энэ цаг үед хөрөнгө оруулалтын асар орон зай, ирээдүй байна" гэсэн юм.

Цэвэр эрчим хүч ба уран

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр хамгийн цэвэр (нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтаар хэмжсэн үзүүлэлт)-т тооцогдож байгаа эрчим хүч бол цөмийн буюу уранаас гарган авч байгаа эрчим хүч. Харин Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их дэмжлэг болдог нүүрс шатаах замаар эрчим хүчнийхээ 80 орчим хувийг гарган авч байгаа юм. Одоогоор цэвэр эрчим хүч гэдэг ойлголт манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүч хэдий ч энэ эх үүсвэрээр тогтвортой хангах технологийн боломж дутагдалтай хэвээр байгаа билээ.

Монгол Улс нүүрсэн галлагаат станцаас шууд цөмийн буюу ногоон эрчим хүчинд шилжих боломжгүй, маш холын асуудал. Харин энэ эх үүсвэрийн нийлүүлэлтийн нэг хэсэг болох буюу Меган Кларкийн хэлсэнчлэн үнэ цэнийн гинжин хэлхээнд нэгдэх боломж байгаа нь Монгол Улсын хувьд аз юм. Энэ бол Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Монгол, Францын төрийн өмчит компаниудын хамтарсан компани болох “Бадрах Энержи”-ийн хэрэгжүүлж байгаа Зөөвч-Овоо ураны ордын төсөл. Зөөвч-Овоо төслийн давуу тал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төдийгүй эрчим хүчний шилжилтийн хүрээнд хамаарах стратегийн маш чухал ач холбогдолтой юм. Учир нь энэ төслийн хүрээнд ногоон эрчим хүч үйлдвэрлэх цөмийн станцын түлшний түүхий эд болох байгалийн ураныг олборлоно. Уг түүхий эдийг ашиглан дэлхийн улс орнууд мөн л ямар ч нүүрсхүчлийн хий ялгаруулахгүйгээр эрчим хүч үйлдвэрлэх юм.

Энэ төслийн хүрээнд үйлдвэрлэлийн туршилт амжилттай хийгдэж дууссан бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийн шатанд явж буй. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улс ураны цацрагт хордоод, цөмийн хог хаягдал булшлах гээд байгаа хэрэг огт биш. Энэ мэт ташаа мэдээллүүд аяндаа төсөл хэрэгжээд ирэхээр байгаль орчинд аюулгүй болох нь нотлогддог гэдгийг Эдийн засгийн чуулга-2023-т оролцохоор хүрэлцэн ирсэн “Орано” группийн Монгол дахь төлөөлөгч Оливье Түмир хэлсэн юм. Түүнчлэн энэ төсөл Монголын эдийн засгийг солонгоруулан төрөлжүүлэх маш том боломж болохыг онцолсон тэрбээр “Дэлхийн өнөөдрийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь эрчим хүчний цэвэр эх үүсвэрийг чухалчлах нөхцөлийг бий болгосон. Цахилгаан эрчим хүчийг цөмийн стантад үйлдвэрлэн гаргах нь цэвэр төдийгүй найдвартай байдаг. Монгол Улс цэвэр эрчим хүчинд онцгой анхаарч байгаа тул энэ чиглэлийг хөгжүүлэхэд анхаарах нь зөв гэж харж байгаа. Харин үүний эхлэх нөхцөл нь ураны олборлолт болон ашиглалтын асуудал байх болов уу. Гэхдээ зөв мэдлэг боловсрол нь ураны салбарыг цаашид зөв авч явах үндэс суурь нь болно,” гэв.

Хамгийн гол нь Зөөвч-Овоо төслийн хүрээнд шар нунтаг гаргаад анхдагч түүхий эдийг экспортолно гэдгийг манай иргэд ойлгох хэрэгтэй аж. “Ураны исэл нь худалдаалах боломжтой бүтээгдэхүүн юм. Үүнийг хувиргах мөн баяжуулах процесс нь олон шатлалт үйлдвэрлэлийг дамжиж байж цөмийн станцад ашиглагдана. Цөмийн түлш болгохын тулд үйлдвэрлэлийн ярвигтай процессууд явагдана гэсэн үг. Үйлдвэрлэлийн энэ чадамж нь дэлхийд ч нэлээд хязгаарлагдмал байгаа. Өнөөдөр уран олборлож, ашиглаж байгаа улс орнуудад үнэ цэнийн гинжин хэлхээг бүгдийг нь хамарсан төсөл байдаггүй,” гэдгийг Оливье Түмир тайлбарласан юм.

Хэдий Монгол Улс цөмийн эрчим хүч одоогоор ашиглахгүй ч ногоон эрчим хүчний энэ зах зээлд хөл тавих гэж байгаа нь түүнээс дутахгүй чухал билээ. Өөрөөр хэлбэл, энэ төслийн үр дүнд Монгол Улс цэвэр эрчим хүчний үнэ цэнийн гинжин хэлхээний нэгээхэн хэсэг болж, цөмийн эрчим хүчний дэлхийн зах зээлд хөл тавих юм. Үүгээрээ дамжуулаад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төслүүдийг дэмжих томоохон сангуудаас дэмжлэг авах, татварын хөнгөлөлт эдлэх зэрэг таатай боломжууд дагаад бүрдэнэ. Тиймээс Зөөвч-Овоогийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжиж байгаа чухал хөрөнгө оруулалт болж таарч байгаа юм. Нөгөө талаар, эрчим хүчний шилжилтийг дагах энэ том төслийн үр дүнд Монгол Улс аж үйлдвэржилт, эдийн засгийн хөгжлөө давхар дэмжих боломжтой нь дамжиггүй. Учир нь Зөөвч-Овоо төсөл нь аж үйлдвэржилтийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ шинэ уул уурхайн салбар, шинэ мэдлэгийг хөгжүүлнэ. Үндэсний туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдээр дамжаад орон нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр болох боломжтойг Оюутолгой тэргүүтэй төслүүд нотолж буй. Үүний зэрэгцээ Монгол Улсын экспортыг төрөлжүүлнэ гээд том зургаар нь харвал яах аргагүй өндөр ач холбогдолтой төсөл юм.

Хамгийн чухал нь дэлхий нийтээр тэмцэж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг алхмаас хоцрохгүй байж, агаарын дундаж температурын өсөлтийг 1.5 градуст барих зорилгод дэмжлэг болж байж өнөөдрийн тохиолдоод байгаа байгалийн гамшигт үзэгдлийн эсрэг зогсож, дулаарлыг сааруулж, дасан зохицох боломж бүрдэх билээ. Үүнийг Монгол Улс бүх шатандаа ойлгож, бүх талаар дэмжих шаардлага байгалийн эрхээр үүсэж байна.

Ц.ТАМИРАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хаалттай хэлбэрээр зохион байгуулагдсан Пригожиний оршуулгын ёслолд Путин оролцсонгүй
Хаалттай хэлбэрээр зохион байгуулагдсан Пригожиний оршуулгын ёслолд Путин оролцсонгүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​