fbpx Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 39 секунд

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Бид XXI зуунтай золгоод байгаа ч улс төрд жендэрийн тэгш бус байдал ноёл­сон хэвээр. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү олон тоогоор сонгуульд санал өгч орол­цож байгаа ч эрх мэдлийн хувьд хол хоцорсон. Үүнээс болж олон эрх ашгийн төлөөлөл бүрдэхгүй, нэг хэсэг нь боломжоо алдсаар буй. Тэгвэл өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах боломж бүхий туршилтын сонгуулийн өмнө бид тулж ирээд байна.

Намын дотоод ардчилал, ил тод байдал хангалтгүй байх, нэр дэвшигчийг сонгож тодруулахад жендэрийн мэдрэмж дутагдах, намын шийдвэр гаргах үйл явц дандаа эрэгтэй удирдлагад төвлөрсөн нь эмэгтэйчүүд улс төрийн нам дотор ахиж дэвших, сонгуульт албан тушаалд нэр дэвших бололцоог хааж байгааг олон судалгаа харуулдаг.

Мөн улс төрийн нам, улстөрчдийн нэр хүнд “шалан” дээр уначихаад байгаа өнөөгийн нөхцөлд иргэдийн итгэлийг олж авах гол арга зам нь жендэрийн мэдрэмж гэдгийг Монголын болоод олон улсын судлаачид хүлээн зөвшөөрч байна. Тэгвэл нийгмийн хэрэгцээ шаардлагын ачаар алхам, сөөмөөр ч болов хөгжлийн голдрилдоо орохоор "соёолж" байгаагийн нэг ахиц нь хаяанд ирсэн сонгуулийн өнгийг “зассан” хуулийн өөрчлөлт буюу аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувь байхаар тусгасан заалт юм. Гэхдээ хүний эрхийн тэмцэгчид жендэрийн квотыг 40 хувьд хүргэх шаардлагатай гэсэн байр суурин дээр хатуу зогсож байгаа. Монгол Улс хүний эрх, жендэрийн тэгш байдлаар олон улсад үнэлэгдэж эхэлж буй дараагийн хөшүүрэг нь Улс төрийн намын тухай хуульд эмэгтэй улстөрч, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн дэвшилтэд заалт орсон. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 48/78 харьцаагаар 126 гишүүнийг сонгоно. 78-ийг нь мажоритор, 48-ийг нь пропорциональ хувилбараар сонгоно. Жагсаалтаар орж ирэх 48 хүний тэн хагас нь эмэгтэй байх. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөллийг ээлжилж жагсаах зарчмыг баримтлах учиртай.

Улс төрийн намын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон эмэгтэйчүүдийг заасан квотоос илүү нэр дэвшүүлсэн бол эл хоёр төлөөллийн УИХ-д сонгогдсон тоогоор нэмэлт санхүүжилт олгох механизм бий. Харин хуулиар зааж өгсөн квотод хүрэхгүй бол тухайн намыг сонгуульд оролцоход нь бүртгэхгүй байх эрх нь сонгуулийн төв байгууллагад бий бөгөөд “Намууд жендэрийн 30 хувийн квотоо биелүүлээгүй бол сонгуулийн байгууллага бүртгэхгүй.

Энэ зарчмыг хатуу баримтална” гэдгийг СЕХ ч хатуухан мэдэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл, намууд сонгуульд оролцъё гэвэл заавал жендэрийн тэгш эрхийг хангах үүрэгтэй болох нь. Гэхдээ энэ бол ердөө эхний л шат. Харин хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хуульд биш хөрсөн дээр амилуулах гол биелэлт бол намууд нэр дэвшүүлэх квот, жагсаалтаа мөнгөөр үнэлэхээс татгалзах юм. Даанч сонгууль дөхөх тусам намын удирдлагуудын “гууль” цухуйж эхлэх шиг боллоо. Ерөөсөө энэ бол бичигдээгүй хууль л даа. Харин энэ жил олон нийтийн зүгээс арай өөр өөдрөг хүлээлт байгаа юм, уг нь. Даанч өнөөх намууд маань жагсаалтаас гадна нэр дэвшүүлэх квотоо хүртэл мөнгөөр үнэлж эхэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр том, жижиг гэлтгүй намууд нэр дэвшигчдээсээ хэдэн зуун саяас тэрбум төгрөг нэхэж байгаа аж. Ийм дэнчингээр нэр дэвших эрхээ авах эмэгтэйчүүд, хүйсийн өөр олон төлөөлөл өнөөдөр Монголд хэд байгаа билээ. Үнэндээ өнгөрсөн жилүүдэд Монголын парламент эрэгтэй гэсэн ганцхан “өнгө” будгаас бүрдэж ирсэн нь энэ мэт гарааны тэгш бус байдалтай л холбоотой. Түүнээс эмэгтэйчүүд мэдлэг, туршлагаар дутаад байгаа зүйл огтхон ч үгүй. Тиймээс намын удирдлагууд олон түмний өмнө гарч ирж андгай тангараг өргөсөн хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах амлалтаа биелүүлэх эсэхийг харахад богинохон хугацаа үлдлээ.

Өөрөөр хэлбэл, өмнөх шиг мөнгөлөг хэсгийг эрх мэдэлд хүргэдэг, эд хөрөнгөөр суудал наймаалцдаг хэвшмэл ойлголтоосоо энэ цаг үед л ангижрахгүй бол дахиад дөрөв дөрвөн жилээр сунгагдсаар байх болно. Тэр цагт эмэгтэйчүүд, хүйсийн олон төлөөллийн итгэл найдвар бүр мөсөн тасарсан байх биз.

Нөгөө талаас сонгогдох эрх бол Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн хүний үндсэн эрх. “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж баталгаажуулсан. Гэтэл улс төрийн намууд сонгогдох эрхийг мөнгө болгож байгаа нь хүний язгуур эрхийг зөрчиж буй хэрэг юм. Тиймээс намууд нэр дэвшүүлэхдээ жендэрийн тэгш байдлыг хангахад олон нийтийн өмнө юу гэж амлаж байсныг эргэн сануулъя.

сонин mn

Намын удирдлагууд олон түмний өмнө гарч ирж андгай тангараг өргөсөн хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах амлалтаа биелүүлэх эсэхийг харахад богинохон хугацаа үлдлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-Сонгуулийн тухай хуульд аль нэг хүйсийг 20 хувиас доошгүй байхаар тусгадаг ч бодит байдалд 17 хувиас хэтрэхгүй байгаа тул энэ удаад бодит чанарын өөрчлөлт бий болгох зорилго тавьж байна. Пропорционалаар нэр дэвшүүлэх хүмүүсийн 50 хувь нь эмэгтэй байх зохицуулалт тусгах санаачилгыг МАН гаргасан. Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байх зохицуулалтыг баталж, хэрэгжүүлж чадвал жендэрийн тэгш байдлыг хангахад бодит үр дүн гарна.

АН-ын дарга Л.Гантөмөр:

-Сонгуулийн ажлынхаа 60-70 хувийг эмэгтэй нэр дэвшигч рүүгээ чиглүүлэхээр төлөвлөж байна. Улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчийг аль хэцүү тойрогтоо, хэн нэгэн хүнд тавьж өгөхөөс илүүтэй нэр дэвшүүлсэн эмэгтэй бүрийг ялуулах зорилгын төлөө нэгдэж, ажилладаг байх хэрэгтэй. Намынхаа бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувьд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Бид УИХ, аймгийн ИТХ-д нэр дэвших 300 эмэгтэйг бэлтгэж байна. Эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх, ялуулах гэх мэтээр ярих нэг өөр, хийж хэрэгжүүлэх бас нэг өөр хэрэг. Гарын үсэг зурсан учраас бид амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллана.

ХҮН-ын дарга Т.Доржханд:

-Монгол Улс шинэчлэгдэж, хөгжмөөр, парламент олон талын төлөөлөлтэй болмоор, ялангуяа УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлмээр байна. Үүний тулд үг биш, үйлдэл чухал. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог болгох, квотыг 30-аас доошгүй хувьд хүргэх мөн жагсаалтыг эрэгтэй, эмэгтэйгээр сөөлжүүлэх гэх мэт дэвшилт олон заалтыг манай нам дэмжиж байгаа. Сонгуулиар манай намаас нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байхаас гадна Улаанбаатар хотын дарга зэрэг томоохон албан тушаалд эмэгтэй хүн томилох зарчим баримталж байгаа.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!
Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​