fbpx Хөрөнгө оруулагчид “наашилж“ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
9 минут 26 секунд

Хөрөнгө оруулагчид “наашилж“ байна

Уул уурхайн салбарын зонхилох 20 орчим сэдвийг нэгтгэж нэгэн дээвэр дор хэлэлцдэг жишиг өнгөрсөн жилийн “Mongolian mining week-2022”-ээс эхлэлтэй. Энэ жилийн “Mining Week-2023” өнгөрсөн долоо хоногт мөн таван өдрийн турш үргэлжиллээ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн тэргүүлэх байгууллагууд болон төрийн төлөөллийг хамарсан уг арга хэмжээнд нийт 3000 гаруй хүн оролцож уул уурхай, олборлох үйлдвэрлэл, хайгуулын салбарын тулгамдаж буй асуудлууд, өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага, боломж зэрэг өргөн цар хүрээг хамран хэлэлцлээ. Тус салбар нь манай улсын ДНБ-ий дөрөвний нэг, төсвийн орлогын гуравны нэг, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж буй эдийн засгийг тэтгэдэг чухал багана. Салбар хуралдаан бүрт ногоон шилжилтийн тулах цэг болсон зэс, газрын ховор элемент дагалдах элементүүдийн тухай голлон хэлэлцэв. Нүүрсний салбарын ирээдүй, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин, геологи хайгуулын суурь судалгаа, аж үйлдвэржилт, шинэ техник технологийн шийдэл, инновац зэрэг хуралдаан ч амжилттай явагдлаа. Уул уурхайг дагаж хөдөлмөрийн аюулгүй байдал нийгмийн хариуцлага, жендерийн асуудал чухлаар тавигддаг. Үүнийг ч орхилгүй бүх тулгамдсан асуудал, ололт амжилтаа хэлэлцлээ.

Фрийдландтай “mining week”

Дэлхийн уул уурхайн магнат болсон “Айвенхоу Майнз” эзэн Роберт Фрийдланд энэ жилийн “Mining week”-д уригдаж оролцсон нь чуулганы ач холбогдол, нэр хүндийг өсгөсөн юм. Монголчуудын эчнээ танил түүнийг үг хэлэх сургаар чуулганд оролцогчид танхимд багтахгүй цуглажээ. Тэрбээр “Монголын өмнийн говь зэс, нефтийн асар их нөөцтэй. Зэсийн хэрэглээ 2035 он гэхэд 82 хувьд хүрч өснө. Оюутолгой шиг 20 орд байснаар дэлхийн зэсийн хэрэглээг хангана. Сүүлийн 20 жилд дэлхийд өрөмдлөггүйгээр нөөц тогтоодог технологи нэвтэрсэн. Тиймээс Монголчууд геологи хайгуулын суурь судалгаагаа эрчимжүүлж шинэ орд олж, нөөц тогтоох боломж байна. Энэ технологийг нэвтрүүлж бусад улсад экспортлох ч боломжтой” гэсэн гол “мессэж”-ийг өгсөн. Р.Фрийндландаас гадна уул уурхайн томоохон хөрөнгө оруулагчид нэлээдгүй ирсэн нь Монголд юу болоод байгааг хөрөнгө оруулагчид сонирхож эхэлсэн нь лавтай.

Монголчууд уран олборлох том алхам хийв

“Mongolian mining week-2022” хойш нэг жилийн хугацаанд тус салбарт томоохон өөрчлөлтүүд хийгдлээ. Манай улс зэс, нүүрс гэсэн хоёр голлох ашигт малтмалыг олборлодог байсан бол энэ жилээс эхлэн уран олборлох болсон нь сайн мэдээ байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд Францын талаас “Орано групп” ерөнхий захирал Клод Имовен, монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар гарын үсэг зурснаар хөрөнгө оруулалт баталгаажиж буй явдал. Францын хөрөнгө оруулалтыг татаж ураны салбарт хамтран төсөл хэрэгжүүлэх болсноор уул уурхайн дахин нэг шинэ бүтээгдэхүүн нэмэгдсэн нь том алхам болсныг салбарынхан төдийгүй монголчууд талархан хүлээн авсан юм. Түүнчлэн хэд хэдэн багц хууль батлагдахаар болж байна. Үүнд Хөрөнгө оруулалтын багц хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн болон Ирээдүйн өв сангийн хууль гэх мэт. Уул уурхайн салбараас олж байгаа орлого, өгөөж өндөр байгаа энэ үед ард түмэнд баялгийг тэгш хүртээх зөв бодлого арга механизм хэрэгжүүлэх нь хууль тогтоогчдын өмнө тулгарч байна. Мөн тус салбарын талаарх иргэдийн ойлголтыг зөв болгох, уул уурхайтай орон нутгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэх мэт эерэг зүйлийг хийх нь чухал байгааг ч оролцогчид хэлж байв. Салбарынханы өмнө хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж хариуцлагатай ажил олгогч байхад анхаарах хэрэгтэйг сануулсаар.

Монгол Улс эрчим хүчинд ашиглах цэвэр түлшний эрэлд гарлаа

Зэс бол металлын хаан. Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний ногоон шилжилт нь зэсийн эрэлт, хэрэгцээг дунд хугацаанд өсөн нэмэгдүүлэхээр байна. Зэсийн эрэлтийн өсөлтийн хурд 2020-2029 онд 1.9 хувь, 2030-2040 онд 2.5 хувь өснө гэж Wood Mackenzie таамагласан. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан авто машины үйлдвэрлэл, барилгын салбар, харилцаа холбоо, цэвэр технологи дахь хөрөнгө оруулалт, БНХАУ зэсийн эрэлтийг дэмжихээр байна. Аж үйлдвэрийн хорооны дэд дарга Б.Нямтайшир илт­гэлдээ “ Дэлхий өндөр технологийн ногоон ус төрөгчийг эрчим хүчний түл­шинд ашиглах чиглэл рүү хандаж байна. Нүүрсэнд түшиглэсэн ус тө­рөгчтэй хосолсон устөрөгчийн станц барих чиглэл гэсэн үг. Ингэснээр эрчим хүчний найдвартай, аюулгүй эх үүсвэртэй болох боломжтой. Нүүрс­нээс эрт татгалзсан орнууд шийдвэрээ эр­гэн харж байна” гэсэн нь Монгол Улс цэвэр түлшний эрэлд анхаараач гэсэн “мессэж” байв.

Хөрөнгө оруулагчид тогтвортой хууль эрх зүйн орчинг хүсэж байна

Дотоодод уул уурхайн салбар тэргүүлж буй ч гадаадад манай улсын өрсөлдөх чадвар сул байгааг энэ үеэр онцолж байсан. Мэдээж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд,боловсруулах үйлвэр, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх нь чухал. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хүлээгдэж буй энэ үед татвар болон АМНАТ-ын асуудлыг шийдвэрлэх замаар хөрөнгө оруулагчдыг татах шаардлага бий болж байна. Дэлхийн зах зээлд эзлэх зэсийн эрэлтийн хоёр хувийг бид хангаж байгаа ч цаашид тав болгох, ирээдүйн эрэлтийг хангахад Монгол Улс том тоглогч болъё гэвэл хайгуулын зөвшөөрөл олгох асуудлыг хөрөнгө оруулагчдад ойлгомжтой ил тод болгох шаардлага бий. Ашиглалт болон хайгуулын лицензийг аваад дардаг, зардаг зэрэг ченж хэлбэрийг халж хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зохицуулах хэрэгтэй байгааг салбарынхан хэлж байна. АМНАТ болон бусад рояслти, татвар зэргийг сүүлийн үед хөрөнгө оруулалтыг ихээр татаж амжилттай яваа Перу, Конго зэрэг улс орныхонтой дүйцэхүйц хэмжээнд авчирснаар хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж хэлэх хүн олон байв. Мөн хөрөнгө оруулагчдын зүгээс тавьсан нэг асуудал нь Хөдөлмөрийн хуульд заасан ажилчдын 14,14 гэсэн хуулийн заалтаа эргэж харахыг ч анхааруулсан. Боловсруулах үйлдвэрээс АМНАТ-ыг давхардуулж авах байдлыг “Б” зөвшөөрөл олгох зохицуулалт хийгдэх болсныг салбарын сайд хэлж байлаа.

Сүүлийн хэдэн жилд Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг татах талд нэлээн чармайн ажилласан. Оюутолгойн гүний уурхай хөдөлсөн.Ураны салбарт гуравдагч орны хөрөнгө оруулалт татсан зэрэг нь нэг хэсэгтээ зогсонги байсан хөрөнгө оруулалт өнөөдрийн тухайд манай руу тэд нааштай харж эхэлж байна уу гэлтэй.

Монголд юу болж байна гэсэн анхаарлыг өөртөө татсан уул уурхайн долоо хоног ийнхүү амжилттай болж өндөрлөв. Энэ эрчээрээ цаашид тогтвортойгоор хөрөнгө оруулагчдыг татах нь чухал юм.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Баттулга, С.Баярцогт хоёр “барилдаж”, Лу.Гантөмөр “засуул” хийж байна
Х.Баттулга, С.Баярцогт хоёр “барилдаж”, Лу.Гантөмөр “засуул” хийж байна
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​