fbpx Данийн хаан X Фредерик хаан ширээндээ заларлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 41 секунд

Данийн хаан X Фредерик хаан ширээндээ заларлаа

52 жил Данийн хаан ширээнд заларсан хатан хаан II Маргарет шинэ оны эхэнд суудлаасаа буух болсноо зарлаад байсан. Түүний орыг залгамжлах Данийн хаан Х Фредерик өнгөрсөн ням гаригт хаан ширээндээ заларлаа.

Тус улсын хувьд хаан ширээнд залах ёслолыг сүр дуулиан багатай тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс ч түүний хаан ширээнд залах ёслол Их Британийн хаан III Чарльзын титэм зүүх ёслолтой харьцуулахад даруухан болж өнгөрөв. Гэвч төрт ёсны түүхэнд томоохонд тооцогдох энэхүү баярыг үзэхээр тус улсын өнцөг булан бүрээс хүмүүс нийслэл хотдоо цуглажээ. Копенгаген хотын зочид буудлууд сарын өмнөөс захиалга нь дүүрсэнийг мэдээлж байв.

II Маргарет хатан хаан Данийн 900 жилийн түүхэнд өөрийн хүсэлтээр суудлаасаа бууж буй анхны эрхэм дээдэс болж байна. Тэрбээр ням гарагт болсон ёслолын үеэр хаан ширээгээ өөрийн хүүд залгамжлуулах тухай албан бичигт гарын үсэг зуран баталгаажуулсан байна. Тэрбээр, шинэ хааныг ширээнд нь залж, “Хааныг бурхан өршөөг” хэмээн адислаад ёслолын ажиллагааг өндөрлүүлсэн юм.

Харин тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен Кристиансборгийн шилтгээн дэх парламентын ордны тагтан дээр шинэ хааныг өргөмжилснийг ард түмэнд танилцуулан "Эрхэмсэг хаан Х Фредерик мандтугай" хэмээн зарлажээ.

Энгэртээ одон медалиа зүүж, цэргийн ёслолын дүрэмт хувцас өмссөн 55 настай Фрекерик хаан парламентын ордны тагтан дээрээс ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ сэтгэл нь ихэд хөдөлж, нулимс унагаж байлаа.

"Би улс орныхоо эв нэгдлийг хангасан хаан байх болно гэж мөрөөдөж ирсэн. Би эв нэгдэл, аз жаргалтай улсынхаа төлөө хийх энэхүү үүргээ бахархал дүүрэн, баяр баясгалантайгаар гүйцэтгэх болно” хэмээн хэлсэн үгэндээ онцолжээ.

Хааныг ард түмэндээ хандан үг хэлэх үеэр түүний гэргий, шинэ хатан хатан Мэри, угсаа залгамжлах хунтайж Кристиан, 16 настай гүнж Изабел, 13 настай ихрүүд болох гүнж Жозефина ба хунтайж Винсент нар мөн иргэддээ мэндчилжээ.

Б.НАНДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин

Нүүрсний хулгай: Сонсгол нь бензинд, тайлан нь Х.Баттулгад дарагдав

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​