fbpx Ачааны хүндийг үүрэх хөгжлийн үүд буюу Замын-Үүд боомт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Эдийн засаг Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 6 секунд

Ачааны хүндийг үүрэх хөгжлийн үүд буюу Замын-Үүд боомт

“Дорнын говиос Монгол эхэлдэг” хэмээн дорноговьчууд бахархан дуулах дуртай хүмүүс. Нээрээ л яруу найраг, хөгжим, уран бүтээлчийн авьяас мэдрэмж хосолсон сайхан уран бүтээл. Дорнын говиос Монгол эхэлдэг нь ч лавтай. Тэгвэл Дорнын говиос Монгол Улсын хөгжлийн дараагийн шат эхлэх цаг нь иржээ. Ялангуяа Зам-Үүд Монгол Улсын хөгжлийн үүд хаалга болж, ачааны хүндийг ажралгүй үүрэхэд бэлэн болсон харагдана.
Замын-Үүд бол Монгол Улсын хэмжээнд хамгийн том боомт. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга тэргүүтэй төр засгийн удирдлагууд Замын-Үүд боомтод ажиллаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Тэд Монгол Улсын хөгжлийн үүд хаалга бол Замын үүд гэдэгтэй санал нэгдэж хэдэн хэдэн түүхэн үйл явдлыг гэрчлэн, зарим бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэв. Замын-Үүд боомт хэдийнээ өнгө засжээ. Хэдэн жилийн өмнөхөөс лав өөрчлөгдөж, олон улсын стандарт руу нэлээд дөхсөн харагдана. Бид саяхан л Замын-Үүд, Эрээн хот хоёрыг харьцуулан, манай хилийн боомтод хөгжил гэж алга хэмээн халаглаж суусан бол нөхцөл байдал, өнгө төрх ч сайжирсан нь сайшаалтай.

Тэгвэл энэ хөгжил дээр хүч нэмж, 2024 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд 24 цагийн үйл ажиллагаатай боомттой боллоо. Гурван 24 давхацсан үйл явдлын гэрч болж байгаадаа Засгийн газрын тэргүүн нэлээд бэлгэшээв. 24 цагийн үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс нэвтрүүлэхээр боомтынхон зохион байгуулалт хийж, ёстой л түм түжигнэж бум бужигнаж байна. Үүнтэй зэрэгцэн Замын-Үүдэд дахин нэг бүтээн байгуулалт ашиглалтад орж байгаа нь ачаа тээврийн терминал юм.

Цар тахлын хүнд үед хаалттай хил, хатуу хөл хорио, хаагдсан бизнес, боомилогдсон боомт, амны хаалт, гарын ариутгал, хүн хоорондын зай, цахим уулзалтууд, вакцины тун, өглөө бүхэн сонсдог нас баралтын тоо гээд олон зүйл ард үлджээ. Цар тахлын энэ хүндрэлийн үед “Шинэ сэргэлтийн бодлого” төрж, боомтуудаа илүү олон болгох, боомуудынхаа боомийг тайлах томоохон зорилтыг дэвшүүлж, өмнө нь хэрэгжиж байсан төслүүдээ илүү хурдтай өрнүүлэх, дуусгах, ашиглалтад оруулах ийм зорилтуудыг тавьсан. Энэ цаг үед Монгол Улсыг дэмжиж байсан уул усаар холбогдсон мөнхийн хөрш БНХАУ-ын Засгийн газарт талархал илэрхийлье хэмээн Засгийн газрын тэргүүн боомтын бүтээн байгуулалттай танилцах үеэрээ онцолсон юм. Өөрөөр хэлбэл, тус бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Засгийн газрын 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, улсын төсвийн 30.35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төсөл хэрэгжүүлж, ийн ашиглалтад орууллаа. Энэ хүрээнд зорчигч тээврийн хэсэгт шинээр шалган нэвтрүүлэх 9500 ам.метр цогцолбор бүхий барилга байгууламж 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, инженерийн дэд бүтцийн 2.2 км шугам сүлжээ, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.Мөн “Ухаалаг гарц” систем нэвтрүүлж, хилийн мэргэжлийн хяналтыг гаалийн байгууллагатай нэгтгэж давхардлыг багасгаж, хяналт шалгалтыг хялбарчилсан байна.

Ингэснээр эдийн засгийн эргэлтэд гол үүрэг гүйцэтгэж байгаа боомтын хүчин чадал дунджаар бүтэн тав дахин нэмэгдэж, Замын-Үүд боомтын боомилогдсон, зангилаа тайлагдаж байна. Энэ боомтоор өмнө нь нэг цагт дунджаар цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдээд байгаа нь Монголын эдийн засагт сайн мэдээ. Цаашид Монгол Улс төмөр замын экспортын дөрвөн боомттой зорилго тавьжээ. Боомтын сэргэлт өдрөөс өдөрт эрчимжиж байна. Үүнийг олон улс үнэлж, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, Дэлхийн банкны гүйцэтгэлийн индексээр Монгол Улс өнгөрсөн гурван жилийн хугацаанд 33 байраар урагшилсан. Энэ нь эдийн засаг эрчимтэй тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нь гарцаагүй.


2020 онд манай Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн багтаамж буюу чадавх 37 их наяд байсан бол 2023 онд 68.9 их наяд болж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5678 ам.долларт хүрсэн. 2024 онд энэ өсөлтийг 74 их наядад хүрч, эдийн засгийн өсөлт 7-8 хувь, нэг хүнд ногдох өсөлт 6200 ам.долларт хүрэх төсөөлөлтэй байна. Жилд тутамд нэг хүнд ногдох өсөлт мянган ам.долларт хүрнэ гэдэг эдийн засаг хурдтай өсөж байгаа тоон үзүүлэлт юм. 2023 онд Монгол Улс анх удаа 70 сая тонн нүүрс экспортолсон энэ бол монголчуудын олон жилийн турш ярьсан мөрөөдлийн тоо. Монгол Улсын валюын нөөц таван тэрбум ам.долларт хүрч, Монгол Улсын төлбөрийн тэнцэл анх удаа таван тэрбум ам.долларын ашигтай гарсан. Энэ бүх эдийн засгийн сэргэлтүүд нь боомтын сэргэлттэй салшгүй холбоотой юм.

Барилга байгууламж бүтээн байгуулалт ашиглалтад орсон ч даатгал болон цахим мэдээлэл, гааль дээр хүндрэл учирч байгааг зарим иргэд ярьж байлаа. Дөрөвдүгээр сарын эхээр асуудал хүндрэлүүд нэг талдаа шийдвэрлэгдэж, асуудал жигдэрнэ хэмээн албаныхан тооцжээ. Бүтээн байгуулалтын давуу талууд хамгийн гол нь иргэд болон хувийн хэвшлийнхэнд бодитоор мэдрэгдэх нь чухал юм гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр онцолж байв.
2024 оныг Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. УИХ-ын сонгуулийн тойрог бас бүсчлэгдсэн. Энэ хөгжлийн гол бодлогууд боомтууд дээр ирэх нь тодорхой. Засгийн газраас боомтуудыг автозамаар холбохоос гадна аймгийн төвүүдийг хооронд нь хатуу хучилттай автозамаар холбох ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн бүсчилсэн хөгжлийн бодлогоос хамгийн үр дүнтэй хэрэгжсэн нь Мянганы замын бүтээн байгуулалт болж, өнгөрсөн онд бүрэн хэрэгжиж дууссан билээ. Үүний үргэлжлэл болж, Хилийн бүх боомтыг аймгийн төвүүдтэй холбох таван тойрог замын их бүтээн байгуулалт энэ жил эхлэх юм байна. Энэ нь ачаа тээврийн эргэлт, эдийн засгийн эргэлт, хүртээмжид нөлөөлнө гэж Засгийн тэргүүн үзжээ. Мөн говийн бүс нутгийг аж үйлдвэр, байгальд ээлтэй дэвшилтэт технологид тулгуурласан, уул уурхайн, цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн эдийн засгийг тусгайлан хөгжүүлэх бүс болгохоор Засгийн газрын бодлого гарсан. Тэгэхээр говийн бүс дээр Монгол Улсын хөгжлийн томоохон ачаа ирж байна. Ялангуяа Замын-Үүд боомт ачааны хүндийг үүрэх нь. Монголын хөгжил Замын-Үүдээс ирэх цаг айсуй.

Төмөрбаатарын Батсайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​