fbpx Нээлттэй “сонссон” нүүрсний Шинэтгэлийн чуулганаар баталсан онцлох хуулиуд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
10 минут 44 секунд

Нээлттэй “сонссон” нүүрсний Шинэтгэлийн чуулганаар баталсан онцлох хуулиуд

УИХ-ын намрын чуулган Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Эрдэнэс Тавантолгой ногдол ашиг, нүүрсний сонсголын тайлан гээд нэлээд ширүүхэн асуудлуудад цэг тавьснаар өндөрлөсөн. Намрын чуулган бүхэлдээ шинэтгэлийн чуулган болсон гэж УИХ-ын дарга Г.Занданшатар товчхон дүгнэсэн билээ. Тэгвэл шинэтгэлийн чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулиудаас тоймлон хүргэж байна.

УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ХҮН АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛ АВСАН БОЛ МАГАДЛАНГААР СУЛЛАХГҮЙ

Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталсан. Хуулийн өөрчлөлтөөр нэгдүгээрт, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн онц ноцтой гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хугацааг 25 жил хүртэл нэмэгдүүлж, ялын бодлогыг чангаруулав. Хоёрдугаарт, гэмт хэрэгтнийг магадлангаар суллахгүй болж, цаашид олон улсад байдаг жишгийн дагуу ялаа эдэлж дууссаных нь дараа тавих хяналтыг сайжруулж, тусгай тоног төхөөрөмж ашиглан хянах зохицуулалтыг тусгасан юм. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, осол хийсэн бол Эрүүгийн арга хэмжээ авахаар болсон юм. Гуравдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага, албан тушаалтан задалсан бол мөн Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Түүнчлэн Эрүүгийн хуульд орсон бас нэг чухал заалт нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн тохиолдолд магадлангаар суллахгүй байх зохицуулалтыг тусгаж өгсөн юм. Энэ нь улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтай хүмүүс авлигын хэргээр ял шийтгүүлсэн бол хугацаанаасаа өмнө суллагдах боломжийг нь хаасан зохицуулалт болов. Эрүүгийн хуулийн эдгээр өөрчлөлт нь өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.

ЖИЖҮҮРИЙН ШҮҮХ, ӨМГӨӨЛӨГЧ АЖИЛЛАНА

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Улмаар 2022 оны аравдугаар сард НҮБ-аас дур зоргоор баривчлахын эсрэг олон улсын шинжээчид Монгол Улсад ирж, хүний эрхийн зөрчилд судалгаа, шинжилгээ хийсэн юм. Тэд манай улсыг сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цаг цагдан хорьж байгаа нь хүний эрхийн томоохон зөрчил хэмээн үзсэн. Үүнээс хойш нэг жилийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулган Женев хотноо болж, Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг дээрх зөрчил дутагдлаа арилгаагүй хэмээн дахин хангалтгүй хэмээн үнэлэв. Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр НҮБ-ын зөвлөмжийг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн барьж батлуулав. Хуулийн хүрээнд жижүүрийн шүүх, өмгөөлөгч нар хүний эрхийг хангаж ажиллахаар болж байна.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ХОТООС НҮҮЛГЭНЭ

Засгийн газраас Төрийн байгууллагуудыг Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд парламентад өргөн мэдүүлсэн. Тэгвэл энэхүү тогтоолын төслийг намрын чуулганы төгсгөлд батлав. Засгийн газрын зүгээс 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгосон. Парламент ч энэхүү бодлогыг дэмжээд явахаа илэрхийлсэн билээ. Мөн энэ онд болох УИХ-ын сонгуулийг 13 тойрогт бүсчлэн хувааж зохион байгуулах тогтоолын төслийг батлаад байгаа юм.

ТҮГЖРЭЛИЙН АНХДАГЧ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хуулийн төслийг баталлаа. Тус хуулиар нийтийн тээврийн төрөл хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, төвлөрөл сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрсний зэрэг орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль нь зургаан бүлэг, 27 зүйлтэй юм.

120 ХУУЛИЙГ ӨӨРЧИЛЖ, ЦАХИМЫН ГАЦАЛТЫГ ТАЙЛАВ

Засгийн газраас 403 хуульд дүн шинжилгээ хийхэд 120 хууль цахим хөгжлийг боомилж байна гэсэн дүгнэлт гарчээ. Тэгвэл намрын чуулганаар дээрх 120 хуулийг өөрчлөн гацаа түгжээг тайлав. Ингэснээр төрийн байгууллагууд хоорондоо цахимаар харилцах, тоон гарын үсгээр харилцах, бичиг баримтыг цахимаар илгээх бололцоог нээж өгсөн. Жишээлбэл, тоон гарын үсгээр баталгаажсан баримтыг заавал цаасаар баталгаажуулахыг шаардахгүй. Цахим баримт нь цаасан баримтын адил хүлээн зөвшөөрөгдөхөөр болж байна. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй, харин бусад агентлаг, газарт байгаа мэдээллийг өгөгдлийн системээр татаж аваад асуудлыг нь шийдэж өгнө. Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар “Компани байгуулахад гар утсаа ашиглаад юм уу, эсвэл компьютер дээрээ сууж байгаад хүсэлтээ шийдвэрлүүлэх бололцоо бүрдсэн. Компани байгуулахад өмнө нь 11 үе шат байдаг. Заавал компанийн дүрмээ принтерлээд гарын үсгээ зураад, нотариатаар батлуулаад Улсын бүртгэлд өгдөг байсан. Энэ бүгдийг цахимжуулсан. Тамгаа захиалахдаа хүртэл цахимаар e-business.mn платформ руу ороод дизайныг нь бталуулж, дансаа цахимаар нээгээд, дүрмээ тоон гарын үсгээр баталгаажуулж, Улсын бүртгэлд өгөхөд аж ахуй нэгж шинээр нээх боломжтой болсон” гэлээ.

НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙГ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАВ

АН-аас “Ногоон автобус”-ны худалдан авалтыг хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаад байв. Улмаар нэр бүхий 24 гишүүн гарын үсгээ зурсан. Өнгөрсөн хугацаанд түр хороо байгуулах эсэх асуудал парламент дээр нэлээд маргаантай байж ирсэн ч хаалтын чуулганаар түр хороог албан ёсоор батлав. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд багтжээ. Одоо тогтоолоор батлагдсан түр хороо хуралдаж, даргаа сонгоно. Мөн сонсгол зохион байгуулах процессыг хэлэлцэх учиртай. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд 318 тэрбум төгрөгөөр "ногоон автобус" худалдан авсан. Ингэхдээ төрийн болон албаны нууцад хамааруулж, шууд гэрээ байгуулах замаар худалдан авалт хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа билээ.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХУУЛИЙГ БАТЛАВ

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл баталлаа. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд гарахад хуулийн төслийг нэлээд эрчимтэй хэлэлцсэн ч тэгсхийгээд намжсан. Хуулийн төслийг боловсруулахдаа Засгийн газрын гишүүд, төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн багш, судлаачид, 1300 гаруй хүүхэд оролцуулан тэдний саналыг авчээ. Сургуулийн орчинд гардаг үе тэнгийнхний дээрэлхэлт, хурдан морины уралдаанч хүүхдийг хамгаалах, гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн болон гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээлэл, цахим орчны хяналт, соёл, спорт, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээний үе дэх хүүхэд хамгааллыг энэ хуулиар зохицуулахаар заажээ.

ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД

Органик бүтээгдэхүүний хуулиар органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, урамшуулах асуудлыг өргөн хүрээнд зохицуулахаар тусгасан.

• Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлөх,

• Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд органик бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид хэрэглэх,

• Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад үйлдвэрлэсэн органик бордоо хэрэглэх,

• Шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал, дотоодод үйлдвэрлэсэн, баталгаажсан, мэдээллийн санд бүртгэлтэй органик бордоог тариалангийн талбай, хүлэмждээ ашигласан тохиолдолд органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардлыг төрөөс санхүүжүүлэх,

• Органик бүтээгдэхүүнийг экспортолвол хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-аас доошгүй хувьд төрөөс хүүгийн дэмжлэг үзүүлэх,

• Дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж, нийтийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлснээ хуулийн дагуу нотолбол судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох;

• Органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт, сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчлаад байна.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ИРАН: Исламын орнуудыг Израильтай харилцаагаа таслахыг уриалав
ИРАН: Исламын орнуудыг Израильтай харилцаагаа таслахыг уриалав
 
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​