fbpx Монголын улстөрчид хуваагдлаа албан ёсоор зарлах үлдлээ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
6 минут 43 секунд

Монголын улстөрчид хуваагдлаа албан ёсоор зарлах үлдлээ!

Монгол Улсад Ардчилсан Үндсэн хуулийг баталж, парламентын засаглал тогтоод даруй 32 жилийг үлдэв. Түүнээс өмнө 1924 онд зөвлөлт загварын социалист үзэл баримтлалтай анхны Үндсэн хуулийг баталсан. Үүнээс хойшх 1940, 1960 оны Үндсэн хуулиудад мөнөөх социалист тогтолцооны суурь хадгалагдсан. Социалист Үндсэн хуулиудын гол онцлог нь төрийн эрх мэдлийг хуваарилах бус төвлөрүүлэхэд оршдог. Харин 1992 онд Ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа Герман суурьтай парламентын засаглалыг сонгож, түүгээр төрийн мэдлийн хуваарилалтыг хийсэн. Гэвч тэгэхдээ дэлхийн хаана ч байхгүй парламентын Монгол загварыг бий болгосон байдаг. Өнгөн дээрээ парламентын засаглалтай гэх авч үндсэндээ хуйцай шиг засаглалын хэлбэрийг тогтоосон. Үүний учир нь 70 жилийн турш “стан” хэлбэрийн, бусдын удирдлагад явж ирсэн Монголын улс төр цоо шинэ засаглалыг сонгож, түүгээрээ замнах бэлтгэл байгаагүй юм.

Үнэн хэрэгтээ Монголын улстөрчид тэр чигтээ нуран унаж буй зөвлөлтийн системийнхэн байв. Хэдийгээр “Монгол Улс улс төр, эдийн засаг, нийгмийн шинэ бөгөөд бие даасан бодлого хэрэгжүүлэх ёстой” гэдгээ ойлгож байсан ч “Засаглалын ямар хэлбэр Монгол Улсад тохирох, алийг нь сонговол хаана хүртэл явах вэ” гэдгээ сонгодог утгаар нь тогтоож чадаагүй.

Тийм боломж ч байгаагүй. Чухам тийм шалтгаанаар парламентын засаглал нэртэй хагас Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон байдаг юм. Ардчилсан хэмээх анхны Үндсэн хуулийн гол зохиогчид арга буюу Ерөнхийлөгч, парламент, Засгийн газрын хэн нь ч атаман биш байх хувилбар бүхий Үндсэн хуулийг батлуулжээ. Түүнийг олонх судлаачид “Төрийн эрх мэдлийг хуваарилсан байх жинхэнэ Үндсэн хуулийн хоёр дахь шалгуурыг 1992 оны Үндсэн хууль давсан” гэдэг. Гэхдээ энэ нь бодит байдалтай яв цав нийцэхгүй. Үнэн хэрэгтээ анхны Ардчилсан Үндсэн хуулиас хойш Монголын төрийн эрх мэдлийг Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар хувааж эдэлсээр ирсэн. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалд гурвуулаа оролцоотой, тэдгээрт нөлөөлөх байдал нь давхцаж, ихэнх тохиолдолд Үндсэн хуулийн зарчмаас илт хол гажиг үүссэн. Цаг хугацаа өнгөрөх тусам тэдгээр институц буюу төрийн гурван өндөрлөгийн хоорондын үүнээс улбаатай зөрчил улам хурцдах болсон. зөрчил улам хурцдах болсон. Явцын дунд Үндсэн хуулийн бус хуваарилалт үүсэж, эрх мэдэл нэг институц руу далдуур илэрхий шилжих процесс явагдсан. Энэ бол Үндсэн хуулиар эрх мэдлийн хуваарилсан ч парламентын засаглалыг монголчилсны үр дүн юм. Яг энэ нөхцөлийг Үндсэн хууль судлаачдын нэг хэсэг нь тойруу замаар, зарим нь шулуун хэлдэг. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан 2015 онд МУИС-ийн ХЗС-ийн багш байхдаа “Бүх эрх мэдлийг Ерөнхийлөгч эсхүл хаан гэн нэг хүн хэрэгжүүлбэл нийтийн ашиг сонирхлыг зөрчих, дур зоргоороо авирлах, өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэх, цаазаар авах зэрэг зүй бус үйлдлүүд гардаг. Үүнийг хүн төрөлхтний өнгөрсөн түүх хангалттай нотолсон. Товчхондоо, төрийн эрх мэдлийг ерөөсөө нэг этгээдэд атгуулж болохгүй юм байна гэдгийг ойлгосны үр дүнд төрийн эрх мэдэл хуваарилах онол бүрэлдэн хөгжсөн хэрэг. Энэ онолыг Францын Монтескьегийн “Хуулийн амин сүнс” номд орчин үеийн утгаар нь анх тодорхойлж, АНУ-ын Үндсэн хууль тэргүүтэй баримт бичигт тусгалаа олсон” гэж бичиж байв. Гэсэн хэдий ч эцэст нь Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч

Ерөнхийлөгч маань Монголын төрийн хамаг эрх мэдэл болж хувирсан. Ерөнхийлөгч хууль тогтоох дээд байгууллага биш, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх статусгүй боловч аль алийг нь харьяалдаг болчихсон. Тэр дундаа шүүх эрх мэдлийн хамгийн том хаан болсон. Түүгээрээ түрий барьж Монголын улс төрд, нийгэмд тэр чигт нь хяналтаа тогтоодог эзэн болж хувирсан.

Үүнийг бүгд мэддэг. Гэхдээ хэн ч ярьж зүрхэлдэггүй. Ийм л болсон. Улмаар үүнд дулдуйдсан үе үеийн Ерөнхийлөгч “Монгол Улс парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжих ёстой” гэсэн бодлогыг барих болсон. Монголын түүхэн дэх зургаан Ерөнхийлөгчийн Анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас бусад нь буюу тав нь ийм байр суурьтай байсан, байгааг энд онцлон хэлэх хэрэгтэй. Ерөнхийдөө энэ хүсэл сонирхлоо нуудаггүй ч илэрхий дайран довтолж байгаагүй юм.

Харин өнөөдөр энэ нь хүчтэй явагдаж эхэллээ. Парламентын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг чиглэсэн ятгалга, сэнхрүүлэг эрчимтэй явагдаж байгаа талаар байнга яригдаж байна. Энэ нь уг үйл ажиллагаа парламент, эсхүл Үндсэн хуулийн цэц дээр хэрэгжих хувилбартайгаар төлөвлөгдсөнийг харуулж байна. Парламент уу, Үндсэн хуулийн цэц үү. Удахгүй тодорхой болно. Үүнд улс төр, хуулийн салбарын нөлөө бүхий зарим хүн хүчин зүтгэж буй юм. Бизнесийн нэр бүхий компанийн эзэд ч хөрөнгө санхүүгээ бариад дэмжихээр явж эхэлжээ. Түүгээр зогсохгүй, сүүлийн үед Монголын улстөрчид парламентын засаглалыг хамгаалагчид, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид гээд хоёр хуваагдаж байна. Одоо энэ хуваагдлаа ил тод зарлах л үлдлээ. Нэг үгээр хэлбэл энэ байдал нэлээд хурцдаж, далд үргэлжлэх аргагүй боллоо.

Ажиглагч А.БАТБОЛД

НҮБ-ын хүнсийг тээвэрлэж байсан агаарын тээвэрлэгчийн тусгай зөвшөөрлийг ИНЕГ-ынхан юуны учир цуцлав
НҮБ-ын хүнсийг тээвэрлэж байсан агаарын тээвэрлэгчийн тусгай зөвшөөрлийг ИНЕГ-ынхан юуны учир цуцлав
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​