fbpx “Уран, нүүрс хоёр адилхан” гээд Улсын дээд шүүх тогтоочихсон уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
11 минут 46 секунд

“Уран, нүүрс хоёр адилхан” гээд Улсын дээд шүүх тогтоочихсон уу?!

“Монгол Ураниум Ресурс” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт уран хайж яваад хүрэн нүүрсний орд илрүүлсэн. Хуулиар үүнийг төрд шилжүүлэх ёстой. Учир нь ураны буюу цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа нь нүүрс буюу ердийн ашигт малтмалынхаас тусдаа хуулиар зохицуулагддаг. Тийм ч учраас хэдэн жилийн өмнө одоогийн “Бадрах энержи” ХХК нь Дорноговьт ураны хайгуул хийх явцдаа илрүүлсэн Баянбогдын хүрэн нүүүрсний ордыг улсад шилжүүлэн өгсөн. Одоо тэр ордод түшиглэж “Эрдэнэс Монгол” дээр “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийг байгуулсан. Жил гаруйн өмнө Засгийн газрын тогтоолоор энэхүү “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК, үлдэх 66 хувийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д эзэмшүүлсэн.

Ийм бодит жишээ бий. Харин “Монгол Ураниум Ресурс” ХХК уран хайх явцдаа илрүүлсэн Эрээн толгойн хүрэн нүүрсний ордыг улсад өгсөнгүй. Өөрсдөө авахаар шийдсэн. Ингээд АМГТГ-ын Кадастрын хэлтэст хандсан. Тус газрын удирдлагууд “Ингэж болохгүй” гэсэн хариуг өгсөн. Тиймээс Захиргааны шүүхэд хандсан. Шүүхийн процесс 2018-2019 онд үргэлжилсэн. Гурван шат тус бүр хоёр, нийлээд зургаан шийдвэр гаргасан. Хамгийн сүүлийнхээр нь Эрээн толгойн ордыг “Монгол Ураниум Ресурс” ХХК-д ашиглуулахаар шийдсэн.

Өөрөөр хэлбэл, “Ураны хайгуулын үед илэрсэн хүрэн нүүрсний ордыг тухайн компани шууд ашиглах боломжгүй” гэдгийг АМГТГ-ын Кадастрын хэлтсээс шүүхэд хандаж маш ойлгомжтой тайлбарласаар байсан байгаа юм. Эцсийн шийд гаргасан 2019 оны зургадугаар сарын 10-нд болсон Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаанд АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгээс “Ашигт малтмалын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан тул цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лицензийн талбайд ердийн ашигт малтмалын лиценз олгох зохицуулалт байхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтаар Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмалын лиценз олгох боломжгүй байна. Хуулийн энэхүү заалтыг буруу тайлбарлаж анхан шатны шүүх шийдвэр, давж заалдах шатны шүүх магадлал гаргасан нь үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 24.1 дэх хэсэгт “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. Тэгэхээр “Монгол Ураниум Ресурс” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лицензийн талбай дээрээ цацраг идэвх ашигт малтмал ашиглах лиценз хүсэж өргөдөл гаргах ёстой байсан. Цөмийн энергийн тухай хуулийн 18.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх лиценз олгоход тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх лиценз олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан лиценз олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна” гэж заасны дагуу холбогдох байгууллагуудаас санал авсны үндсэн дээр тухайн ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ” хэмээн тайлбарлажээ.

Гэвч Улсын дээд шүүхийн шүүгч нар үүнийг бус “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн захирал Х.Бүрэн-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан “Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашиглалтын лиценз олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өргөдлийг шийдвэрлэхийг даалгаж” шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын лицензийн талбайд Ашигт малтмалын тухай хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу ашиглалтын лиценз авах эрхийг бүрэн сэргээж чадахгүй нөхцөл бүрдэхээр байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, талуудын маргаагүй асуудлаар буюу ашиглалтын лиценз хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт болох өргөдлийн бүрдүүлбэр бүрэн хангагдсантай маргаагүй нөхцөл байдалд дүгнэлт хийсэн. Иймд давж заалдах шатны магадлалын Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж “Нэхэмжлэгчийн 2018 оны зургадугаар сарын 27-ны өдөр гаргасан ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, нэхэмжлэгчийн ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж, ашиглалтын лиценз олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэнд л анхаарлаа хандуулсан байдаг.

Энд нэг анхаарал татсан асуудал бий. “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шат тус бүрээр хоёр удаа хэлэлцэхэд Давж заалдах шатны шүүх нь хуулиа барьсан голтой магадлалуудыг гаргаж байжээ.

Эхний удаад 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нд гаргасан 221/МА2018/0603 дугаар магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нар гаргахдаа “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны есдүгээр сарын 28-нд “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Хариуцагчаас, нэхэмжлэгчийн эзэмшиж буй талбайг ердийн ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбайд бүртгэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, ердийн ашигт малтмалын талбайд бүртгэхийг болон “Монгол Ураниум Ресурс” ХХК -иас 2018 оны зургадугаар сарын 27-ны өдөр гаргасан ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан. Дараа нь 2019 оны тавдугаар сарын 8-нд 221/МА2019/0253 дугаар бүхий магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Д.Баатархүү нар гаргахдаа “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны гуравдугаар сарын 12-нд АМГТГ-ын Кадастрын хэлтсийн “Монгол Ураниум Ресурс” ХХК -иас гаргасан ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Монгол Ураниум Ресурс” ХХК -ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын лиценз бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж шийдвэрлэснийг өөрчилсөн байна. Тодруулбал, уг шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Монгол Ураниум Ресурс” ХХК -ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгасугай” гэснийг “Монгол Ураниум Ресурс” ХХК -ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын лиценз бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсэн. Энд “Монгол Ураниум Ресурс” ХХК -ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх” гэсэн байгааг анзаарах нь зүйтэй юм. Гэсэн ч Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын таван шүүгч 2019 оны зургадугаар сарын 10-нд 208 дугаартай тогтоолоороо Захиргааны хэргийн давж заалдах шатны дээрх магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Ингэж Эрээн толгойн хүрэн нүүрсний ордыг “Монгол Ураниум Ресурс” ХХК ашиглах эрхтэй болсон. Ер нь бол Улсын дээд шүүхийн энэ шийдвэр “Уран нүүрс хоёр адилхан” гээд тогтоосонтой яг ижилхэн юм. Өөрөөр хэлбэл, “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн Эрээн толгойн ордыг ашиглах боломж нь аятайхан харвал хуулийн хаалттай, аягүй гэвэл хуулийн мухардалтай байсан. АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга ч Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулийн олон зүйл заалтыг тайлбар болгосоор байжээ. Гэвч шүүх АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын “Эс үйлдэхүй” болгосноор “Монгол Ураниум Ресурс” ХХК тус ордыг ашиглах эрхээ нээлгэсэн байгаа юм.

Улсын дээд шүүх бол хууль тайлбарладаг онцгой эрхтэй субьект. Хуулийг мушгих, үл хэрэгсэхээс зайлсхийх “онцгой” үүрэгтэй. Тэр утгаараа шүүгч нарынх нь энэ үйлдэл хариулт нэхсээр л байх болно. Нөгөөтэйгүүр, маш ноцтой нэг аюул нь дахиад ийм “хүсэлт” бүхий нэхэмжлэл ирвэл тэд яах вэ. Бас л ашиглах эрхийг нь өгөөд явуулах уу. Товчхондоо, “Монгол Ураниум Ресурс”-ийн энэ жишээ дараа дараагийн хуулийн зөрчлийн үүд хаалга болох вий. Тэр цагт “Хууль гууль болдог” гэдгийг жинхэнэ жишээ энэ болно шүү!

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдөр сонин

Өдрийн сонин

“УБТЗ“ ХНН: Нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэж байна
“УБТЗ“ ХНН: Нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​