fbpx Ц.Даваасүрэн: Оюу Толгой Монголоос авах эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхгүй бол гэрээ хөндөж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 8 секунд

Ц.Даваасүрэн: Оюу Толгой Монголоос авах эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхгүй бол гэрээ хөндөж болзошгүй

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй Таван Толгойн цахилгаан станцын төсөл болон Оюу Толгой, Таван Толгойн асуудлаар ярилцлаа. 

-Таван Толгойн цахилгаан станцын ажлыг удаашруулахад нөлөөлсөн "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ"-г Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард цуцалсан. Үүнээс хойш станцын төслийн ажил хэр урагштай байна вэ? 

-Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 4 жилийн хугацаанд Монголоос Оюу Толгой төсөл эрчим хүчээ авахаар тусгасан 7,3 дахь заалтыг түдгэлзүүлсэн байсан "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ"-г хүчингүй болгосон. Үүнээс хойш Оюу Толгойд хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 4 жилийн дотор цахилгаан эрчим хүчээ Монголоос авах тоолуур эргэж эхэлсэн, үүнийг шийдвэрлэх шаардлагатай гэдгийг хэлсэн байгаа. Магадгүй хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн байж болзошгүй нөхцөл үүссэн шүү гэдгийг сануулсан. Энэ хугацаанд ямар ямар арга хэмжээ авсан талаар мэдээлэл авахаар Мягмар гарагт албан тоот хүргүүлсэн. Миний авсан мэдээллээр Таван Толгойн төслийн нэгж болон БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай энэ өдрүүдэд уулзаж байгаа гэсэн. Ямар ч гэсэн арга хэмжээ авч байгаа байх. Гэхдээ чин сэтгэлээсээ хандаж байна уу үгүй юу гэдэг чухал. Оюу Толгой төслийн гол олборлолт 2021-2025 онд явагдана. Цахилгаан станц барих хугацаа өөрөө 4 жил юм. Өнөөдрөөс тооцоход 2020 онд хугацаа нь дуусна. Хугацаа нь ийм байгаа учраас жил алдагдуулчих вий гэсэн болгоомжлол байна. Тиймээс Хөрөнгө оруулалтын гэрээний заалтын хэрэгжилтийн талаар нэлээд асуудал хөндье гэсэн бодолтой байна.

 

-Цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулагчийн зүгээс ямар нөхцөл, шаардлага тавьж байгаа юм бэ?

 

-Мэдээж хэрэг худалдах, худалдан авах асуудал хамгийн чухал. Тийм учраас “Та бүхэн яг тогтвортой байдлаар эрчим хүч худалдаж авах уу” гэдэг асуудлыг "Рио Тинто", Оюу Толгой компаниас шаардаж байгаа байх. Санхүүгийн баталгааны хугацаанд жаахан асуудалтай байсан юм билээ. Түүнийгээ шийдсэн гэж ойлгосон.

 

-Худалдан авалтын батлан даалт буюу эрчим хүчээ тогтвортой авах тэр зохицуулалтыг хэрхэн хийж өгөх ёстой юм бол?

 

-Тэр бол компани хоорондын л асуудал. Засгийн газар бол 4 жилийн дотор эрчим хүчээ манайхаас авах ёстой. Гэрээнийхээ заалтыг хэрэгжүүл гэсэн шаардлага тавиад л явна. Бид холбогдох журмын дагуу тусгай зөвшөөрлүүдээ өгөх ёстой. 

 

-"Оюу Толгой" компани өөрийн төслийн талбай дээрээ Цахилгаан станц барих асуудлыг судалж байгаа гэж ТУЗ-ийн дарга нь ярилцлага өгөхдөө хэлж байсан. Энэ хувилбар хэр боломжтой вэ?

 

-Цахилгаан станц барих 3 хувилбар байгаагийн нэг нь өөр дээрээ цахилгаан станц барих явдал. Тусгай зөвшөөрлөө энэ чиглэлд авсан ч хугацаа нь дууссан. Одоо сунгах асуудал яригдана. Харин ТЭЗҮ-ээ боловсруулна гэдэг өөрөө маш их хугацаа шаардсан ажил. Том станцын зураг төслийг боловсруулна гэхээр нэлээд удна. Тиймээс бэлэн байгаа төслүүд дээрээ ажиллаад явах нь илүү зохимжтой гэж Засгийн газар үзэж байгаа. Ингэж байж 4 жил дотроо амжих нөхцөл бүрдэнэ.

 

-Цахилгаан станц барих асуудлаарх "Рио Тинто" группийн санал, холбогдох ажлуудыг гацаасан, удаашруулсан тохиолдол Засгийн газар, яаманд байгаа юу?

 

-Гацаасан гэж хэлж байгаа бол зүгээр л шалтаг. Ерөөсөө нэг зүйлийг хатуу хэлэхэд "Өмнөд бүсийн эрчим хүчний гэрээг" хууль зөрчиж байгуулсан. Учир нь энэ гэрээгээр Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг түдгэлзүүлсэн. Гэхдээ УИХ-аар хэлэлцүүлээгүй. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар баталсан байхад энэ гэрээнд нөлөөлөх өөрчлөлтийг Засгийн газрын түвшинд яриад, байгуулсан нь өөрөө хууль зөрчсөн асуудал. Харин үүнийг нь хүчингүй болгосноор Оюу Толгой эрчим хүчний хэрэглээгээ Монголоос авах Хөрөнгө оруулалтын гэрээний заалт хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Өөр тайлбар байх ёсгүй. 

 

-Тавантолгой төслийг цогцоор нь хөдөлгөх асуудлаар тун удахгүй улс төрийн шийдвэр гаргах гэж байгаа. Тэгэхээр Цахилгаан станцын төсөл давхар хөдөлж, төрөөс бодлогоор оролцоно гэж ойлгож болох уу?

 

-Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэл дэх төмөр замын асуудлыг шийдсэн. Тээвэрлэх хоёр дахь гарцыг нээх бодлогыг Засгийн газраас барьж байна гэсэн үг.  Станцын хувьд Тавантолгойд дахин баригдлаа гэхэд хэрэглэгч нь бэлэн байна. Оюутолгой, Тавантолгойн бүлэг ордыг ашиглагч нүүрсний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын эрчим хүчний хэрэглээ тэнд байгаа нь үнэн. Тэгэхээр бид станцынхаа асуудлыг аль болох хугацаа алдахгүй л шийдэх ёстой юм. Гэтэл  эрчим хүчний гол хэрэглэгч болох Оюу Толгой компани цахилгаанаа хаанаас авах гээд байгаагаа өнөө хүртэл тодорхой болгоогүй байна. Цахилгаан станцаа барих ч юм шиг, барихгүй юм ч юм шиг дүлэгнээд байна шүү дээ. Ийм байдал үзүүлээд байгаа нь буруу. Тиймээс бид Тавантолгой төслөөс үл шалтгаалж, Оюутолгойг цахилгаан станцаа барих эсэх шийдийг нь энэ ондоо багтааж гаргуулах хэрэгтэй байгаа юм.

 

-Хэрэв заасан хугацаанд цахилгаанаа авах асуудлаа шийдвэрлэж амжихгүй бол яах вэ? 

 

-Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээ биелүүлэхийг Засгийн газрын зүгээс шаардана. Энэ чигээрээ яах нь тодорхойгүй яваад байж болохгүй. Дээр хэлсэнчлэн энэ чигээрээ байх юм бол нэг л мэдэхэд 2024 он болоод хамаг баялгаа аваад, гараад явахад бэлэн болчихсон байхыг ч үгүйсгэхгүй.

 

ТАВАН ТОЛГОЙН 51 ХУВИЙГ ТӨР ЭЗЭМШИХ НЬ ЗӨВ

 

-Таван Толгой төслийг цогцоор нь хөдөлгөх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Өмнө нь янз бүрийн олон хувилбар яригдсаар ирсэн. Одоо бол төр 51 хувиа эзэмших хувилбар яригдаж байгааг би хувьдаа зөв гэж харж байгаа. Үнэхээр байгалийн баялаг Монголын ард түмний эзэмшилд байх ёстой нь үнэн юм бол заавал төр хувиа эзэмшээд явах учиртай. Одоо Оюу Толгойг хар, 51 хувиа төр эзэмшиж чадахгүй байгаа учраас өнөөдрийн бүх асуудал үүсч байна. Тэгэхээр гаднаас санхүүжилт татна уу, 49 хувьдаа IPO гаргах уу гэдэг нь байж болох хувилбар. Өмнөх УИХ-д нэлээд олон гишүүд нэгдэж гаргасан санал нь Таван Толгойн 51 хувийг төр зайлшгүй эзэмших ёстой гэсэн байр суурь  байсан юм. Энэ бол маш зөв алхам байсан. Яагаад гэвэл 1072 хувьцаа багтаж байгаа учир зайлшгүй хийх ёстой. Харин 49 хувь дотроо менежментээ шийдэх хэрэгцээ шаардлага байгаа.

 

-Таван Толгойн ордыг эрчимтэй хөдөлгөснөөр эдийн засагт үзүүлэх үр нөлөөг хэрхэн харж байгаа вэ?

 

-Таван Толгой бол үнэхээр гайхамшигтай орд. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийг ерөөсөө л Таван Толгойн нүүрс бий болгосон. Монгол Улсын экспортын орлого 2016 онд 4.9 тэрбум ам.доллар байсан. Харин 2017 оны сүүлчээр 6.2 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Нэг жилийн дотор 1.3 тэрбум ам.доллараар экспорт өссөн. Үүнийг нүүрс л өсгөсөн юм. Энэ тоо өнөөдөр бидэнд амсхийх боломж бий болгож, эдийн засгийн өсөлтийг авчирлаа. Нөгөө талд “Эрдэнэт” үйлдвэр харьцангуй сайжирч 300 орчим тэрбумыг төлж байснаа 520 гаруй тэрбум төгрөгийн татварыг 2017 онд төлсөн. Харин Оюу Толгойн төлсөн татвар буурсан. Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ өсөөд байсан мөртлөө Оюу Толгойн татвар буурчихсан байгаа юм. Өмнөх жилүүдэд Оюу Толгой ААНОАТ-т 140-160 тэрбум төлдөг байсан. Гэтэл 2017 онд 19 тэрбум төгрөг төлсөн байх жишээтэй. Энэ нь зардлаа өсгөснийг л харуулж байгаа. Зардал өсөхөөр орлогын албан татвар нь буурчихаж байгаа юм. Энэ асуудалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Оюутолгойн ТУЗ-д сууж буй хүмүүс анхаарч, хяналтаа тавиад явах ёстой. Үүнийхээ төлөө тэд цалин авч байгаа. Төрийн төлөөллөө хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд “Эрдэнэс Монгол”-той маш сайн хамтарч ажиллаж, санал санаачлага гаргах учиртай. Сангийн яам, УУХҮ-ийн яаманд тодорхой мэдээлэл өгч байх хэрэгтэй. Түүнээс биш цалин авчихаад л, тэндээ суугаад байж болохгүй.

 

-Оюу Толгойн гэрээний хэрэгжилтийг шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт саяхан өөрчлөлт орж, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хүртэл багтлаа. Хэр үр дүн гарна гэж та үзэж байна вэ?

 

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сүүлд шинэчилсэн. Тэгэхээр тодорхой асуудлуудаа гаргаад ирэх болов уу гэсэн горьдлоготой байгаа. Энэ асуудлаар харьцангуй зөв байдлаар тогтвортой байр сууриа илэрхийлдэг хүмүүс ажлын хэсэгт багтсан байна билээ. Тийм учраас ард түмэнд ашигтай байдлаар асуудал эргэх болов уу гэсэн хүлээлттэй л байна.

 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ач хүү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүллээ
Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ач хүү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​