fbpx Сонгуулийн үр дүнд “гуйвахгүй” бодлого, шийдэл хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
12 минут 31 секунд

Сонгуулийн үр дүнд “гуйвахгүй” бодлого, шийдэл хэрэгтэй

“Бүсчилж хөгжих нь эдийн засгийн сэргэлтийг авчирна. Гэхдээ нэг нь нөгөөгөө татаж унагах алхамаас зайлсхийх хэрэгтэй. Сэлэнгийн тариаланчид энэ жил лууван тариалах юм гэнэ. Тэгвэл манайх бас тарина гэдэг зарчим борлуулалтад сөргөөр нөлөөлдөг. Бүр анх гаргасан зардалаа ч олж авахад хэцүү болдог шүү” хэмээн хоёр хүн “шивэр авир” хийж байна. Энэ бол “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форумд оролцогчид хурлын эхний илтгэлийг сонсож байх үеийн хөөрөлдөөн.

“ОРОН ЗАЙН ЭДИЙН ЗАСГИЙН УЯЛДАА”

Төрийн ордонд нээлтээ хийсэн бүсчилсэн хөгжлийн форум хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн чуулганыг зохион байгуулахдаа өмнөтгөл хэлэлцүүлэгүүд зохион байгуулсан бөгөөд 969 оролцогч оролцож 440 санал, зөвлөмжийг гаргажээ.

Монгол Улсыг зургаан бүс болгон хуваасан. Энэ нь сонгуульд ашиглагдахын сацуу ирээдүйд дэм дэмэндээ хөгжиж, эдийн засгийн чадавхитай болох эхлэл гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм. Эдийн засгийн бүсчлэлийг тогтоохдоо гурван үндсэн шалгуур үзүүлэлтээр эрэмбэлжээ. Монгол Улсын 330 сумыг гурван бүлгийн 19 дэд, 119 дэлгэрэнгүй шалгуураар тооцоолсон байна. Үүнд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн байдлыг нь харгалзан үзсэн аж. Эдгээр нь эдийн засаг болоод улсын хөгжлийг хурдасгах хүчин зүйл болох юм. Түүнчлэн бүсчлэлийг хөгжүүлэхэд орон зайн эдийн засгийн уялдаа чухал гэдгийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар илтгэлдээ онцолж байв. Тодруулбал, янз бүрийн байршилд бараа, үйлчилгээг хэрхэн үйлдвэрлэж, түгээж, хэрэглэж байгааг судалж эдийн засггийн үр дүнд нөлөөлөх байршлын нөлөөлөл, нөөцийн хуваарилалт, дэд бүтэц, тээвэр, хөдөлмөрийн зах зээл бүс нутггийн болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн хэв маяг ч мөн эдийн засгийн газар зүйд хамаарна. Хамгийн гол нь бүсчлэн хөгжихөд кластер, төрөлжилт, гадаад бодлого, улс төрийн газар зүй, улс төрийн эдийн засаг, гадаад бодлого зэргийг нарийвчлан авч үзэх учиртай. Эдгээрийг бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгасан байна. Ингэхдээ уул уурхай, хүнд үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр, хуурай боомт, тээвэр логистикийн сүлжээ, аялал жуулчлал, боловсрол, хүний нөөцийн төлөвлөлтийг ч мөн хийсэн ажээ.

Бүсчилж хөгжих алхамыг хийсэн. Мэдээж үүнийг ажил хэрэг болгоход шаардлагатай бодлого шийдвэр, хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэдгээ чуулганы үеэр олонд дуулгасан. Тодруулбал, Алсын хараа 2050 хөтөлбөрт тусгасан. Шинэ сэргэлтийн бодлогод оруулсан. Өөрөөр хэлбэл, богино, дунд хугацааны бодлогын бичиг баримтуудад тусгажээ.

БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ БА УЛС ТӨРИЙН НАМ

Бүсчилсэн хөгжлийн эхний хэлэлцүүлэг намын дарга нарын дунд өрнөсөн. Эрх баригч нам бодлого тодорхойлж байгаа хэдий ч бусад намуудыг хамтдаа нэг зүгт харж Монгол Улсын ирээдүйн хөгжлийн суурийг тавихад нэгдэхийг уриалж, байв. Харин үргэлжлүүлээд авч явах нь улс төрийн залгамж халаатай шууд холбоотой. Тиймээс намын дарга нар панелистаар суусан хэлэлцүүлгийн үеэр форумаас гарсан бодлого, шийдлийг сонгуулийн үр дүн ямар байхаас үл хамааран хэрэгжүүлэх эсэхийг хүмүүс сонирхож буй. Харин үүнд АН-ын дарга Л.Гантөмөр “Зах зээлийн зарчмаар хөгжих боломжийг бүрдүүлсэн бодлого шийдвэр гарвал бүх талаар хамтарч ажиллаад дэмжих боломжтой. Хамгийн гол нь энэ чуулганаас гарч байгаа шийдвэр хэн нэгэн даргаас хамааралтай, улсын төсвийн хөрөнгө оруулалтад “найдсан” байж болохгүй. Өөрөөр хэлбэл, дэмжлэгээс илүү боломж олгоход чиглэгдсэн бодлого, шийдэл байх учиртай” хэмээн онцолсон.

Харин ХҮН-ын дарга Т.Доржханд “Прагматик байх ёстой. Сонгуульд оноо авах зорилгоор хийвэл худлаа болно. Бүх аймгуудад аж үйлдвэр, хөдөө аж ахуйн суурь бий. Тэр ч бүү хэл уул уурхайн салбар ч хөгжих боломжтой. Харин эдгээр нь юугаараа ялгарах вэ гэдэг маш чухал. Тэгэхээр ялгарлаа тодорхойл. Тухайлбал, уламжлалт мал аж ахуй хүний хүч их шаарддаг. Тэгвэл хүний нөөцийн бодлого ямар байх вэ гэдгээс асуудлыг эхлүүлнэ. Учир нь орон нутагт ажиллах хүний нөөц бүү хэл амьдарч, оршин суух хүн нь цөөрсөөр байгаа шүү. Тиймээс эхний удаад энэ асуудлаа шийдэх учиртай” гэсэн юм.

Үндсэндээ бүсчилсэн хөгжлийг гараанаас гаргаж ирээдүйн хөгжлийг зөв голдирлоор явуулахын тулд төрд байгаа бүхий л мэдээллийг бусадтайгаа хуваалцахаа чуулганы индэрээс МАН-ын дарга илэрхийлж байв.

“БҮСЧИЛЖ ХӨГЖЬЕ”

Бүсчилж хөгжүүлэх талаар эдийн засагчид, судлаачид бишгүй л ярьсан. Бодит ажил хэрэг болох боломжтой гэдгийг ч хэлсээр ирсэн. Тиймээс цаг үеэ олсон сэдвийг хөндөж шийдэл гаргах хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь сайшаалтай. Харин энэхүү хэлэлцүүлэг мэтгэлцээн болон өрнөөсэй гэх хүсэл оролцогчдод байна лээ.

Эдийн засаг сүүлийн найман улирал дараалан өсөж, Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Энэ өсөлт бүс нутагтаа төдийгүй дэлхийд өндөр үзүүлэлтэд тооцогдохоор байгааг ЭЗХ-ийн сайд тодотгож байлаа. Ямартай ч монголчууд эдийн засгийн чадавхитай болох боломж бий. Харин үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг бодлого, шийдэл хэрэгтэй гэдгийг төлөвлөж, төсөл боловсруулан хэрэгжүүлэх алхамаа хийж буй. Баруун бүсийн хөгжлийн төлөвлөгөөнөөс харвал урьдчилсан хэлэлцүүлгээс аялал жуулчлал, баруун бүсийг хангах үйлдвэрлэл, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулах үйлдвэр, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх санал тэргүүлсэн байна. Эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүчин зүйлсийн талаар ч мөн ярилцсан байгаа юм. Тухайлбал, аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ байгалийн унаган төрхөө хадгалсан үзэсгэлэнт газрууд, өвөрмөц соёл, ёс заншлаа сурталчлан таниулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй. Түүнчлэн бүс дотроо аялал жуулчлалын маршрутыг бий болгох, хамтарсан бүсийг хөгжүүлэх боломж бий хэмээн оролцогчид хэлсэн байна.

Ямартай ч Монгол Улс бүсчилж хөгжих замдаа гарлаа. Гол нь улс төрийн давалгаанд өртөлгүй залгамж чанараар үргэлжлэх нь нэн чухал. Үүний тулд танай, манай гэлгүйгээр хөгжлийн шийдэл, гарц гаргалгааг ярилцаж нэг замаар хамтдаа явцгаахыг чуулганд оролцогчдод уриалж байлаа. Харин оролцогчид сонгуулийн үр дүнд “гуйвахгүй” бодлого, шийдэл хэрэгтэйг сануулж байсан юм.

C.Чинзориг: Хангайн бүсийг Шинэ Хархорум хотын хөгжлөөр өргөжүүлж болно

/Эрүүл мэндийн сайд/

-Бүс нутгийн давуу тал болон каластерын зарчмаар хоршиж ажиллах боломжийг судлах, ярилцах хэрэгтэй. Мөн бүсчилж хөгжүүлэхийн тулд тухайн бүсийнхээ сул талыг сайн тодорхойлох ёстой. Хангайн бүс эдийн засгийн өрсөлдөх чадвар сулд тооцогддог. Учир нь хөдөө аж ахуйн салбар зонхилохын зэрэгцээ бусадтай харьцуулахад хүн ам ихтэй. Түүнээс гадна дэд бүтцийг нь сайжруулах шаардлагатай. Хангайн бүсийг Шинэ Хархорум хотын хөгжлөөр өргөжүүлж болно. Ингэснээр засаг захиргааны төвлөрөл бий болно. Цаашдаа хангай бүсийн гурван аймаг Өмнөговь аймагтай босоо тэнхлэгийн замаар холбогдох хэрэгтэй. Ингэснээр хангай бүс хилийн гарцтай болох боломж бүрдэнэ. Нөгөө талдаа хэвтээ тэнхлэгээр зайлшгүй хилийн гарцтай болох учиртай. Цаашдаа хангай бүсийн гурван аймаг мал аж ахуйн үйлдвэрлэл зонхилсон учраас хүнс хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай үзсэн. Мөн Архангай, Өвөрхангай аймаг байгалийн баялагийн ашиглалт бага, нөөц ихтэй гэдгээрээ давуу талтай.

Б.Оюунтуяа: Малын гаралтай түүхий эд дээр тулгуурласан хөнгөн үйлдвэрлэл чухал гэж үзсэн

/Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга/

-Хөвсгөл аймгийн тэргүүлэх хөгжлийн чиглэл нь аялал жуулчлал, мал аж ахуй. Булган манайхтай төстэй учраас цаашид хамтраад хөгжүүлэхэд боломжтой гэж харж байна. Харин Орхон аймаг хүнд үйлдвэр хөгжсөн хот. Бүсчилсэн хөгжлийн урьдчилсан хэлэлцүүлгээс харахад хойд бүсэд аялал жуулчлал, эрчимжсэн мал аж ахуй, хүнд хөнгөн үйлдвэр давамгайлж хөгжүүлэх санал гарсан. Мөн малын гаралтай түүхий эд дээр тулгуурласан хөнгөн үйлдвэрлэл чухал юм байна гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь Булган, Хөвсгөл аймагт, харин түүхий эдийн нөөц хаана их байгаагаас шалтгаалж тухайн газраа үйлдвэрлэл барина гэсэн санал гарсан. Орхон аймагт бүсчилсэн хөгжлийн хүрээнд Политехник коллежуудыг нэмэх санал гаргасан.

Хөвсгөл аймаг олон сумтай дэд бүтцийн асуудал хөгжих шаардлагатай. Ялангуяа босоо тэнхлэгийн чиглэлдээ хатуу хучилттай авто замыг нэн тэргүүнд хөгжүүлэх ёстой гэсэн голлох саналыг манай аймгаас дэвшүүлсэн. Хэрэв замын асуудал шийдэгдвэл хойд бүсдээ чиглэсэн хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой. Мөн боомтын сэргэлтийн хүрээнд Ханхын боомт олон улсынх болох зураг төслийн ажил эхэлсэн.

Р.Сэддорж: Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчийг бий болгох шаардлагатай

/Өмнөговь аймгийн Засаг дарга/

-Говийн бүсэд гадаргын усыг авчрах хэрэгтэй. Ингэхдээ бүсийнхэн хамтарч ажиллах ёстой. Ингэснээр боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэн тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчийг бий болгох шаардлагатай. Учир нь томоохон төслүүдийг дагаж эрчим хүчний хэрэглээ өндөр байдаг. Тиймээс эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага байна.

Эдгээр нь говийн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх суурь нөхцөл болно. Энэ бүсэд аялал жуулчлал хөгжих боломжтой гэдэг санал урьдчилсан хэлэлцүүлгээр гарсан. Учир нь Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг шашин, соёл, үлэг гүрвэлийн том аялал жуулчлалын бүс нутаг юм. Тиймээс говийн бүсэд дотоодын жуулчдын 70-80 хувь нь ирдэг. Түүнчлэн говийн бүс боомтын хөгжилд голлох байр суурьтай оролцоно. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох гарц нь манай бүсээр дамжиж байгаа. Тиймээс замын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тодруулбал, Ханги-Мандалын боомт руу Өмнөговь аймгаас зам явж байгаа. Эдгээр тэргүүлэх асуудлуудыг онцолж говийн бүсийнхэн хэлэлцэж байна.

Доржийн ОЮУНЧИМЭГ

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“...“Ажнай”-г л явуулах хэрэгтэй” гээд намынхан нь гүйж явна гэв үү?!
“...“Ажнай”-г л явуулах хэрэгтэй” гээд намынхан нь гүйж явна гэв үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​