fbpx Ангараг дээр амьдрах иргэдийн хүнсийг бэлтгэж буй Монголын баг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 43 секунд

Ангараг дээр амьдрах иргэдийн хүнсийг бэлтгэж буй Монголын баг

Монголд Ангараг гарагийн аналог төв байгуулах Mars-V төсөл хэрэгжиж байна. Ангараг гарагийн хоол, шим тэжээлийн хөгжүүлэлтэд Монголоос зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Тэд Америкийн Юта муж дахь дэлхийн хамгийн анхны аналог төв рүү хоёр хоногийн өмнө нислээ.

Хүн төрөлхтөн арваад жилийн дараа Ангараг дээр амьдарна. Иймд хүмүүс тэнд очоод хэрхэн аж төрөх, юу идэх вэ гэдэг судалгаа шинжилгээний бэлтгэл төвийг Монголд 2025 онд нээх юм.

Хоолзүйчдийн үзэж буйгаар Ангараг дээр очоод хүний бие махбодид гурван төрлийн эрүүл мэндийн асуудал тулгарах бөгөөд тус гараг дээр очихдоо нийт булчингийн массынхаа 15 хувийг алдах юм. Өөрөөр хэлбэл, Ангараг руу сансрын хөлгөөр очиход найман сарын хугацаа зарцуулдаг учир хөлөг дотор татах хүч байхгүй. Тиймээс булчингийн масс, яс сийрэгжилт үүсэхээс гадна, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширдаг. Ангараг гараг нь дэлхийтэй харьцуулахад 68 хувиар бага татах хүч үйлчилж байдаг. Манай баг эдгээр асуудлууд шийдэх зорилго тавин ажиллаж байна.

АНГАРАГИЙН ХООЛ ХҮНСИЙГ 30 ЖИЛ ХАДГАЛНА

Хүн төрөлхтөн Ангараг руу очихдоо юу идэх вэ гэдэг биш харин очоод юу идэх вэ гэдэг нь чухал асуудал аж. Тиймээс Монголын багийнхан NASA-nay анагаахын багтай хамтран ажилладаг. Хоол хүнсний шингээлт давхарга нь дэлхийтэй харьцуулбал их хэмжээгээр буурдаг. Тиймээс уураг, кальци өндөр хоол хүнсний хэрэгцээ тулгарч байна. Эдгээрийг агуулсан хоол хүнс Монголын сүү цагаан идээнд баялаг байдаг гэнэ.

“Марс руу явах бүтээгдэхүүнийг гурван аргаар бэлтгэж байна. Манай баг гүн хөлдөөн усыг нь татаж авах аргаар хатааж бэлтгэдэг. Энэ арга анх NASA-гаас гарсан бөгөөд хүнсний бүх шимт тэжээлийн 97 хувийг хэвээр хадгалж байдаг. Мөн 30 жилийн хугацаатай хадгалдаг. Эхний ээлжид таван жилийн хугацаанд хэрэглэх хоол хүнс илгээж дараа нь өөрсдөө тариалан эрхэлж, хоол үйлдвэрлэх юм. Тухайлбал, 500 грамм бууцайны таван хувьд нь хуурай бодис агуулагддаг. Гүн хөлдөөн хатааснаар жин нь 95 дахин бага болдог. Махны 25 хувь нь хуурай бодис байдаг. Энэхүү технологийг ашигласнаар нойтон хоёр кг мах 500 грамм болдог. Хэрэглэх үедээ усанд дэвтээхээр хуучин байдалдаа очно” гэж хоол зүйч С.Хулангаа ярилаа.

Марс руу явах тээврийн зардал их үнэтэй. Марс дэлхийтэй хоёр жилд нэг удаа ойртдог. 2030 он гэхэд дэлхийгээс анхны оршин суугчид очиж амьдарна гэж судлаачид үзэж буй. Үүнээс хоёр жилийн өмнө сансрын баг очин хүмүүсийн амьдрах орон байр, хоол хүнсийг Ангараг руу зөөвөрлөнө гэж төлөвлөж эхний ээлжид найман хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэлээ базааж байна.

АНГАРАГ ГАРАГ АЖ ҮЙЛДВЭРЖИЖ, ДЭЛХИЙ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛНО

Ангараг дээр аж үйлдвэржилтийг бий болгож дэлхий ногоон байгууламж хэвээр үлдэх гэсэн төсөл яригдаж байна. Ангараг гараг нь нэг хувийн чийгшилтэй, маш хуурай, хасах 82 -62 хэмийн хооронд хэлбэлзэж байдаг нэг ёсны говь юм. Энэ талаар хоолзүйч Э.Нэмүүзол “Тэр говьд хүн төрөлхтөн хэрхэн амьдрах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Одоогоор ус хэрхэн гаргаж авах, юу өмсөх зэрэг нь тодорхой болсон. Ангараг гарагаас ус олборлоно. Харин ямар хоол, хүнс хэрэглэх хэрхэн дасан зохицох нь асуудал хэвээр байна. Үүнд Монголын говь нутаг Ангараг гараг дээрх орчинтой хамгийн төстэй гэдгийг нотолсон. Монголын говь Ангараг руу явах хүмүүсийг бэлтгэе төсөл явж байна. Манай орны хуурай уур амьсгалтай орчинд монголчууд ямар хоол хүнс хэрэглэж өдийг хүрсэн, хэрхэн аж төрөв гэдэг сонирхол­той. Ангараг руу явах хү­мүүст хэрэг болох үнэ цэн манай говьд оршиж байгаа” гэлээ. Тэрбээр “Манай төслийн хүрээнд зөвхөн сүүг тоосруулан хатаах арга ашиглан, сүү цагаан идээ боловсруулах аргын хамт илгээх юм. Очоод сүүгээр тараг бүрэх, бяслаг гарган авах, аарц гаргаж авах аргуудыг туршилт хийлгэхээр явуулж байна. Монголчууд эртнээсээ бага нөө­цөөр хэрхэн урт хугацаанд амьдрах вэ гэдэгт хариулт өгсөн байдаг” гэж яри­лаа. Ийнхүү Ж.Гүррагчаа баатар сан­­сарт ниссэнээс хойш энэ салбарт анх удаа Монголоос хоолзүйчдийн баг ажиллаж байна.

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Туузны хувьсгал” буюу шинэ жишиг
“Туузны хувьсгал” буюу шинэ жишиг
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​