fbpx Тактикийн цөмийн зэвсгийн тухайд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 33 секунд

Тактикийн цөмийн зэвсгийн тухайд

Сүүлийн үед олон улсын улс төр, цэрэг дайн ба батлан хамгаалах үзэл баримтлалын байдалд хийсэн дүн шинжилгээний талаар дэлхийн олон нийтэд тархаж байгаа мэдээллүүд тактикийн цөмийн зэвсэг буюу богино зайны стратегийн бус цөмийн зэвсэг хэрэглэх боломжийн тухай янз бүрийн мэдээ агуулах болжээ. Бид энэ талаар өөдрөг бөгөөд зөв ойлголт бүрдүүлж явах ёстой. Түрүүчийн бичсэн “Цөмийн дайны аюул заналхийлэл, Америкийн Нэгдсэн Улс ба Оросын Холбооны Улсын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал” (https://sonin.mn/newsDetail/2945) нийтлэлийнхээ үргэлжлэл болгож тактикийн цөмийн зэвсгийн талаар маш энгийн ба товч ерөнхий байдлаар танилцуулъя.

1. Ойлголт ба ангилал.

АНУ-ын Батлан Хамгаалах Яамнаас 2016 онд хэвлэн гаргасан “Цөмийн асуудлын гарын авлага”-т “Стратегийн бус тактикийн цөмийн зэвсэг гэж дайны нөхцөлд тулааны талбарт хэрэглэх зориулалттай цөмийн зэвсгийг хэлнэ. Харин стратегийн цөмийн зэвсгийг бол дайн явуулах хангамж чадварыг нь бууруулах, таслан зогсоох зориулалтаар дайсны хотууд, үйлдвэрийн газрууд болон бусад том хэмжээний байршлуудын эсрэг хэрэглэнэ” гэж тодорхойлсон байдаг. Энэ нь ойлголтын гол утга санааг ерөнхийд нь илэрхийлж чадаж байгаа юм.

Асуудлыг хэлэлцэхийн тулд “Стратегийн цөмийн зэвсэг” ба “тактикийн цөмийн зэвсэг”-ийн тухай ойлголт ижил ба ялгаатайгаар үйлчлэх хүрээтэй нарийвчлан танилцах шаардлагатай.

Тактикийн цөмийн зэвсгийн тухай олон нийтийн ойлголтын нийтлэг бөгөөд түгээмэл алдаа бол стратегийн бус цөмийн зэвсгийг бага чадлын цөмийн зэвсэгтэй адилтгах явдал юм. Өөрөөр хэлбэл бага чадлын цөмийн зэвсэг бол стратегийн бус зэвсэг ба их чадалтай бол стратегийн зэвсэг байх ёстой гэж ойлгоод байдаг. Гэтэл бодит байдал бол илүү бүдэг, тодорхойгүй, төвөгтэй байгаа, стратегийн бус цөмийн зэвсгийн зарим нь их чадалтай, зарим стратегийн зэвсэг нь бага чадалтай байдаг бол зарим хувилбар нь их бага чадал хоёулыг нь хослуулсан байдаг. Цөмийн зэвсгийн чадлын хэмжээнээс гадна түүнийг зөөвөрлөн хүргэх зай энэ ойлголтод голлох үүрэг гүйцэтгэнэ, стратегийн зэвсэг бол тив алгасаж холын зайнд үйлчилж чадах бол тактикийн зэвсэг харьцангуй ойрын зайнд үйлчилнэ.

Хэрэв цөмийн зэвсгийн чадал ойролцоогоор 1 килотоноос 50 килотон бол тактикийн буюу бага чадлын, ойролцоогоор 100 килотоноос эхлэн мегатоноос ч давах бол стратегийн буюу их чадлын ангилалд ерөнхийд нь багтаан хамааруулж авч үздэг. Бүр бага чадлын (0.1 килотон орчим) цөмийн зэвсэг ч байдаг.

Цөмийн зэвсгийн чадлын хэмжээг бусад дэлбэрэх бодистой нэгэн адилаар килотон, мегатон гэдэг нэгжээр тодорхойлдог ба энэ нь хэчнээн хэмжээний ТНТ (Тринитротолуен) гэдэг бодисын дэлбэрэлтээс ялгарах энергитэй тэнцэн дүйцэх вэ гэдгийг нь илэрхийлдэг, 1 килотон нэгж чадал нь 4.184 теражоул хэмжээний энергид харгалзана. Жишээ болгоход, 1 килотон чадалтай цөмийн бөмбөг агаарт дэлбэрэхэд ойролцоогоор 275 метр радиустай газар, 10 килотон бол ойролцоогоор 590 метр радиустай газар 1 сая градус хүртэл халуун үүсгэж, газар хөдлөлт, цохилтын хүчтэй долгион үүсэж, цацрагийн өндөр тунд нэрвэгдэх аюул учирна гэж тооцдог, жишихэд 1945 онд Нирошима ба Нагасакид дэлбэлсэн бөмбөг ойролцоогоор 15 ба 21 килотон чадалтай байсан. Орчин үеийн цөмийн зэвсгийг нэг бүрчлэн хянаж, хэрэглэх шат бүрд нь удирдах, халдлага болон зөвшөөрөлгүйгээр хэрэглэхээс сэргийлэх зориулалттай, төвлөрсөн, найдвартай, боловсронгуй бүтэц бий болсон.

Өнөөгийн ихэнх цөмийн зэвсгүүдийг цэрэг дайны өвөрмөгц байдалд тохируулан хэрэглэх зорилгоор нэг төхөөрөмжийн тэсрэх чадлыг нь янз янзаар хувьсган сонгож өөрчилж болох хувилбар хэрэгжүүлсэн нь өөр өөр нөхцөлд бөмбөгийн нэг загварыг ашиглах боломжийг бүрдүүлсэн.

Жишээлбэл, АНУ-ын “B61 Загвар-10” бөмбөгийг 0.3, 5, 10 эсвэл 80 килотон чадлаар сонгон тохируулах боломжтой. Сонирхуулахад, бөмбөгийн чадал багасах тутам чадал тохируулах технологи ажиллагааны нарийн төвөгтэй байдал ихэсдэг. Аливаа цөмийн зэвсэг зөөгчийг зам дундаас нь угтан устгахад зөөж явсан цөмийн зэвсэг нь хамтдаа дэлбэрэх аюул гарах уу гэсэн асуулт элбэг гардаг, энэ үед жирийн дэлбэрэлт л болдог, үүнээс үүдэж цөмийн дэлбэрэлт болох учиргүй гэсэн хариулт үүнд өгдөг.

2.Мөн чанар.

Цөмийн зэвсэгтэй улс гүрнүүд цөмийн зэвсгээр бие биенээ баталгаатай бүрэн харилцан устгаж болох аюулын тухай сургаалыг улс төр, цэрэг дайн ба батлан хамгаалах үзэл баримтлалдаа үргэлж тооцон авч үзэж өнөөг хүртэл ухамсартайгаар тусгаж ирсэн. Эдгээр улсууд цөмийн зэвсэг хэрэглэж болох нөхцөл байдлаа тодорхойлон баталгаажуулсан өөр өөрийн үзэл баримтлал бодлоготой. Өнөөгийн байдлаар зөвхөн БНХАУ ба Энэтхэг улс цөмийн зэвсэг бусдаас түрүүлж хэрэглэхгүй байх амлалт авснаа зарлаад байгаа.

Сүүлийн үед тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх талаар цэргийн хээрийн сургууль хийх тухай, байршлыг нь улс хооронд шилжүүлэн өөрчлөх тухай гэх мэт мэдээ дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр үзэгдэх болсон нь стратегийн “тоглоомын дүрэм”- ийг өөрчлөхгүйгээр тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж болох мэт үзэл санаа идэвхжиж эхэлж байгааг харуулж байна.

Тактикийн цөмийн зэвсэг хязгаарлагдмалаар хэрэглэх боломжийн тухай асуудалтайгаар холбогдон “цөмийн зэвсгийн хүчин зүйл” цөмийн дайн гарах явдлыг хазаарлан барьж саатуулах үйлсэд гүйцэтгэх үүрэг ач холбогдол нь өөрчлөгдөн буурна, эсвэл бүр үгүйснэ гэж байж болох уу? Стратегийн цөмийн зэвсгийг хэрэглэхгүйгээр бага чадлын ганц нэг тактикийн цөмийн зэвсэг харилцан хэрэглээд зогсчих дайн гэж байж болох уу? гэх мэт асуултууд зүй ёсоор тавигдаж байна. Хязгаарлагдмалаар хэрэглэж болох “тактикийн цөмийн зэвсэг” гэсэн ойлголтыг энэ зэвсгийг бодит байдлаар хэрэглэж эхлэхээс өмнөх үед түүний байршил, ямрыг нь аль гэрээ хэлэлцээрт хамруулах, тайлан бүртгэл тооцоо, засвар үйлчилгээ гэх мэтийн жирийн зорилгод хэрэглэхэд тохиромжтой бөгөөд зэвсгийг нэгэнт хэрэглэж эхэлбэл “үүсэх бүхий л үр дагавар” талаасаа стратегийн, тактикийн гэж үргэлжлүүлэн ялгаж үзэх үндэслэл утга учиргүй болох юм. Болзошгүй цөмийн дайны загварчилсан хувилбаруудыг зөвхөн “тактикийн цөмийн зэвсэг” хэрэглэх асуудалтай холбон хийсвэрээр төсөөлөх нь үнэхээр учир дутагдалтай. “Цөмийн зэвсэг” бол “Цөмийн зэвсэг”! Хүн төрөлхтөн түүхэн явцдаа бүтээсэн оюун санааны үнэмлэхүй баялаг болох “дайнгүйгээр энх тайван амьдрах” эрх зарчмаа хэрэгжүүлэх гэж чармайсаар л…

Олон Улсын Атомын Энергийн Агентлагm Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хяналтын НҮБ-ын Байцаагч (Инспектор)-аар 30 жил ажиллаад чөлөөндөө гарсан, Физик-Математикийн ухааны доктор (PhD), Балчин овогтой Чимэдбазарын Жаргал

сонин mn

Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!
Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​