fbpx Д.Бат-Эрдэнэ: Өмнөговийнхон надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Бүгд миний дүү нар, би сургаад явдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай
Огноо
Унших
4 минут 28 секунд

Д.Бат-Эрдэнэ: Өмнөговийнхон надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Бүгд миний дүү нар, би сургаад явдаг

"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах өнөөдрийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авч байгаа билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Тавантолгой" ХК-ийн хувьцааг хэрхэн яаж өгөөжтэй болгосон талаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ "2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр УИХ-ын даргад 25 гишүүн Нүүрсний хэргийн нотлох баримтын шинжлэн судлах тогтоолын төсөл өргөн барьсан.

Өнөөдрийн сонсголоор миний нутгийн ганц авч үлдсэн уурхайн талаар ярьж байна. Өмнөговь аймагт нийт 15 уурхай байдгийн хамгийн жижиг нь "Тавантолгой" ХК-ийн орд газар юм. Өмнөговь аймгийнхан энэ уурхайгаас гарсан үр ашгаар нутгийнхаа бүтээн байгуулалтыг хийдэг. Улсын төсвөөс 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг манай аймагт тавьсан.

Тавантолгой уурхай 2004 онд Монголын анхны нүүрсний экспортыг эхлүүлсэн. Өмнөговийн залуучууд нэгдэж 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар "Тавантолгой Транс" ХХК байгуулсан.

Монголын эдийн засгийг тэлэх асуудлыг Өмнөговийн уурхай хийж чадсанаар би бахархдаг. Манай аймгийг хоёр бус таван гишүүн УИХ-д төлөөлж суух ёстой. Өмнөговь аймгийн өмчит компани хөрөнгийн бирж дээр үнэгүй байсан. Би 1990-2004 онд Монголын Хөрөнгийн Бирж үнэт цаасны салбарт ажилласан. 1995 онд хөрөнгийн бирж дээр 476 компани анх гарахад 50-д нь би өөрийн гэсэн хөрөнгө оруулалт хийсэн.

Тиймээс би Өмнөговийн компанийн хувьцааг яаж өсгөх талаар анхаарлаа хандуулж байсан хүний нэг. Энэ компанийн зах зээлийн үнэлгээ нь 700 гаруй тэрбум, нэгж хувьцаа нь 13,500 төгрөг болсон.

Хянан шалгагч, шинжээч нарын ажлыг би ойлгож байгаа. Долоо хоногийн дотор хүчтэй компьютер ашиглаж, их ажил хийжээ. Монголын ард түмэн биднийг харж байгаа. Бид нэгнийхээ мууг харж хөгжих юм уу. ДНБ 10,000 ам.долларт хүрсний дараа ард иргэдийн сэтгэл санаа амардаг" гэв.

Уурхайн олборлолтын талаар...

Тэрбээр "Компанийн мөнгийг өсгөж явсан хүний хувьд ярихад зардлыг багасгах хэрэгтэй. Ямар зардлаар хөрс хуулалт хийсэн талаар өнөөдөр яагаад ярихгүй байна вэ. Бид хамгийн хямд үнээр хөрс хуулалтыг хийж байсан.

Хөрс хуулалтад том компаниуд ордоггүй байсан. Гэтэл Бүрэн эрхт төлөөлөгч тавигдаад 2023 оны дөрөвдүгээр сараас тендер зарлаж хөрс хуулалтын зардлыг 45-50 хувь нэмсэн. Тэр цагаас Өмнөговийн гэх компаниудыг цааш нь болгоод Улаанбаатарын том компани орсон. Үүнийг шалгасан уу.

Миний Өмнөговийнхон бүгдээрээ надтай уулзаж байгаа. Тэд 1937 оны хэлмэгдүүлэлтийг яагаад санагдуулах болов оо гэж ярьж байна. УИХ нь яагаад хүн айлгаж, байцаан шийтгэх маягтай болсон юм бэ. Ирэхгүй бол эрүүгийн хуулиар гэдэг, хүн айлгасан өнгө аястай байгаа юм.

Намайг олны өмнө хулгайч худалч болгох гэсэн үйлдлээ анхаарах хэрэгтэй. Өмнөговийн хүмүүс надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Энэ хүмүүс айдастай байна. Бүгд миний дүү нар, залуучууд, би сургаж явдаг.

Цогтцэций, Ханбогд гээд бүх нутагт Өмнөговийнхон алхах, малаа бэлчээх газаргүй байгаа. Тэгсэн ч Монголын хөгжилтэй холбоотой асуудал, цаашдаа би хамтраад, дэмжээд явна гэдэг хамт олон. Нэг экскаваторыг дөрвөн залуу хуваагаад хөрс хуулалтад оруулах болохгүй зүйл юу байгаа юм. Миний Өмнөговийнхон өөр юу хийх юм" хэмээн ярилаа.

Өнөө шөнө Дарханы нутаг, Сэлэнгийн баруун, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг анхааруулав
Өнөө шөнө Дарханы нутаг, Сэлэнгийн баруун, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг анхааруулав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​