fbpx ИНЕГ-ыг алдагдалтай ажиллуулж буй удирдлагад хариуцлага тооцохгүй юм уу, Б.Дэлгэрсайхан сайд аа!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
14 минут 25 секунд

ИНЕГ-ыг алдагдалтай ажиллуулж буй удирдлагад хариуцлага тооцохгүй юм уу, Б.Дэлгэрсайхан сайд аа!

Монголын болон олон улсын иргэний нисэхийн салбарт аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйлчилгээ үзүүлэх зорилт, зорилго тавьдаг Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ) өнөөдөр ашигтай ажиллаж чадаж байгаа юу. Алдагдалтай ажиллаж буйг нь батлах олон баримт байна. Мэдээж олон улсын нөхцөл байдлаас шалтгаалсан алдагдал байлгүй л яах вэ.

Гэтэл ИНЕГ, түүний харьяа байгууллагууд хууль зөрчин, ямар ч үр ашиггүй зардал гаргаж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг алдагдалд оруулж буй юм. Үүнийг аудитын байгууллагаас ч баталчхаад байна.

Тийм атал ИНЕГ-ын удирдлагад нь харьяалах Зам, тээврийн яамныхан болон сайд Б.Дэлгэрсайхан нь ямар ч хариуцлага хүлээлгэхгүй суугаа нь хачирхалтай.

Магадгүй эрхэм сайдтан хувийн болон төрийн өмчийн оролцоотой төмөр замаа л мэдэхээс биш, иргэний нисэх, агаарын тээврийн салбарын талаар “А” ч үгүй учраас үл ойшоож байж болзошгүй гэж боддог хүмүүс бий. Юутай ч ИНЕГ-т хийсэн санхүүгийн аудитын тайланд дурдсан алдаа, зөрчлүүдийг доор дэлгэрүүлэн хүргэе.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үл ойшоов

ИНЕГ-ын бүтцийг өөрчлөн дотор нь Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ) гэх байгууллага байгуулж, намын эрх мэдэлтнүүдийн цүнх баригч олон хүнийг тэнд ажилд томилсон байдаг. Гэтэл энэ төвийн үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулсан нь хуультай харшилсан гэж аудитын байгууллага СНАГ-2023/33/НА-СТА-ТӨА кодтой тайландаа онцлов. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны “Бүтэц ши

нэчлэн батлах тухай” 387 дугаар тушаалаар ИНҮТ-ийн үйл ажиллагаа, чиг үүргийг шинэчлэн зохион байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5-д заасантай нийцэхгүй байна гэжээ. Эл зүйл заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах” нь Засгийн газрын бүрэн эрх байх ёстой гэжээ.

Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайд нь тушаал гаргаад, танхимаасаа илүү эрх эдэлчихсэн байгаа юм. Үүнийг засаж залруулахыг аудитын байгууллагаас ИНЕГ-ын удирдлага, холбогдох сайд, дарга нарт анхааруулж, албан шаардлага хүргүүлжээ. Ингэж шинэ бүтэц, зохион байгуулалт хийснээр Төсвийн болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн холбогдох заалт ч зөрчигдөх үндэслэл болсныг 2022, 2023 оны санхүүгийн аудитын тайланд дараалан тусгасан байх юм.

Уг нь ИНҮТ нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар статустай. Гэтэл төсвийн төвлөрүүлэн захирагчийн нэгэн адил тус тусдаа санхүүгийн тайлан гаргадаг үйлдвэрлэл, үйлчилгээний 10, орон нутгийн 15 нэгжийг нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргаж өгч байжээ. Энэ нь эрсдэл үүсгэж, магадгүй хөрөнгө мөнгө завших боломж бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй аж.

Ийм байдлаар бүтэц, орон тоог нь 2020-2022 оны хооронд нийт 13 удаа өөрчилсөн юм билээ.

Улмаар ИНЕГ-ынхан бүтцийн өөрчлөлт нэрээр дарга удирдлагадаа таалагддаггүй зарим хүнийг чөлөөлж, хэн нэг улс төрчийн шахааны, эсвэл салбарынхаа, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж олон нийтийн сүлжээнд “жиргэгч” нэгнийг даргын албан тушаалд томилсон байдаг.

Аудитын байгууллагын тайланд дурдсанаар зөвхөн 2022 онд ажлаас үндэслэлгүй халагдсан 22 иргэнд ажилгүй байх хугацааны цалин болох 327.8 сая төгрөгийг олгох шүүхийн шийдвэр гарснаас зургаан хүнд 215.4 сая төгрөг олгосон гэнэ. Буруутай албан тушаалтнаар уг төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авхуулахаар болоход ердөө 8.9 сая төгрөгийг л төсөвт буцаан тушаалгажээ.

ИНЕГ болон түүний харьяа ИНҮТ-ийнхөн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан тохиолдол цөөнгүй байна. Тодруулбал, тушаал шийдвэр, батлагдсан төсөвгүйгээр ажилчдыг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж 20, витаминжуулалт нэрээр 8-н сая төгрөг зарцуулчхаж. Ажилтнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарч буй мэт харагдавч энэ нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.

Түүгээр ч зогсохгүй Төрийн хэмнэлтийн тухай хуулийг ч зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасаар буй. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн 9-р сард зарим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй ИНЕГ-ын удирдлага уулзаж, тодорхой хэмжээний зарлага гаргасан гэх юм билээ.

Үүнээс өмнө ИНЕГ, ИНҮТ-ийнхөн 2023 онд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж, 18.3 сая төгрөг үр ашиггүй, шаардлагагүй зүйлд зарцуулсан гэж аудитын байгууллага дүгнэжээ. Тодруулбал, СНАГ-2024/78/НА-СТА-ТӨА аудитын кодтой тайланд “Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулахад залуучуудын оролцоог хангах зорилгоор форум зохион байгуулахад 10.5 сая , байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор контент бэлтгэх, олон нийтэд түгээх ажлыг гүйцэтгүүлэхэд 7.8 сая төгрөг зарцуулсан. Тухайн ажлуудын төлбөрийг шилжүүлснээсээ хойш 9-н хоногийн дараа гэрээг нөхөж хийсэн байна. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.4-т заасан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат, цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх”-ийг хориглох заалтыг зөрчжээ.

“Буянт-Ухаа” нисэх буудал үгүй болоход ч ойрхон байна

Японы Засгийн газрын зээл, тусламжаар Хөшигийн хөндийд нисэх буудал байгуулж, ашиглаж эхэлснээс хойш “Буянт-Ухаа” буудлаа нэг их тоож үзэхээ больсон бололтой. Аудитын байгууллагын тайланд “Буянт-Ухаа” нисэх буудалтай холбоотой дүгнэлтүүдийг ч тусгасан байх юм. Тухайлбал, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын эзэмшлийн 23 ам метр талбайг бусад байгууллагад түрээслүүлж буй аж. Ингэхдээ түрээсийн төлбөрийг тогтоосон тарифаас хямдаар тооцсон нь ИНЕГ, ИНҮТ-ийн алдагдалд хувь нэмрээ оруулж буй гэхэд хилсдэхгүй.

ИНҮТ-ийн даргын баталсан “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын үзүүлэх иргэний нисэхийн зохицуулалтгүй үйлчилгээний хураамж авах тухай тушаал шийдвэр байдаг гэнэ. Түүнд зааснаас 5.5 саятөгрөгөөр дутуу тооцож гэрээ байгуулсан нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан тушаал, шийдвэрийг ч зөрчсөн үйлдэл болж. Магадгүй энд ИНЕГ, ИНҮТ-ийнхний хамаарал бүхий хүн холбогдох журам, тушаал, шийдвэрийг үл ойшоон хэн нэгэнд давуу байдал олгосон байж ч болзошгүй.

Буянт-Ухаа дахь нисэх буудалтай холбоотой, тэнд нисэхийн аюулгүй байдал алдагдах эрсдэл бий болсныг ч аудитын байгууллагын 2023 оны тайланд тодорхой тусгажээ. Тодруулбал, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хамгаалалтын талбай дахь тусгай хэрэгцээний газартай хаяа, хил нийлүүлэн 1781310951 нэгж талбарын дугаартай газрыг ТОСК-д орон сууцын ашиглалтын төрлөөр эзэмшүүлэхээр олгосон байна. Мөн “Ай ти зон”, “Ситибилдинг”, “Бүрэн хайрхан ээж трейд”, “Буянт бумба эрдэнэ”, “Могул групп”, “Зэмэдү” гэх мэт компани хамгаалалтын хашаатай нь тулган барилга, байгууламж барьсан нь аэродромын хөдөлгөөний бүсэд мал, амьтан, гаднын этгээд санаатай болон санамсаргүйгээр нэвтрэх зэргээр нисэхийн аюулгүй байдал, буудлын үйл ажиллагаанд нөлөөлж, хүндрэл учруулах эрсдэлтэй болжээ.

Уг нь улсын тусгай хэрэгцээний газар, нисэх буудлын аюулгүй бүсээс тодорхой хэмжээтэй зайг чөлөөтэй байлгах л учиртай сан. Гэтэл сургууль, эмнэлгийн газрыг дарга, захирлууд нь зарж үрж, эргэн тойрондоо барилга бариулсантай адил олон улсын нисэх буудлынхаа талбайд тулгах шахам газар олгох зөвшөөрөл өгсөн байх юм. Энэ нь гадаад, дотоодын онгоц буух, хөөрөхөд эрсдэл учруулж ч болзошгүй нь ойлгомжтой.

323.7 сая төгрөгийн үнэ бүхий шатахууныг буцааж аваагүй гэжээ

Манай сонин өнгөрсөн 4-р сард ИНЕГ-ынхан хойд хөршөөс импортолж нөөцөлдөг түлшээ УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хамаарал бүхий “Содмонгол” ХХК-д олгосон талаар нийтэлж, уншигчдадаа хүргэж байсан билээ. Манай сонины 2024 оны 4-р сарын 2-ны 068 (7878) дугаарт гарсан “ИНЕГ-ынхан нөөц түлшээрээ “Содмонгол”-ынхныг тэтгэж байжээ” гэсэн нийтлэлд “ИНЕГ-ынхан “Содмонгол”-той 2023 оны 7-р сарын 25-нд 50/23 дугаартай Агаарын хөлгийн ТС-1 төрлийн шатахууныг усыг усаар буцаан олгох нөхцөлтэй гэрээ байгуулж, тус хувийн компанид олгосон байна. Өөрөөр хэлбэл, “Эрчис ойл”-оос хамгийн хямд үнээр авсан онгоцны шатахуунаа “Содмонгол”-д өгчихсөн гэсэн үг. “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Шатахуун хангалтын албаны агуулахаас ТС-1 маркийн 500 тн түлш 2023 оны 7-р сарын сүүлчээр хүлээн авсан аж. Улмаар тодорхой хугацааны дараа түүнийгээ хүлээлгэн өгөх ёстой болоход гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан 2023 оны 10-р сар хүртэл хугацааг нь сунгасан гэнэ. Заасан хугацаандаа шатахууныг олгоогүй тохиолдолд хоногийн 0.5 хувиар алданги тооцохоор түүндээ тусгажээ. Ингээд 2023 оны 11-р сарын 27 болоход алданги нь 109.5 тн болж нэмэгдсэн байна. Тиймээс ИНЕГ-аас Агаарын хөлгийн ТС-1 төрлийн шатахууныг усыг усаар буцаан олгох нөхцөлтэй гэрээний дагуу 2023 оны 12-р сарын 7-ны дотор 400 тн түлшийг алдангийн хамт буцаан олгохыг шаардсан албан бичгийг “Содмонгол”-д хүргүүлсэн байгаа юм. Хэрэв уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тн тутамд 4.5 сая төгрөг гаргуулан авахаа ч анхааруулсан аж.

Үүний хариуд “Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвренчин “ОХУ-ын Синерги ойл групп”-ээс ТС-1 онгоцны түлш авахаар болсон ч гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүсэж, тус улсын талаас онгоцны хөдөлгүүрийн түлш нийлүүлэхээс татгалзсан. Тиймээс давагдашгүй хүчин зүйл буюу force majeure үүссэнийг харгалзан 400 тн ТС-1-ийн төлбөрийг харилцан тохиролцож мөнгөөр буцаан олгох хүсэлт ИНЕГ-т өгч байсан гэнэ. Гэвч 2023 оны 12-р сарын сүүлч болоход шатахуунаа буцааж олгоогүйгээс алданги нь 140 тн-д хүрч, энэ оны 1-р сарын 12-ны дотор төлөхийг шаардсан бичиг дахиад ИНЕГ-аас “Содмонгол”-д хүргүүлэхээр болсон байгаа юм” хэмээн дэлгэрэнгүй бичиж байв.

Тэгвэл эл асуудал ч аудитын байгууллагын хараанаас мултарсангүй. Аудитын дүгнэлтэд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Шатахуун хангалтын алба нь нэр бүхий 2 компанитай “Агаарын хөлгийн ТС-1 төрлийн шатахууныг усыг усаар буцаан өгөх нөхцөлтэйгөөр олгох гэрээ” байгуулжээ. Тус гэрээнд зааснаар хугацаандаа шатахуунаа буцаан олгоогүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн тонн тутам 0.5 хувийн алданги тооцохоор заасан боловч гэрээг дүгнэн, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллагаагүй. Хугацаа хэтрүүлсэн хоногт 150 тн буюу 323.7 сая төгрөгийн шатахууныг гаргуулан авч нөөцийн саванд хадгалаагүй байна” гэжээ. Энэ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнийг ч тодотгосон байгаа юм.

ИНЕГ, түүний харьяа ИНҮТ-ийнхөн 2005 оноос хойш 2019 он хүртэл үүссэн авлагаа барагдуулаагүйг ч аудитын дүгнэлтэд тодорхой тусгажээ. Энэ хугацаанд 37 иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох 810.4 сая төгрөгийн, он удаан жил болсон авлага үүссэн байна.

Тэдний дунд ИНЕГ-ын өмнөх удирдлага “Гүрэн” дээд сургуультай гэрээ байгуулж 400 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэл ч багтаж буй.

Мөн “Чингис хаан” банканд олон сая төгрөг харилцах дансанд байршуулаад авч чадаагүй нь ч бас орсон биз.

Энэ мэтээр ИНЕГ, ИНҮТ бага багаар алдагдал хүлээсээр, ашигт ажиллагаа нь сүүлийн жилүүдэд буурсныг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан та анхааралдаа авч, засаж залруулах ёстой бус уу.

В.Зеленский “ялалтын төлөвлөгөөгөө” Дээд Радад танилцуулжээ
В.Зеленский “ялалтын төлөвлөгөөгөө” Дээд Радад танилцуулжээ
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​