fbpx 60 жилийн настай Төв цэвэрлэх байгууламж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 52 секунд

60 жилийн настай Төв цэвэрлэх байгууламж

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хийх зориулалттайгаар ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш гурван удаа технологийн өргөтгөл шинэчлэл хийж, 800 мянган хүнтэй хотын хоногийн 230 мянган метр куб ахуйн бохир ус хүлээн авч 90 хувь хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болгосон байна. Гэтэл өнөөдөр хүн ам хоёр дахин нэмэгдэхийн хэрээр бохирдлын хэмжээ ч 3-5 дахин нэмэгдсэн байна. Ийнхүү хоногт 160-210 мянган метр.куб бохир хүлээн авснаар цэвэрлэх хүчин чадал нь 170 мянган метр.куб болон буурч техник технологийн эвдрэл гэмтэл их гарч байгаа аж.

Бохирыг 10 гаруй шат дамжлагаар цэвэрлэн Туул голд нийлүүлдэг

Төв цэвэрлэх байгууламж нийслэлээс ирж буй ахуйн болон үйлдвэрийн бохир усыг хүлээн авч 10 гаруй шат дамжлагаар цэвэрлэн Туул голд нийлүүлж байна. Механик цэвэрлэгээгээр хог, өөх тос, элс, лагийг бохир уснаас цэвэрлэдэг юм. Биологи цэвэрлэгээгээр агаар, идэвхт лагийн тусламжтайгаар органик бохирдлыг исэлдүүлэн эрдэсжүүлдэг байна. Төв цэвэрлэх байгууламжид татан зайлуулж байгаа нийт бохир усны 7-8 хувийг ус бохирдуулагч үйлдвэр, аж ахуйн нэгж газруудын хаягдал бохир ус эзэлдэг аж. Үүний 40 орчим хувийг зөвхөн арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн хаягдал ус эзэлдэг байна.


Механик цэвэрлэгээний байгууламжид хоногт 700-800 кг үс, ноос барьж авч байгаа боловч тоног төхөөрөмж эвдрэл гэмтлээс шалтгаалан хаягдлыг 100 хувь барих боломжгүй байна. Төв цэвэрлэх байгууламж бохир усаа 1400 мм, 1200 мм-ийн диаметртэй хос шугамаар хүлээн авдаг. Хос шугамаар ирсэн бохирдлыг насоссоор механик цэвэрлэгээний байгууламж руу шахаж өгдөг. Энэ хэсэгт усанд уусдаггүй хог хаягдлыг шүүн сараалж хэсэгт үлдээснээр хогийн цэг рүү зөөдөг гэдгийг Төв цэвэрлэх байгууламжийн ахлах инженер Б.Бадамханд хэлэв.


Хүлээн авах насосс станцын сараалж, насоссын ажлын дугуй, шугам хоолой, хаалтад хоолны үлдэгдэл, тамхины иш, ноос, нойлын цаас зэрэг ахуйн хаягдал орж механик гэмтэл үүсгэж засвар үйлчилгээ хийхэд хүндрэл учруулдаг. Өдөрт 3-4 удаа эвдрэл гэмтэл гардаг учир дараагийн ээлждээ техник, технологийг засварлан хэвийн үйл ажиллагаатайгаар хүлээлгэж өгдөг. Техникийн саатал гарвал зориулалтын хувцсаа өмсөн гар аргаар бохирдлыг цэвэрлэдэг. Тиймээс иргэд суултуур руугаа хоолны хаягдал, нойлын цаас, тамхины иш зэрэг хог хаягдал хийж бохирдол нэмэхгүй байх нь бидний ажилд тус болно гэдгийг Төв цэвэрлэх байгууламжийн оператор А.Амаасүрэн хэлж байлаа.

Лагийг хатаах, шатаах аргаар бүрэн боловсруулна

Лагийг усгүйжүүлж, хатаах үед дулааны улиралд муухай үнэр гаргадаг нь нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болдог. 96-98 хувийн чийгшилтэй буюу “тарган” хэлбэртэй лагийг 2018 оноос өмнө зориулалтын талбайд ил задгай асгаж, хатаж дуустал нь 5-6 жилийн хугацаанд хүлээдэг байжээ. Харин 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалттай лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орсноор технологийн хувьд нэг шат ахисан байна. Энэ байгууламж нь хоногт 900-1300 метр куб түүхий лаг хүлээн авч усгүйжүүлснээр 96-98 хувийн чийгшилтэй лагийг 70-75 хувийн чийгшилтэй болгодог аж. Ийнхүү лагийн хатах хугацаа нь хоёр дахин багасаж, 2-3 жилийн хугацаанд хатах боломжтой болжээ. Гэвч асуудал үргэлжилсээр лагийг бүрэн хатааж, шатаадаг дамжлага байхгүй тул 100 хувь устгах боломжгүй бөгөөд хэмжээ нь жилээс жилд нэмэгдсээр байна.


Хоногт 500 метр куб лаг хатаах байгууламж, 250 метр куб лаг шатаах байгууламж. Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжуудаас гарсан лагийг усгүйжүүлэх, хатааж, шатааж устгаснаар агаар, хөрс, усны бохирын хэмжээг бууруулна. Төв цэвэрлэх байгууламжаас хоногт гарч байгаа 250 метр куб лагийг хатааж 60 метр куб болгоно. Хатсан лагийг шатаах байгууламжид шатааснаар 5-6 метр.куб үнс гарах аж.


500 метр куб лаг хатаах байгууламж, 250 метр куб лаг шатаах байгууламж барихаар төлөвлөжээ. Энэхүү байгууламж ашиглалтад орсноор хоногт 2.500 тонн бохир ус хүлээн авч цэвэрлэж, 200 тонн лагийг усгүйжүүлэн хатааж шатаахад 75 хувийн чийгшилтэй лаг буюу үнс бий болох юм байна. 15-20 хувийн чийгшилтэй хуурай лаг гаргаж, дараа нь 1100 цельсийн хэмд шатааснаар байгальд орчинд хоргүй үнсэн хэлбэрт шилжсэн хэлбэрээр боловсруулахаар төлөвлөжээ. Ийнхүү лагийн бүрэн боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ ашиглалтад орох хугацааг шавдуулж буйг албаныхан хэлж байв.

Б.Алтангэрэл

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төсвийн хүрээний хязгаарыг бүү дав
Төсвийн хүрээний хязгаарыг бүү дав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​